“ХОВД АЙМГИЙН ЗОХИОЛЧДЫН ӨВ БА ОРЧИН ҮЕ” эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

Зохиолч, сэтгүүлч Аюурзанын Дандий-Ядамын мэндэлсний 90, УГЗ, зохиолч, найруулагч Дагвын Гомбосүрэнгийн 80, зохиолч, яруу найрагч Доржготов Баяндалайн 70, яруу найрагч Сүрэнгийн Бүрнээн 60 насны ойд зориулан Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Хэл зохиолын тэнхим, МЗЭ-ийн Алтай салбараасХОВД АЙМГИЙН ЗОХИОЛЧДЫН ӨВ БА ОРЧИН ҮЕсэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зарлаж байна.

Хаана, хэзээ: 2018 оны 12 дугаар сарын 07-нд Ховд ИС дээр зохион байгуулна.

Зорилго: Ховд аймгаас төрсөн зохиолч, яруу найрагчдын уран бүтээлийг сурталчлах, амьдрал, уран бүтээлийг дэлгэрүүлэн судлах, орчин үед тэдний монголын уран зохиолд эзлэх байр суурийг тодруулан авч үзэх, уран бүтээлийн үнэт зүйлсийг олон нийтэд таниулах, оюутан залуусыг уран зохиол судлал, шүүмжийн арга барилд сургах.

Бага хурлын чиглэл:

  • Ховд аймгийн харьяат зохиолчдын өв, туршлага, монгол уран зохиолд эзлэх байр суурь
  • Ховд аймгаас төрсөн зохиолчдын намтар, уран бүтээл
  • Зохиолч, сэтгүүлчАюурзанынДандий-Ядамыннамтар, уранбүтээл
  • УГЗ, зохиолч, найруулагчДагвынГомбосүрэнгийннамтар, уранбүтээл
  • Зохиолч, яруунайрагчДоржготовБаяндалайннамтар, уранбүтээл
  • ЯруунайрагчСүрэнгийнБүрнээннамтар, уранбүтээл
  • Ховдоос төрсөн зохиолч, яруу найрагчдын намтар, уран бүтээлийн онцлог, уран чадвар
  • Бусад

Урамшуулал:

Илтгэлийг 1-3-р байр хүртэл эзлүүлэн удирдагч багш, оюутанд ивээн тэтгэгчээс шагнаж урамшуулна.

Хаяг: Монгол улс, Ховд аймаг, Ховд их сургууль. Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль

Хэл зохиолын тэнхим, Утас: 95114015

Монголын зохиолчдын эвлэлийн “Алтай” салбар

Утас: 88435611

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд