Ховд аймгийн ИТХ-ын сонгуульд дөрвөн нам эвсэл оролцоно.

By: Admin
2020-08-19
0
27

Ховд аймаг дахь аймгийн ИТХ-ын сонгуулийн хороо 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, аймгийн ИТХ-ын сонгуульд оролцохоор хүсэлтээ ирүүлсэн нам, эвсэлүүдээс хуулийн шаардлага хангасан дөрвөн нам эвсэлд сонгуульд оролцох эрхийг нь олгохоор шийдвэрлэжээ.

8 дугаар сарын 19-ны өдөр аймгийн сонгуулийн хороооны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ байлцан, аймгийн ИТХ-ын сонгуульд оролцох шаардлага хангасан Монгол ардын нам, Монгол, Ардын хувьсгалт нам, Ардчилсан нам, Шудрага иргэдийн нэгдсэн намуудад батламжийг нь гардуулж өглөө.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн хэлэхдээ: “Сонгуулийн хорооны бүрэлдэхүүн Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу нам эвслээс ирүүлсэн материалыг хянан үзээд, шаардлага хангасан эдгээр намуудад сонгуульд оролцох эрх олгохоор шийдвэрлэлээ. Нийт таван нам матераил ирүүлснээс нэг намын материал шаардлага хангаагүй учир буцаасан. Аймгийн ИТХ-ын сонгуульд нам эвслээс өрсөлдөгчдийг нэр дэвшүүлэх ажиллагаа хуулийн дагуу 8 дугаар 31-ээс 9 дүгээр сарын 06-ны хооронд явагдана. Нэр дэвшигчдийн материалыг хүн тус бүрээр аймгийн сонгуулийн хороон дээр 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хүлээж авна. Хүлээж авсан  материалыг 9-ны өдрөөс хойш 7 хоногийн хугацаанд хянаж үзээд, хуулийн шаардлага хангасан нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна. Намууд нэр дэвшигчдийнхээ хөрөнгө орлогын мэдүүлэг, мөн авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүйг гэрчлэх тодорхойлолтыг хуулийн хугацаанд, ном ёсоор нь гаргаж өгөх хэрэгтэй. Бие дааж нэр дэвшигчдийн материалыг хянаж дуусах хугацаа арай болоогүй байгаа тул эрх олгох асуудлыг  тусгайд нь жич зарлана” гэсэн юм.

Сонгуулийн хорооны гишүүдийн мэдээлснээр одоогийн байдлаар аймгийн Аудитын газарт аймгийн ИТХ-ын сонгуульд бие даан нэр дэвших 10 гаруй хүн, мөн сумуудын ИТХ-ын сонгуульд бие даан нэр дэвших нэжгээд хүмүүсийн материал хянагдаж байгаа. Буянт сумаас хамгийн олон хүн бие дааж нэр дэвшихээр хүсэлт, материалаа өгсөн гэж байв. Аймгийн сонгуулийн хорооноос намуудад хандан, сонгуулийн штаб мөн нэр дэвшигчдийнхээ ухуулагч, шадар туслагч нарын тухай мэдээллийг эртнээс гаргаж, сонгуулийн хороонд өгөхөд бэлтгэж байхыг сануулсан юм.      


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 3 =

Create Account



Log In Your Account