Монгол төрийн гал голомтыг цэвэрлэх үндэсний хувьсгалд нэгдэхийг уриалж байна

By: Admin
2020-09-08
0
30

        “Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн”, “Монгол үндэстний хүний эрх иргэдийн хороо” төрийн бус байгууллагаас санаачлан, 2016 оноос хойш Монголын “Ард түмний хурал”ыг хуралдуулж, төрийн гал голомтыг цэвэрлэх үндэсний хувьсгалыг өрнүүлэхээр бэлтгэжээ.

         Ард түмний хурлын үндсэн зорилго нь:

  • Ядуурлыг бууруулах УИХ-ын 1993 оны 10 дугаар сарын 24-ны 41 дүгээр тогтоол болон түүний хавсралтад заагдсан зорилтыг хэрэгжүүлэх, Жижиг дунд үйлдвэрийн хуулийг өөрчлөх
  • Үндсэн хуулийн зорилт, түүнчилэн иргэний болон улс төрийн эрхийг хэрэгжүүлэх
  • Төрд тавих ард түмний хяналтын тогтолцоог бий болгох
  • Үндсэн хуулийн 6.2 дахь заалт, Засгийн газрын 131 дүгээр тогтоол, Сонгуулийн хууль, тэрчилэн төрийн тогтолцоог зохистой байдлаар өөрчилөн бүрэлдүүлэх, Үндсэн хуулийг дахин хянаж үзэж, шаардлагатай бол бүхэлд нь өөрчилөн, улс, ард түмний язгуур эрх ашигт нийцүүлэх
  • Улс төрийн намыг гишүүнчлэлгүй болгох, Монгол улсад нийгмийн шинэчлэл хийхэд чиглэгдэх юм.  

        Монгол төрийн уламжлалыг сэргээх Үндэсний Хөдөлгөөн ба Монгол төрийн ариун гал голомтыг цэвэрлэх үндсэний хувьсгалын үзэл санааг 2016 оны үеэс, үйл хэргийг нь 2017 оны 10 дугаар сарын 12-аас  эхлүүлж, 2018 оны 04 дүгээр сарын 12-нд жанжин Д.Сүхбаатарын талбайгаас албан ёсоор, эх орон даяар зарласан зэрэг нь Монгол улсын үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд яавагдаж буй үйл ажиллагаа юм. Эдгээр ажлын хүрээнд Монгол төрийн “ариун гал голомт”-ыг цэвэрлэхэд чиглэгдсэн “үндэсний хувьсгал”-ын нэгдүгээр шатны шаардлагыг мөнхүү 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатарын цагаар 14:00 цагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын их хурлын дарга, Ерөнхий сайд нарт хүргүүлсэн. Мөн түүний хавсралтуудыг Монгол улсын Үндсэн хуулийн цэц, Хууль зүй дотоод хэргийн яам, Дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газар гэсэн холбогдох байгууллагууд, эрх бүхий албан тушаалтнуудад хүргүүлж, Хууль зүй дотоод хэргийн яамнаас эдгээр нь хуулийн хүрээнд явагдаж байгаа болохыг магадласан магадлагаа болон цаашид хуулийн дагуу хамтран ажиллахаа илэрхийлсэн хариу авсан байна. Ийнхүү тайван замаар хувьсгал хийх Ард түмний хурлын бэлтгэл болон зөвлөлдөх шатны ажлууд үндсэндээ хийгдсэн бөгөөд одоо хурал хуралдуулах дараагийн шатны ажилдаа ороод буй. Тэрээр уг Ард түмний хурлыг 2020 оны 8 дугаар сарын 22-оос хойш 45 хоногийн дотор товлон зарлах хийгээд товолсон өдөрт улс даяар уг хурлыг хуралдуулахаар болжээ. 

 

       Монгол улсын өнөөдрийн бодит дүр зургийг авч үзвэл үндэсний аюулгүй байдал алдагдсан, шударга ёс, хуулиар засаглах ёс нь үндсэн зарчмаасаа хазайсан, эдийн засаг дампуурсан зэрэг аюулын харанга дэлдсэн олон асуудал хуримтлагдаж, “хоолой дээр хутга” гэгч болоод байгаа тул төрийн бүх эрхийг ард түмэн гартаа авах зайлшгүй шаардлага үүссэн гэж үзсэний улмаас ийнхүү хувьсгалт өөрчлөлт хийхээр ажиллаж эхэлжээ. Тэрбээр цаашдын зам мөр, бодлогоо хэлэлцэн тодорхойлохын тулд “Ард түмний их хурал”-ыг уг хуралдаанд бэлтгэх зөвлөгөөн болон хурал гэсэн хоёр үе шаттайгаар өрнүүлэх, хуралдаанаараа нийгмийн шинэчлэл хийх, төрийн гажуудлыг засах, улс төрийн нам болон төрөөс хараат бус хөндлөнгийн хяналт, төрд тавих иргэдийн буюу ард түмний хяналтын тогтолцоог бий болгох, шударга иргэд, сэхээтнүүдээ төрд гаргах зорилгоор сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулах, мөнхүү сонгуулийн хуулийг өөрчилөх, төр, нам, бизнесийг салган тусгаарлах, намыг гишүүнчлэлгүй болгон, үндэсний эв нэгдлийг баталгаажуулах гэсэн нэн чухал зорилго, зорилтуудыг ямар арга замаар хэрхэн хэрэгжүүлэх талаар тунгаан хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрэхийг эрмэлзэж байгаа юм байна.

       Төрийн гажуудлыг засахад "Ард түмний хурал"-ыг хуралдуулахаас өөр сайн зам үлдээгүй хэмээн уг ажлыг санаачилан өрнүүлэгчид үзэж байна.

      Түүнчилэн Монгол Улсын иргэн бүрийг "Ард түмний хурал" худалдуулах ажлыг зохион байгуулах үйл ажиллагаанд хамтран тусалж, улс эх орон, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдэн нягтрахыг УРИАЛЖ байна.

      "Ард түмний хурал"-аас гарах шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд: Улс даяар хугацаагүй тайван жагсаал цуглаан хийх, олон улсын шинжээчид, сэтгүүлчдийг урих. Шаардлагатай тохиолдолд Ард түмний их хурлыг Ард түмний ОНЦ ИХ ХУРАЛ болгон, үргэлжлүүлж, тэмцлийн дараагийн шатанд шилжих гэсэн дараалал арга замаар тийнхүү хувьсгалт өөрчлөлтийг хийхээр шуударчээ. Улаанбаатар хотод Ард түмний хурлыг хуралдуудах үндэсний зөвлөл байгуулагдан ажиллсаар байгаа бол, өдгөө бүх аймаг хотуудад салбар зөвлөлүүд байгуулагдаж дуусах шатандаа явж байгаа юм байна.

      Монгол төрийн уламжлалыг сэргээх Үндэсний хөдөлгөөн ба Монгол төрийн голомтыг цэвэрлэх Үндэсний их хувьсгалын товчилсон нэр: МТУСҮХ ба МТГЦҮХ  

       Уг үйл ажиллагааг үндэсний хэмжээнд удирдан зохион байгуулж буй хүмүүстэй харилцах хаяг: 

      Монгол Төрийн Уламжлалыг Сэргээх Үндэсний хөдөлгөөний Тэргүүн Шаравын Баярсайхан -  харилцах Утас: 8897-0947, 9139 9228.

       Б.Эрдэнэчимэг – 99177163, Д.Гантөмөр – 98120361, Г.Баатар – 80220121, Д.Батбаяр – 99008486, И.Цэрэн – 99100605.

       Цахим шуудангийн хаяг: hr.cic.mongolia@gmail.com

       Цахим сүлжээний хаягууд:

       1. https://national-revolution-2018.blogspot.com/  

       2. https://www.facebook.com/groups/158294411524401/

      3. https://www.facebook.com/bayarsaikhan.sharav

      4. https://www.facebook.com/iecstandardmongolia/

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 1 =

Create Account



Log In Your Account