"ОБСЕ"-ээс Киргизид явуулж буй мэх, гох

By: Admin
2020-05-19
0
16

ОБСЕ /Европын аюлгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага/-аас Кыргизын олон нийтийн санаа бодлыг мэхлэн төөрүүлэхээс гадна улсын Ерөнхийлөгчийнх нь солио сэлгээнд хүртэл оролцож байна -

Өнөөгийн нөхцөлд төв азийн бүсийн бүгд найрамдах улсууд АНУ, Европын төрийн бус байгууллагууд ОБСЕ /Европийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага/-ыг “жинхэнээсээ” гэж бодоцгоодог нь нууц биш. Яагаад гэж үү? Казакстан, Киргиз, Узбек, Тажикууд өөрсдөө, өөрийн улсуудыг геополитикийн талбар хэмээн ярьцгаана. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байгаад 1990 оноос тусгаар /хараат бус/ болсон эдгээр орнуудын улс төр, цэрэг арми, тагнуулын тогтолцоо нь нэгдмэл бус,  нийгэм, улс төрийн нөхцөл байдал нь тогтворгүй, эдийн засгийн хүчин чадал сул, хамгийн гол нь ОХУ-тай ойр байдаг нь далайн чанадынхны анхаарлыг татсан хэрэг. Тэр тусмаа ОХУ-тай ихээхэн урт газраар хиллэдэг, Оростой эртний зузаан холбоотой Казакстан улсыг Оросоос хамааралгүй болгох нь тэдний хувьд нэн чухал зүйл. Киргизийн тухайд мөн төсөөтэй хэдэн чухал нөхцөл бий авч бас л Оростой нэн ойрхон. Дээрээс нь өнөө, цаг зуурын нөхцөлд Киргизийг төв Африкийн улсууд шиг ганхуулахад дөхөм болохуйц хүчин зүйлүүд үүссэн, өөр гэвэл Киргизийн ард түмэн болон Оросын хооронд хууль ёсны, зүй ёсоор соёрхогдсон холбоо хэлхээ суларсан нь нэрмээс болж буй.

      Киргизийн Оше мужид 10 гаруй жилийн турш Узбек, Киргиз үндэстний хооронд мөргөлдөөн болж, “өнгөт хувьсгал” гал авалцан тархаж, асар хүнд нөхцөлийг үзэж амсав. Мөргөлдөөний үр урхагт 400.0 мянган Узбек үндэстэн аргагүйн эрхэнд төрөлх нутгаа орхин, Узбекстан болон төв Африкийн орнууд руу дүрвэн орсон. Тэр үеийн цус асгаруулсан мөргөлдөөнийг санаж буй хэн бүхэнд илхэн нэг зүйл гэвэл “өнгөт хувьсгал”-ыг өдөөгч хэргийн эзэн нь ОБСЕ /ЕАБХАБ-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага/-ын мандатаар халхавчлан, одоо болтол Кыргызэд “толгойгоо булсаар” /амьдран суусаар/ буй. Тэгтэл одоо Киргизийн улс төрийн системийг сууриар нь ганхуулах байдал үүсэж, Үндсэн хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэж эхлэв. Тэрээр энэ бүхний цаана сүүдийн тодрох, бүүр түүр дүрийг ажваас Дмитрий Кабак гэгчийн царай төрх ажиглагдаж буй юм.

Бүгд найрамдах улсын төв хэвлэлд нийтлэгдсэн олон тооны бичвэрүүдийн нэгнээс эш татвал: Үндсэн хуулийн зөвлөлийн олон гишүүн басхүү Үндсэн хуулийн шүүхийг татан буулгахыг эсэргүүцсэн хувилбарыг дэмжин элсэцгээжээ. Бидний санаж байгаагаар урьд нь байсан Ерөнхийлөгч Аскара Акаев, Курманбек Бакиев нарын үед үндсэн хуулийн шүүх чадваржин бэхжиж байсан. Гэтэл түр буюу завсрын Засгийн газрын үед Үндсэн хуулийн шүүхийг татан буулгах тухай үндэслэлийг гаргаж ирсэн. “Нээлттэй үзэл санаа сан” гэгч нийгэмлэгийн тэргүүн Дмитрий Кабакын санаагаар хэрвээ улс төрийн хууль бус шийдвэрийг Үндсэн хуулийн шүүх хүлээн авах юм бол түүний бүрэн эрх, үүрэг роль нь хэвээр хадгалагдах, харин үгүй бол татан буугдах ёстой байв.    

Дмитрий Кабак тэмдэглэхдээ: Тэгвэл Ерөнхийлөгч нь тийм сайн байсан юм уу? Харья л даа. Харин парламент сайн байсан тулдаа хууль эрхийн хязгаарлалтыг хүлээн авсан биш үү? Тэгвэл ер нь бүх бүтцийг түр Засгийн газар татан буулгаж болно. Тэр нөхцөлд манайд Венецийн комиссын гишүүдээс бүрдсэн бүрэлдэхүүнтэй зөвлөл ажиллаж, тэд ч бас Үндсэн хуулийн шүүхийг татан буулгах оролдлогыг хийхээс эмээж байсан. Тэгээд бүтцэд хамгийн чухал зүйлийг нэмж оруулсан нь хүний эрхийг хамгаалах байгууллага байсан юм” гэсэн байна. Ингэхэд энэ Дмитрий Кабак гэгч чухам хаанаас Киргизэд очсон хүн бэ? гэвэл тэнд очихынхоо өмнө Украйнд байсан байгаа юм. Улс орнуудад эрх, эрх чөлөөг хангах асуудлаар хэдийнээс “хөөцөлдөж” ирсэн хүний эрхийн шинжээч Дмитрий Иванович Кабакийн эрхлэдэг үйл ажлын дараагийн чиглэлүүд гэвээс хүй олны итгэл үнэмшил, шашин шүтлэг, үндэстэн болон угсаатны цөөнхийн асуудал, мансууруулагчийн хэрэглээ, бэлгийн чиг хандлага, хүүхдийн эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалтыг арилгах, “чөлөөт дэлхий”-н  болон хүний эрхийн чиглэлийн цуглаанууд (уулзалт, цугларалт, жагсаал гэх мэт) эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, ялгаварлалт, алагчиллыг устгах  угсаатны, хэлний соёлын ялгаварлалтыг арилгах асуудлууд. Тэрбээр хүний эрхийн үндэсний хүрээлэн (хүний эрхийн комиссын омбудсмен)-ы эрхлэх үйл ажиллагаанууд юм. Түүнчилэн Дмитрий Кабак болбоос “Нээлттэй үзэл санаа сан” нийгэмлэгийн удирдагчийн хувиар хэвлэл мэдээллээр голдуу олонд сүрхий танигдсан хүн. Хүний эрхийг хамгаалах салбарт шинжээч, лидерээс гадна, үндсэн хуулин дахь хүний эрх, эрх чөлөөны талаарх үзэл санаа заалтуудын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч юм. Нээлттэй үзэл санаа сангийн хүрээнд болон улсын төрийн бодлогын түвшин дэх шашны эрх чөлөө, шүтэх бишрэх эрх чөлөөний асуудлыг хамаарсан нэртэй зүтгэлтэн. Тэгээд ч зогсохгүй бас ОБСЕ /Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллаг/-ын БДИПЧ /Ардчилал - Хүний эрхийн товчоо/-ын итгэл үнэмшил, шашин шүтлэгийн чөлөөт байдлын хянагч шинжээчийн хэргийг хамаарагч юм. Тэр өөрийн эрхлэн явуулж буй мэргэжлийн үйл ажиллагаа, хийж буй судалгаатай нь холбоотой “тулгалтаар” , тодруулбал төв Ази болон Кавказ, мөн Украйн хийгээд Оростой хиллэдэг улсууд дахь шинэчлэлийн төслийг үргэлжлүүлэх хэргээр Кыргызыг орхин яваад олон жил болсон авч, Кыргызын Ерөнхийлөгч солигдсоны дараа 2018 оны эхээр тэнд эргэж очсон юм.

Тэрбээр ОБСЕ-гийн санхүүгийн бүрэн дэмжлэгтэйгээр, Дмитрий Кабак, Алмаза Эсенгальд нар эрхлэн, “Кыргыз дэх чөлөөт итгэл үнэмшил: эрх, эрх чөлөө нь хэрхэн хангагдаж буй тухай тойм” гэх судалгааны нүсэр материал хэвлэн гаргажээ. Тэгэхдээ хамаг гол зүйлийг сүүлчийн зохиогч нь /судалгааны сүүлчийн үед нь оролцож ажилласан/, тодруулбаас Дмитрий Кабак бичсэн. Тэрхүү материалд маш сонирхолтой баримтууд байгаа нь: Нийслэл хот болон орон нутгуудад амьдарч, аж төрж буй эгнээндээ олон, бас цөөн тооны хүмүүсийг нэгтгэсэн шашин шүтлэгийн болон үзэл санааны хүй бүлхэм, онцлог байгууллагуудын төлөөллийг хангалттай хамруулж судалсан. Тусгайлан боловсруулж, бэлтгэсэн асуулгын дагуу хамрагдагсдын тал хувиас доошгүй хэсэгтэй нь нэг бүрчлэн ярилцлага хийсэн байна. Асуулгад тухайн хамрагдагчийн харъялагддаг байгууллагын тухай, мөн улс хоорондын болон алив шашны байгууллага, бүлэглэл хоорондын харилцааны шинж байдлын талаар, энэ чиглэлийн үйл ажиллагааг зохицуулж, шийдэл гаргах боломж, бололцооны талаар, тэрчилэн онцлог чиглэл бүхий шашны байгууллага бүлэглэлийн сургааль номлолын талаар ямар нэг байдлаар тодруулан илрүүлэхэд чиглэгджээ.      

Судлаачид бас тус улс дахь шашны байгууллагууд, улс төрийн хүчнийг сонгуулийн компанид татан оролцуулах, өөрсдийн зорилго хийгээд хэтийн төлвийг хэрэгжүүлэхэд тэдгээрийг болон боловсролын, мөн буяны байгууллагууд, хаалттай хязгаарлагдмал байгууллагуудыг хэрхэн оролцуулах боломж буй зэргийг ихэд сонирхож, анхаарлаа голлон чиглүүлсэн байна. Тэдний ярилцагчиддаа тавьсан асуултуудыг сонирхвоос: ямар шашин шүтлэгтэй вэ? Гэрлэлтийн байдал, гэрлэлтийн бүртгэлийнх нь талаар, мөн цэргийн алба хаасан байдал, хаана, ямар зэвсэгт хүчний анги нэгтгэлд алба хаасан тухай, татвар оногдуулалт, төлөлтийн тухай, бас оршуулгын зан үйлийн талаар асуусан байгаа юм. Түүнээс гадна олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааны тухай, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлүүд хийгээд улсын /Засгийн газрын буюу төрийн/ байгууллагуудын хоорондын харилцааны шинж байдлыг талаар ихэд сонирхож, асуулт тавьсан байх юм.  Ихэнх мэдээллийг нүүр тулсан уулзалтын үед авсан байх ба бас Киргиз дэх чөлөөт шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй холбоотой мэдээллийг хайлтын системийн тусламжтайгаар олж бөглөсөн байна. Ялангуяа шашин шүтлэгтэй холбоотой хүмүүсийн харилцааны байдлыг маш нарийн гаргаж ирэхийг зорьсон нь илэрхий байна. Гэсэн ч сайн дурын судлаач мусульманы бүгд найрамдах улсын оюун санааны нүсэр том давхаргыг судлан гаргахын төлөө зүтгэх ямар хэрэг байв? Тэр тусмаа зөвхөн асуулгаар гэж үү? Энэ маш эргэлзээтэй ! Ийм асуулгад итгэх хэрэгтэй юу? гэсэн асуултууд гарч ирэхээс гадна, чухам юуны тулд ийм асуулга авсан юм бэ гэдэг сонин.

Юуны өмнө уг асуулга дахь шашин хоорондын, үндэстэн угсаатан хоорондын харилцааны тухай, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлын тухай мэдээллүүд нь гэр бүлийн маргаан, хэрүүл үүсгэх, судалгааны хөрс суурийг будлиантуулан ээдрүүлэхэд чиглэгдсэн гэж үзэхээр байгаа юм. Үүнтэй холбогдуулан дурьдахад Ошед юу болов? Бусад хэсгийн хүн ам ч бас адил. Бас дараа нь Киргизийн ерөнхийлөгчтэй тоглоом тохуу болж эхэлсэн зэргийн цаана хэн байна гэдэг сонин бөгөөд үүнийг тааж ядаад байх юм ч бараг үгүй. Дмитрий Кабак олон жилийн турш ОБСЕ-гийн /Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага/  халхавчин дор төв Африкийн орнууд дахь шашин хоорондын болон шүтлэгтэн хоорондын харилцааны сөргөлдөөн, тэсрэлтийг өдөөхөд чиглэгдсэн баримтын судалгаан дээр ажиллаж ирсэн юм. Хэдий хожуу ч гэсэн Киргизийн Засгийн газар үүнийг ойлгосон. Бас олон нийтийн хэвлэл мэдээллээр энэ тухай сөрөг мэдээлэл гарсан бөгөөд тэрхүү нийтлэлд бичихдээ “хүний эрх, эрх чөлөөг хамгаалагч маань бүгд найрамдах улсын зах хязгаарт улс төрийн хоргодох байраа хайхаас аргагүй болсны улмаас тэрхүү хоргодох газраа үндсэн хуулинд бий болгохоор санаархсан байх” гэжээ.  Дмитрий Кабак өөрийн судалгааны ажлынхаа материалд нэг зүйлийг цухалзуулсан нь төв Африкийн орнуудад шашны байгууллагыг хориглох тухай хуультай болгох санаа юм. Олон улсын гэрээ хэлцэлд үндэслэн өөр, бусад улсуудаас санал болгох, эсвэл Киргизийг олон улсын байгууллагын гишүүн болгох замаар хориотой байгууллагуудын жагсаалтыг бий болгох арга замын талаар тэнд бичсэн байна. Энэ талаараа Киргизийн гадаад хэргийн яаманд хандсан. Яамныхан зөвлөлдөөд байгууллага, газруудын нэр заахгүй байх нь зүй гэж үзсэн аж.  Тэрбээр энэхүү асуудал нь яамны чиг үүрэгт хамаагүй хэмээн мэдээлсэн байдаг.

Терорист, эсвэл хэт туйлширсан байгууллага, эвсэл болон тэдгээрээс, нэн ялануяа гэмт үйлдэл, гэмт хэргийн шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой болсон аливаа байгууллагад харъяалагддаг болон холбоотой этгээдээс санал болгож буй асуудлыг хүлээн авахгүй байх нь зүй гэж үзжээ. Дээрх шийдлийн үүднээс авч үзвэл Дмитрий Кабак Киргиз дэх чөлөөт оршин суугчид /цагаачид/-ын асуудлаар гол төлөв хууль ёсны нөгөө талд зогсож буй нь шууд болон шууд бус байдлаараа илэрдэг. Түүгээр ч зогсохгүй аль хэдийн өөрийн нэрэнд толбо суулгачихаад буй нь ч тодорхой болсон зүйл. Үлгэрлэвэл тэр өөрийн итгэл үнэмшилээрээ, гартаа зэвсэг барин, улаан зам дээр зогсож буй хийгээд, терорист байгууллагын гар хөл болж буй нь тодорхой болж эхэлсэн. Тэр  тусам нь түүнийг таамаглаж буй байгууллага, эсвэл өөр ямар нэг байгууллагын терорист бүрэлдэхүүнд багтдаг болохыг өөрөөр нь хүлээн зөвшөөрүүлэхийн тулд энэ асуудлаар олон улсын байгууллагад хандаж эхлэх хэрэгтэй. Дмитрий Кабакын энэхүү шугамаар гүйцэлдүүлж буй үйл ажлын талаар хаана, хэнүүс шивнэлдэж буйг мэдэхэд тийм хэцүү биш. Олон нийтийн хэвлэл мэдээллээр өгсөн түүний яриа мэдээллүүдийг бүгдийг нарийн анзаарах нь чухал. Яагаад бүгдийг гэж үү? Киргиз улс ОДКБ /Аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээний байгууллага/ болон ШОС-д /Шанхайн хамтын ажиллагааны байгуулага/ элсэн орохтой холбоотой дотоод дахь оюулгүйн дүрэм журмын тухайд Дмитрий Кабак ихээхэн эргэлзээтэй байр суурийг илэрхийлсэн нь ямар нэг олон улсын байгууллагын санал дээр суурилсан байх магадлалтай. Тэр өөрөө олон улсын хууль дүрэм гэх юмыг олонтоо дурьддаг атлаа, нэгэн хэвлэлд “Өнөөгийн байдлаар тероризмтэй холбоотойгоор хэн нэг, эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн гэм бурууг хүлээлгэхэд чиглэгдсэн тодорхой зүйл хуульчилагдаж, журамлагдсан нь үгүй. Олон улсын эрх зүйн бичгүүдийг олон янзаар тайлбарлан хэрэглэх боломжтой байдаг” гэж Дмитрий Кабак өөрөө бичсэн байсан.

“Нээлттэй үзэл” бодлын номлогч, манлайлагчийн маань өөрийн үйл хэргийн талаар хийсэн тайлбар нь ийнхүү “барьцгүйд хальтиран хийсч одож” буйгаас гадна тэр өөрөө Бишкекд байдаг төвийн нэрээр  ОБСЕ - аас /Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага/ багагүй хэмжээний мөнгө авсан нь илэрхий болсон зүйл билээ. Үүгээрч зогсохгүй Дмитрий Кабак нэг үед “Миротворец” сайтад нууц мэдээлэл цуглуулан, нийлүүлэгч байв. Энэ нь Украйны цахим сайт бөгөөд тус улсын Дотоод хэргийн яамны орон тооны бус зөвлөх асан Антон Грашенкогийн санаачилгаар 2014 оны 8 дугаар сарын эхээр үүсэн байгуулагдсан байдаг. Уг сайт нь Украйны Үндэсний болон иргэдийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн судалгааны төвийн төлөөллийн үүргийг өөртэй авч, гол мэдээллүүдийг цуглуулж, байршуулдаг,  ингэхдээ хүмүүсийн хувийн мэдээллүүдийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр, тэдэнд мэдэгдэлгүйгээр, тагнуул, туршуулын аргаар, хууль бусаар цуглуулан авч, мэдээллийн сан үүсгэн, хадгалахын зэрэгцээ нийтэлдэг. Нийтлэл, мэдээллийн бэлтгэн нийлүүлэгч буюу зохиогчиддоо /автор/ тусгайлсан нэр олгодог, эсвэл “Кремлийн төлөөлөгч /агент/” гэх мэтээр нэр тавьж гаргадаг. Олеся Бузин, Олег Клашников нарын үхлийн дараахан энэ сайтын хандалт асар ихээр өргөжсөн нь уг сайт тэдгээр хүмүүсийн болон холбогдож болох хүмүүсийн мэдээллүүд, тэр тусмаа хувийн мэдээллүүдийг гарган тавьж байсантай нь холбоотой аж.  Энэхүү сайтын түншлэгчдийн дунд Украйны дотоод хэргийн яам, Аюулаас хамгаалах алба болон тэдгээрийн бүтцийн бусад байгууллага, хүчний шугамаар ил тод нээлттэйгээс эхлээд, хаалттай, нууц нөхцөл байдалд мэдээлэл цуглуулж, нийлүүлдэг өдий төдий мэдээлэгчид бий.

Тэгэхээр Дмитрий Кабак хэрвээ гадаадын улсад мэдээлэгчийн үүрэг хүлээж байгаа аваас маш эелдэг тахимдуу хийгээд нарийн арга барилаар төв Африкийн улсуудын шашны харилцааны асуудалд оролцож байгаа бөгөөд Киргизын гадаад хэргийн яамны ажил хэрэгт ихээхэн гүнзгий нэвтрэн орсон бололтой.

 

Бэлтгэсэн Иван РУСЛАНОВ                                                                                                                         

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ       


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 10 =

Create Account



Log In Your Account