Хил орчмын бүс нутаг дахь шашин шүтлэгтнүүд “эв хамт ёс”-оо бэхжүүлнэ

Бүх шашны үндсэн үзэл санаа нь таны болоод дэлхий нийтийн сайн сайхны төлөө гэсэн сэтгэл, зоригдол байдаг. Түрүүхэн Алтайн бүгд найрамдах улсад орчин үеийн нийгэм дэх шашин шүтлэгтнүүдийн харилцааны үүрэг роль сэдэвт олон үндэснүүдийн дугуй ширээний хуралдаан болсон. Энэхүү арга хэмжээнд Оросын хил орчмын бүс нутгийн гурван гол шашинтнууд оролцож, мөн Монгол, Казакстанаас  зочид ирсэн юм. Энэ нь Алтайн бүс нутагт анх удаагаа олон улсын түвшинд болж байгаа үйл явдал. Гэхдээ өргөн хүрээндээ бол анхны тохиолдол ч бас биш юм. Урьд нь нийслэл Москва хотод христос, ислам, буддийн шашинтнуудын уулзвар болж оршдог гадаадын орнууд болон Оросын хил орчмын бүс нутгийнхны ийм уулзалт мөн хийгдэж байв. Энэ удаагийн хуралдаан нь  зургаан гол асуудлыг авч үзэж, уялдуулан зохицуулахад чиглэгдэж байв. Дугуй ширээний хэлэлцүүлэгт үнэн алдартан, мусульман, буддизмийн төлөөлөгчид цугларсан. Тэрээр үнэн алдартныхныг тухайн шашны Оросын бүс дэх иерей (зиндаат ёс) урсгалын гол төлөөлөгч Горно-Алтай дахь сүмийн эцэг лам Лаврентий, харин мусульманы шашныхныг АБНУ дахь уг шашны тэргүүн Жанболат тэргүүлэн төлөөлсөн.

Хуралдааны явцад оролцогчид Горний-Алтайн болон орон нутгуудын мусульманы сүм хийдүүдтэй хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ази дахь Мусульманий оюун санааг тээгчдийн тодорхой хэсгийг нь Оросын бүс нутаг болон Монголд оршин суугчид эзлэдэг. Тухайлбал Монголын Баян-Өлгий аймагт мусульманд итгэгч, казак үндэснийхэн оршин суудаг билээ. Дугуй ширээний хурал дээр Дорнод Казакстаны шашны тэргүүн Ермаке Муката хэлэхдээ: “Бидэнд нэн чухал зүйлс гэвэл хамтын ажиллагаа, харилцан уялдаатайгаар зэрэгцэн ажиллах явдал. Тиймээс энэ үйл ажиллагааг зохион байгуулсан АБНУ-ын Засаг захиргаа болон хурлын байгууллагад, мөн ОХУ-ын Алтайн бүсийн хил орчмын бүсийн шашин шүтэгтнүүдэд ихэд талархаж байна.  Шашин бол аж төрөхийн нууц мэдлэг, дэлхий ертөнцийн нууцыг агуулдаг. Бас шудрага ёс, үнэн  сэтгэлийг эрхэмлэдэг. Өнөөдөр энэ асуудал нэн хэрэгцээтэй болж байна. Хойч үе, үр хүүхдээ боловсруулж, хүмүүжүүлэхэд шашны үүрэг роль бас чухал. Энэ удаад бидний авч хэлэлцсэн шашны туйлширал, үндэстэн угсаатны оюун санааны тусгаарлал, хуваагдлын тухай сэдэв бол маш чухал зүйл. Шашны үзэл санаа сэтгэл зүйн болон итгэл үнэмшлийн зөрчилд бус харин харилцан итгэлцэхэд чиглэгдэх ёстой” гэсэн юм.

Хурал хэлэлцүүлгийг өндөрлүүлж, Улс төр, нийгмийн харилцааг эрхлэсэн үндэсний хорооны дарга Людмила Варванец хэлэхдээ: “Горно-Алтайск хотод цуглаж уулзсан дэлхий дэх гурван шашны төлөөлөгчид маань чухал сэдвээр хэлэлцэж, хурал хэлцэл маань үр дүнтэй сайхан боллоо. Бүхий л угсаатан, үндэстэн шашин шүтлэгнүүдийн хувьд харилцан эв найртай амьдрах явдал хамгаас чухал. Хэрвээ тийм биш аваас дэлхий дээр олон янзын үзэл санааны өв залгамжууд зэрэгцэн орших хэрэг юун билээ. Үндэстэн, угсаатан бүрт эрмэлзлэл тэмүүлэл, түүнийгээ хадгалан дэлгэрүүлж, хойчид хүргэх чин сонирхол байдаг. Оросын бүс нутаг болон хөрш зэргэлдээ Монгол, Казакстан улсуудад маань энэ эрмэлзлэл тэмүүллийг харилцан тэнцвэртэйгээр уялдуулан зохицуулж, шудрага ёс, тууштай итгэл, чин сэтгэл, ёс журмыг хадаглан бэхжүүлэх бүхий л боломж, нөөц чадавх бий. Энэ бол дэлхийн энх тайван, эв нэгдлийн төлөө зориулах ёстой бидний сэтгэл, эрмэлзлэл маань билээ. Ирэх жил болох агуу их эх орны дайн, дэлхийн хоёрдугаар дайн, 1945 оны намар Ази номхон далайн бүс нутгийг чөлөөлсний давхар ялалтын 75 жилийн ойн өмнө бид ийм үйл хэргийг өрнүүлэхээр хэлэлцэн, шийдэлд хүрч байгаа нь нэн таатай. Оролцогчид маань цаашид хамтран ажиллах хэлцэл байгуулахад бүгд санал нэгдлээ. Манай дэлхийн амьдралын сайн сайхныг бий болгогч гол хүчин зүйл нь бүс нутгуудын үндэстэн, угсаатнууд болон шашны бүлгүүд үзэл суртал, итгэл үнэмшлийн хувьд хэн нэгнээс болон биесээс хараат бусаар, нэгдэл нягтралтай, зэрэгцэн орших явдал билээ” хэмээсэн юм.  

Тэрчилэн энэ өдөр АБНУ-ын “Ард түмнүүдийн найрамдлын өргөөнд Дорнод Казакстаны шашны тэргүүн Ермаке Муката, АБНУ-ын хурлын гишүүн Аскара Тулебаева нарыг шашин хоорондын эвлэрлийн нэрт зүтгэлтэн Аль-Асханы хүндэт одонгоор талархалын жуух бичгээр шагнасан юм.

Иван Русланов

Орчуулсан Г.Төрмөнх

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд