Дуутын цом яруу найргийн наадамд Сүрэнгийн Бүрнээ өнгөлжээ

Дуут суманд шинээр баригдсан Соёлын төвийн нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан яруу найрагч, Болор цомын тэргүүн шагналт М.Отгонбаяр нарын санаачилан зохион байгуулж явуулсан ДУУТЫН ЦОМ - 2019 " яруу найргийн наадамд Ховд аймгийн Мөнххайрхан  сумандаа амьдарч, уран бүтээлээ туурвидаг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Бүрнээ түрүүлж, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч С.Батчулуун удаалжээ.

Мөн залуу яруу найрагч Т.Сийлэгмаа, Н.Таванцэцэг, Б.Магсаржав нар шагналт байранд шалгарсан байна.

Болор цом наадмын тэргүүн шагналт Хөөдөөгийн Эрдэнэбаатар агсаны нэрэмжит шагналыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Батжавхлан, Дуут сумын Засаг даргын нэрэмжит шагналыг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ж. Баттулга нар хүртжээ.

Яруу найргийн наадмыг судлаач, нийтлэлч түүхийн ухааны доктор М.Ганболд, Сэр Одын шагналт яруу найрагч, утга зохиол судлаач доктор Д.Өрнөхдэлгэр, Дуут сумын сургуулийн уран зохиолын багш Т.Отгонзаяа нар шүүн явуулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд