ЭЛИТҮҮДИЙН УРВАЛТ /Николай Стариков/

Элитүүд яагаад, яаж урвадаг вэ? Энэ үйл явдлын анатоми нь юу юм бол? 1917 он, 1991 онд урвалт болсон харин 1941 онд яагаад болоогүй юм бол? Өнөөдөр ямар аюул байна? Энэ тухай ярилцъя.

----------------------------------------------------------
Өнөөдөр манай улсад гаднаас ирэх даралт улам нэмэгдсээр байгаа энэ нөхцөлд элитүүдийн урвалтын “хуулиудын” тухай заавал ярих хэрэгтэй.
Харамсалтай нь элитүүд урвасан явдал нь түүхэнд шинэ зүйл огт биш бөгөөд дотоодын урвагчид дайснуудад хаалгаа нээж өгч байсан. Бид үүнээс зайлсхийхийн тулд түүхээ эргэн харж, сайн мэддэг байх ёстой.

Яагаад ийм явдал болдог юм бол, яаж хийгддэг вэ?

Гадаадаас даралт ирэхэд манай элитүүдийн нэг хэсэг нь, өөрийн хувийн ашиг сонирхлын төлөө эх орноо, Оросыг тавьж өгч байсан талаар ярилцана.

Бид түүхийн ямар агшнуудыг сонгон авч үнэлэлт өгөх вэ. Түүх үүнийг өөрөө хэлж өгдөг юм.
20-р зуунд, 100 жилийн дотор манай түүхэнд 3 гол үйл явдал болсон. Гурвуулаа хоорондоо өөр.

Эхнийх нь 1917 он.
Өнөөгийн их ярьдаг “хүний эрх, эрх чөлөө” гэдэг үгс бүгд 1917 онд дуулдаж өндийж ирсэн. Баруун эдийн засгийн шинэ загвараа, барууны банкирууд санхүүгээ өсгөхийн төлөө, Барууныхан өөртөө байсан капитализмыг өргөтгөхийг хүссэн юм. Түүний тулд тэд большевикуудаар “тоглосон”.
Дараа нь 1941 он.
Манайд Гитлер довтолсон. Бид сөрөн зогссон. Яагаад сөрөхгүй байх билээ.

Ингээд 1991 он.
Зөвлөлтийн элитүүдээс олон нь өөрийн эх орноосоо урвасан. Энэ удаа бол бүүр жинхэнэ сүйрэл болсон билээ. ЗХУ-д ирсэн эдийн засгийн уналт 1941 оны амь үрэгдсэдтэй дүйцэхүйц хохирол авчирсан юм.

Ингээд өнөөдөр. Энэ 4 агшинг сонгон авч дүн шинжилгээ хийе.

1.1917 он.

Элитүүд байсан. Энэ элит бол төр засаг . Энэ хүмүүс улсын дотоод ба гадаад үйл ажиллагааг хариуцна – Төр юм. Энэ элитүүд ЭДИЙН ЗАСАГ бас УЛС ТӨРИЙГ эрхлэн явуулна.
Нэг товъёг тодорхойлъё. ХҮД: Х-хадгалалт, Ү-үржүүлэлт, Д-дамжуулалт.
Энэ 3 эдийн засагт, бас улс төрд байна. (Элит улстөр болон эдийн засгийн капиталаа хадгалах, үржүүлэн өсгөх, дамжуулан өвлүүлэх.орч)

1917 онд элитүүдийн дийлэнх хэсэг нь эдийн засгийн байв. (Хөрөнгө чинээтэй элитүүд нь олон байсан)

Тухайн моментод юу болсон бэ. Гадны хүчин Оросын Хаант улс руу халдав-Дайн.
Дайн хэнд хэрхэн нөлөөлсөн бэ?
- Дайн эдийн засгийн элитүүдийн “үржүүлэлт” –нд нөлөөлсөн. Тэднийг хөрөнгө мөнгө санхүүгээ “үржүүлэх” боломжгүй болгосон (-)Хасах.

Яагаад? Учир нь, дайны цагт, дэлхийн дайны үед ямар худалдаа, ямар эдийн засгийн өсөлт байх билээ. Оросын Хаант засагт капитал, хөрөнгөтэй хүмүүс байсаан. Ийнхүү манай эдийн засгийн элитүүдийн хувьд тухайн моментод “Хадгалалт” нь байсан. Харин, “Үржүүлэлт” байхгүй, “Дамжуулал” асуудалгүй +Нэмэх. (Өвлүүлэх) Ийм эдийн засгийн элитүүд олон тооны байв.

Харин улстөрийн хувьд, Хаант засгийн улстөрийг эрхэлдэг элитүүдийн хувьд улстөрийн капиталынх нь “Хадгалалт” хасах (-) болов. Улстөрийн шинэ нөхцөл байдал, дайны нөхцөлд улстөрд шийдвэр гаргадаг гол хүмүүсийнхээ үгийг дагаж биеүүлэхээс өөр сонголт байхгүй.

Өөрийн хувийн улстөрийн байр суурь, нөхцлийг “үржүүлэх” боломж байхгүй.
“Дамжуулалт” бас байхгүй. Хэндээ ч, юу ч дамжуулах боломжгүй. Дайн болж байгаа.
Яг ийм нөхцөлд төрд байсан улстөрийн элитүүд нөхцөл байдлаа өөрчлөхийг хүссэн юм. Тэд хааныг, эзэн хаант дэглэмийг өөрчлөхийг хүссэн. Яагаад гэвэл, тэдэнд улстөрийн капиталынх нь хадгалах, үржүүлэх, дамжуулах боломж аль аль нь алга болчихсон юм.
Улстөрчид улс төрийг өөр байхыг хүсэв. Эдийн засгийн элитүүд ч байдлаа өөрчлөхийг хүссэн, учир нь тэд хөрөнгөө“үржүүлж” чадахаа байсан шүү дээ. Хаан дайнд бүхнийг зарцуулсан, цаашид ч зарцуулах болно шүү дээ...

Эдэн дээр, эрх мэдлийн гадна байдаг хааны гэр бүл мөн үүнийг хүссэн, улстөрийн нөхцөл байдлыг өөрчлөхийг хүссэн. Эд эдийн засаг нь “үржигдэхийг”, улстөрийн эрх мэдэл “хадгалагдахыг” хүссэн, зүгээр л өөр хэлбэр дүртэй л болохоос биш.
Дээр нь нэмэгдэж 4 дэх хүч болж цэргийнхэн орж ирсэн юм. Тэд удирдахыг, дээд командлалыг авахыг хүссэн, тэгвэл дайн өөрөөр үргэлжилнэ гэж тэд үзэж байсан юм.

Ингээд 1917 онд улстөрийг өөрчлөх хүсэлтэй Элитийн 4 хүчин бий болжээ:

1.улстөрчид
2.эдийн засгийнхан
3.хааны гэр бүл
4.цэргийнхэн.
Эндээс төрийн эргэлтийн эхлэл тавигдлаа. 1917 он.

2. 1941 он.
Элитүүд байсан уу, байсан.
1.Эдийн засгийг эрхлэн явуулдаг. 2.Улстөрийг эрхлхэн явуулдаг элитүүд.

Гагцхүү 1941 онд эдийн засгийн элитүүдэд эдийн засгийн ямар ч нөлөө байхгүй байв. Тэдэнд “Хадгалалт” байхгүй, “Үржүүлэлт” байхгүй, “Өвлүүлэн дамжуулалт” байхгүй. Бүгд улсын өмч, улсын төсөв. Бүгд та нарынх, нийтийн юм.

Улстөрийнхний хувьд харин 3 капитал гурвуулаа байна. Дурын улстөрийн хүн карьераа “хадгалах” боломжтой, улстөрийн капиталаа “үржүүлэх” боломжтой, нийгмийн “лифт” байсан. Харин “дамжуулах” нь бүрхэгдүү. Хүүхдэдээ шууд уламжлуулна гэж байхгүй, улстөрийн капитал зөвхөн өөрийнх нь.

Дайн эхэллээ. Энэ удаа мөн л 1917 он шиг гаднаас дайрав. Энэ үед урьдач нөхцөл байдал нь: Зөвлөлтийн элитүүдэд эдийн засгийн сонрихол огт байхгүй. Тэд юу ч алдах боломжгүй. Материаллаг талаар үржүүлэх, өвлүүлэх юм юу байхгүй байлаа. Улстөрийн элитүүдийн хувьд тэр байр суурь албан тушаалаа нэгэнт өвлүүлэхгүй, үхвэл бүх зүйл өөртэй нь хамт дуусна, харин улстөрийн капиталаа хадгалах, үржүүлэх боломж нь бий.

Иймээс гадны дайралтын үед тэд нэгдэж, дайсны эсрэг хөдөлсөн юм. (Власовын нэгж урвасан. Энэ бол нэгжийн урвалт...Генерал Власов. Энд үндсэн нөхцөл биш тухайн нөхцөл байдал нөлөөлсөн. Магадгүй түүнд даалгасан даалгавар нь өөр байсан бол тэр өдийд биелүүлчихсэн, Аугаа их эх орны дайны баатар гэж өнөө хэлэгдэж болох байсан байхаа. Гэхдээ түүх, нөхцөл, явдал тиймээр тохиолдсон.)

3. 1991 он.
Элитууд байсан. Манай элитүүд рүү гадаадын даралт ирлээ. Энэ удаа бол ‘Эдийн засгийн хямрал+Барууны үзэл суртал’ гэсэн даралт орж ирэв. Байнгын тогтмол, тасралтгүй даралт.

1941 онтой харьцуулахад эдийн засгийн элитүүдийн эдийн засгийн сонирхол өөрчлөгдсөн байр байдал угтсан. Сталинаас хойш, Хрушев, Брежневийн үеэс л манай элитүүдийн эдийн засгийн сонихрол ямар нэг байдлаар өөрчлөгдснийг энд дурдах хэрэгтэй.

Тэд ‘хадгалдаг’ байхыг хүссэн, түүнийгээ ‘үржүүлэх’ хүссэн, харин “өвлүүлэх” талаар тухайн үедээ байгаагүй. Учир нь Брежнев, Хрушевийн засагт тэгж болохгүй байсан. Горбачевийн ч үед тэр байхгүй. Боломжгүй. “Цалинг” нь хүүхэд нь залгамжлаад явах боломжгүй.

Улстөрийн элитүүдийн хувьд улстөрийн капиталаа хадгалах боломж байсан, үржүүлэх байдал нь байсан харин ‘дамжуулалт’ байхгүй хэвээрээ.

Яг энд ТҮЛХҮҮР агшин гарч ирлээ.
Баруун улстөрийн элитүүдэд: Улстөрийн капиталаа “хувирган” эдийн засгийн капитал болгож болох, “шилжүүлэн хөрвөөх” боломж байгааг санал болгон, өгөөш хаяв. Эндээс Төрийнхний урвалт эхэлсэн. Улстөрийн капиталаа өмчийн капитал болгох боломжийн төлөө! Улстөрийн бие даасан тусгаар байдлаа хаяж, хувьчлалд оролцож, эд хөрөнгөтэй болох боломж Зөвлөлтийн элитүүдэд харагдсан байна. Элитүүдийн ихэнх нь манай түүхийн энэ нэн “ширүүн үе” рүү алхсан - Хэн ч үхэхгүй, заводууд тэдний гарт зүгээр л орж ирнэ. Хувьчлал,Урвалт.

4. Өнөөдөр.
2016(2018) гэсэн орчин цаг.

(Бид бодитой энэ цаг дээр байна. 2018 онд бид сонгуультай. ОХУ-ын ерөнхийлөгчид хүмүүс нэр дэвшинэ.)

Өнөөдөр,
Элитүүд байна. Гадаадын даралт байна: Эдийн засгийн Хориг+Дайнд татан оруулах оролдлого.

Мөн 2 хэсэг элитүүд байна. Эдийн засгийн элитүүд, улстөрийн элитүүд.

Харин өнөөдөр ОХУ-д улстөрөөр маш явцуу, цөөхөн завсрын байдалтай оролдогчид. Эдийн засгийн элитүүд маш олон бий.

Улстөрийн капиталын хувьд “хадгалалт” байна, сонгууль гэх мэт. Улстөрийн капиталын “үржүүлэлт” байна. Парламентад байсан хүмүүс байр сууриа улам бэхжүүлээд, статусаа нэмээд байж л байна. “Дамжуулалт” байна. Гэхдээ асуултын тэмдэгтэй.( үр хүүхэд эсвэл “өөрийн хүн”-ээ улстөрийн элитийн байранд “өвлүүлэн” тавьдаг нөхцлүүд одоо бол бий)

Хориг мэдээж эдийн засгийн элитүүдийн хэсэгт хүрч ирсэн. Хориг юунд нөлөөлдөг вэ, хамгийн түрүүнд зээл авахад, (гаднаас, гадны банкнуудаас...) Энэ нь эдийн засгийн элитүүдийн “үржүүлэх” үйл ажиллагааг (-) хасах болгож байгаа юм. Энд нөхдүүдийн хадгалах, үржүүлэх, дамжуулах 3-уулаа асуултын тэмдэгтэй, баталгаагүй нөхцөл үүссэн. Учир нь энэ бол одоо тун олон юмнаас хамаарна, Гадаадын байр сууринаас ихэнхдээ хамаарна.
Баян хүн завь олоод гадаад руу гарлаа, очоод баривчлагдаж ч мэднэ ( тэр ноёны ааш мэднэ) офшор авилгал гээд л, амархан.

Эдийн засгийн элитүүдийн бүх үзүүлэлт – (ХҮД) Хасах, бүгдээрээ Оросын төрөөс биш, гадны хүчнээс хамаарч байна!

Улстөрийн элитүүдийн хувьд хэдий маш явцуу, хөнгөхөн ч бүх юм одоогоор хэвийн байна. Харин, нөгөө асар том эдийн засгийн элитүүдийн завь дайвалзаж эхэлсэн. Жишээ нь, сүүлийн мэдээгээр оросын нэг олигарх ...Русманов оросын иргэнээсээ татгалзсан байна. Тэр одоо өөр улсад татвар төлнө гэсэн үг. Швейцарь. Уул нь түүнд онгоц нь бий, ирж очоод явж болох л байсан байх. Заавал тэнд татвар төлмөөр байгаа юм биз. Тэр хүн эхнийх нь биш, сүүлийнх нь ч биш байх, өөр олон хүн янз бүрийн үйлдэл хийнэ. Ийн Хоригийн нөхцөл дунд олон олигархи, эдийн засгийн элитүүд дайвалзаж, холбирч байна.

Энэ тохиолдолд нөхөд-эдийн засгийн элитүүд улстөрөөр занималдаж эхлэвэл юу болох вэ?!

Уг нь бол улстөрөөр олон хүн оролдож хичээвэл сайн тийм үү. Гэхдээ тэд харин ЮУНЫ ТӨЛӨӨ ХЭНИЙ ТӨЛӨӨ! гэсэн ГОЛ асуулт гарч ирнэ ээ.

Эдийнзасгийн элитүүд улстөрөөр оролдох боломж олж авбал 1991 онд зөвлөлтийн элитүүдийн хийсэн шиг улстөрийн боломжоо - эдийн засгийн боломж болгон хувиргахад зориулна.

Тэд төр улсын төлөө биш эдийн засгийнхаа эрх ашгийн төлөө урвана. Биднийг ялахыг хүссэн тэр хүмүүст урвана.
Иймээс энэ боломжийг олгож болохгүй!.

Улстөрийн цоо шинэ хүчин ард түмнээс гарч ирэх хэрэгтэй, ард түмэн элсэн орсон хүч.
Заавал шинэ нам, шинэ лидер байх албагүй. Ард түмэнд ямар ч эдийн засгийн сонирхол байхгүй. Тэдэнд хадгалах, үржүүлэх, дамжуулах капиталын сонирхол байхгүй. Юмаа "алдах боломж" байхгүй. Яг Сталины үеийн элитүүд шиг байх юм.
Энд ард түмэн хэн нэгний толгойг цавчих тухай асуудал ч байхгүй, тэднээс айх феодалууд байхгүй.

Тэд эдийн засгийн элитүүд шиг зангиандаа боогдоогүй, тэд гадаадын, барууны даралтанд тэгтэл хамаарч, дайвахгүй.

Энэ бол, зөвхөн шинэ хүмүүс гарч ирж, цуглаж улстөрийн системийн бүх нөхцөл байдлыг өөрчлөх үйл явдал болох юм.

Нийгмийн лифт гэдэг зүгээр сайхан үг биш ээ, Энэ бол төрийн тогтовортойн баталгаа. Шинэ улстөрийн намын тухай бид ярьдаг, энэ бол хоосон хэрэггүй үг биш шүү.

Манай улсын депутатууд маш баян, саятнуудаас, эдийн засгийн элитүүдээс бүрдвэл хамгийн аюултай! Тэд зөвхөн өөрийн эдийн засгийн байдлын төлөө л улстөрийн капиталаа ашиглах болно.

Оросын өнөөгийн тогтвортой байдлын баталгаа бол - ард түмнээр дамжуулан, шинэ улс төрийн хүчнээр дамжуулан, шинэ лидерээр дамжуулан, нийгмийн лифтээрээ дамжуулан УЛСТӨРИЙН ЭЛИТ хэсгээ бүрдүүлэх. Хэрэв үүнийг хийж чадвал бид 1941 оных шиг өөрийгөө хамгаалж чадна!

Николай Стариков. 2017.02.03.

(Манайх яасан байх шиг байна? Эдийн засгийн элитүүд улстөрийн элит болчихсон улсын хэргийг “мэдэж” байна...Энэ тэгэхээр ямар нөхцөл байдал байх вэ?!)

 
 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд