Серикбай Шынуар : Казахын ард түмний уламжлалт «Наурыз» баярын тухай

«Наурыз» баяр наадам дээр үеээс эхлэн тэмдэглэгдэж ирсэн олон үндэстний өв уамжлалтай ёслол төгөлдөр баярын нэг юм. Тухайлбал дундат Азийн орнуудын ард түмэн таван мянган жилийн турш өдий хүртэл хэвшил болгож бахархал дүүрэн баясан цэнгэж наадаж иржээ. «Наурыз» хэмээх цэнгээнт баяр наадамын үүсэл гаралын талаар үл нийцэлдэх зөрүүтэй үзэл бодол, таамаглал, аман яриа, домогууд байсаар байгаа нь ойлгомжтой. Дээрхи үзэл санаануудын дундаас «Нэгэн үнэн уламжлалт ёс» тодрон гарах нь дамжиггүй. Үүнтэй холбогдуулан дундат зууны үеийн зарим эрдэмтэд, зохиолчид, түүхчдийн бичмэлүүдийг өнгийж харвал, тэдний нэг хэсэг нь «наурыз» наадам нь одоогоос хэдэн мянган жилийн өмнөх зороастризм буюу туйлбаргүй шашин баримтлагчдын бүлгийнхний үетэй, зарим нь Персийн хааны байлдан дагууллын үетэй холбож магадлахыг оролдож байдаг.

Персийн хаан Джамшид өөрийн орны нутаг дэвсгэрийг хэсүүчлэн явах нэгэн тохиолдолд Азербайджан хэмээх нэр устай нэгэн үзэмж төгөлдөр нутагт буудаллаж гэнэ. Нутгийн тогтнол байршилтай сайтар танилцсаны дараа сайд түшмэлүүдээ дуудан ирүүлж, үдийн нар цэхлэн тусах зүг рүү харуулж эзэн хаан тухлан сууж алба залгуулах чамин гоё, асар том «Хаан ширээ» бий болгохыг зарлиг болгожээ. Нэн удалгүй зарлиг ёсоор болж «Хаан ширээ» сүндэрлэн босов гэнэ. Үдийн хурц нар хаан ширээнд эгц урьдаас нь туссан тэр цагт нарны туяа хаан ширээтэй харшин гэрэлтэж, орчин тойрныг ер бусын цацраг гэгээгээр гэрэлтүүлэв гэнэ. Тэд энэхүү гайхамшигт үзэгдлээс эх авч тэр цаг мөчөөс эхлэн он тооллын жам өөрөөр эргэж, нийтээрээ «Шинэ жил» хэмээн нэрийдэж, энэ өдрийг баяр ёслолтой цэнгээний өдөр болгон тогтоожээ. Энэхүү баяр ёслолыг эртний Грек, Рим, Великобритания орнууд ХVIII зуун хүртэл, мөнхүү Русь улс 1700 он хүртэл хэвшил болгон тэмдэглэж иржээ.

Ойрхи дорнодын орнуудын он тооллын дараалал ёсоор Ираны шинэ жил «Навруз»-тай тун ойрхон очно. Дан ялангуяа турк хэлний гаралтай бүх орнууд түүний дотроос Тажикууд «Гулгардон», «Гулнавруз», «Бәйшешек» (Бахархалт цэцэг, Хаврын цэцэг, Өнгийн цэцэг); Татарууд «Нардуган»; Бирмүүд «Су мейрамы» (Усны баяр); Хорезмууд «Наусарджи»; Монголын ард түмэн болон Бурядууд «Цагаан сар»; Армянууд «Навасарди»; Чувашууд «Норис ояхе»; Казахстан, Узбекстан, Киргизстан, Туркменстан «Наурыз» хэмээн нэрлэж шинэ онтойгоо золгож, баяр ёслолын өндөр хэмжээнд тэмдэглэж нааддаг.

1926 онд Зөвлөлийн засгийн жилүүдэд 62 жилийн турш сураг тасарсан энэхүү наадам 1988 оноос эхлэн хаврын баясал «Наурыз» баяр нэрийн доор сэргэн босч, шинэ жилийн шинэ тооллын нэгэн өдөрт тооцогдон, түүхэнд дахин ёслол төгөлдөр бичигдэх болов.

1991 оны 3-р сарын 15-нд Казах СР-ийн ерөнхийлөгчийн зарлигийн үндэслэл ёсоор «Наурыз» улсын хэмжээний баяр хэмээн тооцогдох боллоо. Мөн 3-р сарын 22-ны өдрийг «Наурыз-баяр наадмын өдөр» болгон зарлалаа. Басхүү 2009 оны 4-р сарын 24-нд Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Ә.Назарбаев 3-р сарын 21, 22, 23-ны өдрүүдийг «Наурыз баярын наадмын өдөр» хэмээн онцлон нэрлэсэн.

«Наурыз»-ын түүхэнд эзлэх байр суурь олон улсын хэмжээнд яригдаж, 2010 оны 2-р сарын 19-нд НҮБ-ийн Ерөнхий Ассамблеягийн 64-р чуулганаар онцгой нэгэн асуудлын хүрээнд хэлцэгдэж, «Олон Улсын соёл» хэмээх хуулийн 49-р заалтын дагуу «Олон Улсын Наурыз баярын өдөр» гэж нэрлэхээр тогтож шийдвэр гаргасан байдаг.

Наурызтай холбоотой бидний мэдэж, сонсож амжаагүй янз бүрийн үзэл бодол, хэвшил болсон уламжлалт ёс, горимуудаас цухас дурдаж болох юм. Тухайлбал:

Оны эх «Жилийн тэргүүн). 3-р сарын 21-ээс 22-ний шөнийн 00-цагаас эхлэн хорвоо ертөнцийн тогтоц өөрсдийнхөө уулзах цэг дээрээ нийлж, гэрэлт ертөнцийн өдөр-шөнө хоёр тэнцэнэ. Энэ өдрийг казахийн ард түмэн шинэ оны анхны өдөр хэмээн бэлэгшээж, баяр баясгалан дүүрэн наадаж өнгөрүүлэхийг хэвшил болгосон билээ.

Наурызыг одоогоос 5 мянган жилийн тэртээгээс бий болсон гэж үздэг ба нэг бус улс орны ард түмэн хүндэтгэн үзэж ёсыг дагаж иржээ.

Наурыз ямар нэгэн шашинтай холбоогүй гэж үздэг.

Наурыз онцгой тэмдэглэлт баярын өдөр учир Энэ өдөр хүний амь бүрэлгэж, цус асгаруулахыг хориглоно. Тэрс үзэл бодлоороо түрүү барьж дайтаж буй орнууд байвал буудлагын галыг зогсооно. Энэ өдөр урьд өмнөөс өш хонзон өвөрлөсөн, атаа-жөтөө ганзгалсан, гоморхож тунирхсан, уурлаж уцаарласан хүмүүс байвал бие биенээ уучлаж, элэгсэг дотно уулзан золгож, эв эеийг сахих нь туйлын эрхэм ёс болох талтай.

Хүмүүс сайхан хувцасаа өмсөж, гоёл чимэглэлээ зүүж, бие биендээ зочлон идээ амсаж, ая дуугаа өргөцгөөнө. Наадмын талбайд үндэсний уламжлалт олон төрлийн наадам, тэмцээнүүд явагдана. Тухайлбал: Морь уралдуулж, нум сум харваж, бөх барилдуулна. Охид хөвгүүд залуу хосуудын савлуурт танилцан хайрын дуу дуулж хөгжилдөн наадна. Яруу найрагчид, ерөөлчид уран үгийн чадвар, цэцэн цэлмэгийн гайхамшгийг үзүүлэх агшныг ард нийтээр таалан сонсож талархал дэвшүүлнэ. Тулам булаацалдаж эрчүүд хүч бяраа сорино. Морьт бүсгүйг залуу хархүү хурдан хөлгийн эрчээр хөөн гүйцэж үнсэх бөгөөд мөн үүний хариуд залуу хархүүг эрмэг бүсгүй гүйцэн ойртож зандан ташуураа хархүүгийн толгой дээгүүр дүүгүүрдэн эргэлдүүлж дал мөрөн дээр нь хаяа нэг тас хийлгэн оновчтой цохиж өчөөгөө алдаагүйгээ ташуурын амтаар ойлгуулах хатуу тоглоомийг цугласан олонд илт үзүүлэх нь нэн сонирхолтой үзэгдлийн нэг билээ.

Өнөөгийн орчин цагийн байдлаар Наурыз баярын цэнгээнт өдрийн тоглолтын

программууд Казахстан болон казак үндэстнүүд оршин суудаг оронд хүндэтгэлтэй тэмдэглэн өнгөрүүлж байна. Казакстан улсад Наурызыг 19-ээс 23-ийг дуустал 5 өдөр наадаж, баясан цэнгэж өнгөрөөж байна.

Наурыз-үгийн утга учрыг дараахи байдлаар ойлгох нь зүйтэй. Гарал үүсэлтэй нь холбож хэлэхэд: Наурыз гэдэг үг Перси (Грек) хэлнээс гаралтай гэж тогтоогдсон байдаг. Тухайлбал: «Нау»-жаңа (шинэ), «руз»-күн (өдөр), нийлүүлж уншвал «Шинэ өдөр» болох бөгөөд энэ нь уг утгаараа шинэ оны анхны өдрийг мэдэгдэж буй бэлэгдэл юм. Тийм ч учраас дундат Азийн ард түмний дунд шинэ оны эхлэл гэгдэж заншсан билээ.

Шидэт цифр буюу увьдас шингэсэн тооны учрыг тайлья. Энэхүү бэлэг дэмбэрэлтэй өдрийн хамгийн хүндтэй зоог нь «Наурыз көже» юм. Наурыз көже хэмээх гайхамшигт бүтээгдхүүнийг боловсруулан чанаж бэлтгэхийн тулд долоон төрлийн (түүнээс ч олон байж болно) идээний дээжийг холих учиртай. Үүнд: Байгалын тунамал тунгалаг-цэнгэг ус, өвлийн эхэн сард бэлтгэсэн идэшний хагшааж давслаж хуршуулсан өөхтэй мах (қазы-хаз), цэвэр цагаан эсвэл улаан давс, хальсалж цэвэрлэсэн буудай, шар будаа, цагаан будаа, дэвтээж өтгөрүүлсэн ааруул, эсвэл исгэсэн тараг, малын шингэн сүү эдгээр болно.

Сүү- цагаан санаатай, цайлган сэтгэлтэй болохын шинжийг, давс-идээний амтыг давсаар танин мэддэгийг, ааруул-биеийг чийрэгжүүлж элдэв өвчин эмгэг, халдвараас хамгаалах чадвартайг, мах-Монгол, Казахын ард түмний үндэсний идээний дээж болохыг илтгэхээс гадна бусад идээнүүд бие махбодид шингэц сайтай өвөрмөц дээжүүд болох тул Наурыз көже-г аль болох цадтал идэж уух нь чухал.

Наурыз-наадамын энэ өдөр хорвоод мэндэлсэн нялх үрсийн ирээдүйн хувь заяа өлзий буянтай болохыг ерөөж эмэгтэй хүүхдэд Наурызгүл, Көктемгүл, Мейрамгүл, эрэгтэй хүүхдэд Наурызжан, Наурызхан, Наурызбек, Наурызбай г.м нэр өгдөг тал бий.

Қыдыр ата (Шинэ жилийн Өвөө). Наурыз Өвөө нь Наурыз баяр ёслолын амьд дүр нь юм. 3-р сарын 22-ны шөнө нийт ард түмэн түүний ирэхийг тэсч ядан хүлээнэ. Энэ шөнийг «Қыдыр Өвөөгийн шөнө» гэж нэрлэдэг. «Қыдыр Өвөө» бүх ард түмнийг хайрлан хамгаалагч, тэдэнд хамгийн сайн үйлсийг бүтээгч, арвин их дээж, шавхагдашгүй баялаг хүртээгч, аз жаргал, бат бэх нөхөрлөл, эв найрамдал, баян тансаг амьдрал бэлэгдэгч бөгөөд Дээд Эзэнтний илгээсэн элч юм. Қыдыр Өвөө энэ түүхт өдөр олон улс орноор аялж, бүх өрх айлын үүдээр шагайж хоймор нь заларч, бэлэгтэй дэмбэрэлтэй ерөөл хайрлана. Учир иймээс айл өрх, хүн ард бүх нийтээрээ түүнийг тэсч ядан хүлээдгийн учир нь үүнд оршино. Өрх бүр орчин тойрноо цэвэрлэж, гадна төрх болон дотор сэтгэлээ ариун байлгахын чацуу гал зуух хоол ундны бүхий л хэрэгслийг цэвэр байлгахыг чухалчлан биелүүлэх үүрэгтэй. Хороо хотоо цэвэршүүлж, орчиндоо мод суулгаж түүнийг услаж ундаална. Ийм буянтай үйлсийг цөхрөлтгүй хийж гүйцэтгэсэн өрхөд «Қыдыр Өвөө» зочлон ирж ерөөлөө хайрладаг жамтай.

 «Қыдыр ата»

(Қыдыр Өвөө)-гийн ерөөл:

 

Улс орон маань урагшлан хөгжиж,

Учирсан олон маань баяраар бялхаж.

Наадмын ширээ идээгээр дүүрч,

Наадамчин олон маань эв нэгдлээ бататгаж.

Таван толгой сүрэг нь талаар дүүрч,

Тайван амьдрал тань жаргалаар бадарч.

Гарааны чинь зам өлзийтэй эхэлж,

Гай барцад холуур өнгөрч.

Ирэх жилийн наурыз хүртэл,

Ивээлт Эзний хайрыг түшиглэж.

Наурыз наадамаараа наадан баясч,

Насан туршдаа жаргаж цэнгэцгээгээрэй!

«Қызыр Өвөө нь ингээд өндөрлөе,

Ерөөсөн ерөөл бат оршиг! (Әмин!)

 Наурыз туралы толғау

Наурыз!

 

Автор: Серикбай Шынуар.

«Амал» етіп атаған,

«Алаш» деп аты жер жарған,

Ақылға салған кешегі

Ата бабаларымыздың есебі

Салтымыз болып жалғасқан

Айбыны көлдей бұл Наурыз,

Жыл он екі айдың басы екен.

Әз-Наурыз деп аталған,

Жаңа жылымыз осы екен.

Заты мұсылман халықтың,

Мінезін жібітер жыл екен.

Ұлттардың жанын жылытқан,

Ұлағатты елдің тілі екен.

Жиырма екінші наурыздың,

Күні мен түнін тең еткен,

Жаратқан иеміздің өзі екен.

Осы күнге жеткізген,

Аққа аузын тигізген,

Ұлыстың күні дегізген,

Ұрпақтарын қуантып,

Күйсіздерді жұбатып,

Санада қалған салтымен,

Сәбилерін тербетіп,

Көңілге түйген өкпесін

Сағымдап өртеп күл етіп,

Татулыққа шақырған,

Тарлаң тәрихтың куәсі,

Ғасырдың ғажайып иесі,

Ұлыстың ұлысы-жаңа жылы «Наурыз»

Ұлы дала елінің,

Шалқыған ырысы осы екен.

Наурыз айы төрт мезгілдің ағасы

Аталған соң жыл басы.

Құшағына қысып әлемді,

Тартымы ерекше данасы.

Данасы емей немене,

Шықсын далаға сенбесе,

Төбеде тұр алтын күн,

Шайдай ашық аспаны.

Көрмесе көзі пенденің,

Жанарын қара басқаны.

Жаңа жылдың келгені,

Санаңа салар талай ой.

Бірлікке келген көп ұлттар,

Жасайды бүгін ұлы той.

Ұлы тойдың белгісі,

Қызыққа толы көп ісі.

Қыз бозбала қосылып,

Әткеншекте ырғалып.

Намыс шіркін жібермей,

Қыздырып ақ тұр қызбалық.

Осы сәтті күткендей,

Шыдамы мүлде кеткендей,

Бірін бірі ұнатқан,

Ғашықтар кетер қырды асып.

Ортада кілем төселді,

Балуандар шығып белдесті.

Асық атуға балалар,

Топтасып шетте кел десті.

Бұрала билеген қыздарды,

Қошеметтеген ұлдарды,

Байқап қалған үлкендер,

Разы болып ішінен,

Қуанғандай күй кешті.

Қыз қуар шықты қиқулап,

Еліктіріп жастарды.

Көкпар тартты жігіттер,

Алаңқайды шаң басты.

Қыз сүйу ойын басталды,

Не болар екен о тоба.

Ұятқа қалып жүрмегей,

О тобанын ақыры.

Тұлпарларды сынайтын,

Сайгүліктің бұл да бір жарысы.

Ажарына күлкі үйрілген,

Әжелер отыр әу десіп.

Сақалын сипап тамсанып,

Аталар отыр беу десіп.

Келіндер жүр шарқ ұрып,

Үлкендерге иіліп.

Қазы- қарта, жал-жәйа,

Дастарханда үйіліп.

Сапырып құйған сары қымыз,

Кеседе тұр мөлтілдеп.

Алыңдар жұртым ішіңдер деп,

Күйеулер тұр елпілдеп.

Наурыз көже дәу кесе,

Қос қолдап ұстап бикештер,

«Ас болсын» деп әдеппен,

Алдыңа келіп ұсынып.

Ақбоз үйде осылай

Салтымыз жатыр жалғасып.

Жиылған жұрт далада,

Тойдың сәнін қыздырып.

Ән шырқалды сахнада,

Шар тарапқа сән қосып.

Ақындар отыр айтыспен,

Бірін бірі шалысып.

Құрманғазы ата келгендей,

Домбырада күй төгілді.

Қорқыт атаның тасадан,

Тартқан қобызы егілді.

Әжелер шашып шашуын,

Балалар оны жүр теріп.

Наурыз ата қол жайды,

Батасымен дем беріп,

«Уа құрметті жамағат,

Болайық осыған қанағат.

Тілей келіп сіздерге,

Сан алуан салтанат.

«Ұлыс оң болсын.

Ақ мол болсын.

Жаңа жыл құтты болсын Әмин!»

Отыз күн ойын қырық күн той,

Болмасада бұл наурыз.

Елбасымыз ұйғарған,

Үш күнге де разымыз.

Талай тойды тойладық,

Қызығына бойладық.

Егемендікке өткізген,

Тәуелсіздікке жеткізген.

Бақыт силап халқына,

«Елу»-дікпен теңескен.

Қазақ елін бастаған,

Нұрсұлтанға ризамыз.

Жаңылмасам халайық,

Наурыз тойы осылай,

Дүйім елді қуантып,

Өтер ме екен сән құрып.

Қош келіпсің Әз-Наурыз!

Саған да бізден мың құрмет!

Көк байрағы елімнің,

Мен мұндалап желбіреп.

Ұлтжандының жүрегі,

Тұрса екен елжіреп.

Төбедегі сол байрақ,

Елеусіздердің жадында,

Ұлтсыздықтың қолында,

Қалмаса екен селдіреп.

Теміртау қаласы. 15. 03. 2017 ж

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд