Авлига,  ашиг сонирхлын зөрчилгүй хамт олны уриалга

By: Admin
2021-03-25
0
21

                                                                                                                                                                        2021.03.23.                                                                                                                                                                                                                         Ховд хот

Авлигын  үндэс нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж,бусдад давуу байдал олгох тэдгээрээс эдийн болон эдийн бус ашиг сонирхолд оруулахуйц шан харамж харах,ажил үүргээ гүйцэтгэхгүй байх,хууль бус үйлдлийг хийх гэх мэт хүнд төдийлөн мэдэгдэж харагдахааргүй нууцлаг явагддаг ба авсан өгсөн хоёр талд ашигтай байдаг учир илрүүлэхэд бэрхшээлтэй,нийгмийн харилцааг болон албаны ёс зүйн зарчмыг  бүдүүлгээр зөрчсөн гэмт хэргийн шинжийг агуулсан зохион байгуулалттай үйлдэл байдаг.

Иймээс аймгийн Худалдан авах ажиллагааны хамт олон  энэ хууль  бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, авлига,  ашиг сонирхлын зөрчилгүй хамт олон болох зорилгоор аймгийн бүх хууль хяналтын болон төр захиргаа, орон нутгийн байгууллага, Тендерийн Үнэлгээний Хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг уриалан дараахи уриалга гаргаж байна.

  1. “Авлигын эсрэг хууль”,”Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” - иудыг сурталчлан хэрэгжүүлж,Монгол Улсын “Алсын хараа – 2050”,”Ховд аймгийг 2021 – 2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, Аймгийн засаг даргын 2020 – 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн худалдан авах ажиллагааны албаны хамт олон манлайлан оролцох
  2. Төрийн мөнгөөр хийгдэх  худалдан авалтыг  нээлттэй шударга явуулж,тендерийн нээлтэд ирсэн тендерт  оролцогч аж ахуйн нэгж,Үнэлгээний хорооны гишүүдээр “Ил тод байдлын индекс” -ийг тогтмол хөтлүүлдэг ОУ – ын туршлагыг хэрэгжүүлж, үр дүнг мэдээлэх
  3. Боловсон хүчнийг шилж сонгохдоо өрсөлдөөний үндсэн дээр сонгон шалгаруулалтаар явуулж,мэргэжлийн өндөр ур чадвартай,байгууллагын шаардлагад нийцсэн, төрийн албан хаагчийн ёс зүйг чанад баримтлах  боловсон хүчнээр хангах
  4. Өөрийн өмч хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гарган хуулийн хугацаанд холбогдох газарт өгч байх
  5. Байгууллагын төсвийн зарцуулалт, үйл ажиллагааг ил тод болгож, сар, улирал бүрийн санхүүгийн тайланг нээлттэйгээр сурталчлан, Шилэн дансанд хөтлөх
  6. Аймаг орон нутагт явуулж байгаа бараа ажил үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж,”Шилэн тендер – 2021” арга хэмжээний хүрээнд тендерийн үнэлгээний хороонд ажиллах дарга, нарийн бичгийн дарга,гишүүдийг сугалаагаар  тодруулах ажлыг орон нутгийн засаг захиргаа, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, улсын болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэж байгаа бараа ажил үйлчилгээний явц чанарт хяналт тавьж, мэдээлэх
  7. Орон нутгийн болон сум хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар худалдан авч буй худалдан авах ажиллагааны явц, гүйцэтгэлд хяналт тавьж, хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан ил тод мэдээлж байх, сум орон нутагт олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны  журмыг хэрэгжүүлэхийг зөвлөх
  8. Аймгийн Худалдан авах ажиллагааны удирдлага, мэргэжилтнүүдтэй болон Үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй  ашиг сонирхлын зөрчил үүсгэх,тэдэнд авлига, шан харамж өгөх аливаа оролдлого гаргасан хувь хүн,хуулийн этгээдийг шууд илчлэн нэр төрд нь халдаж, хуулийн дагуу хариуцлага тооцуулах
  9. Аймгийн худалдан авах ажиллагааны хамт олон дээрхи уриалгыг хэрэгжүүлэхдээ дотоод хяналтыг чангатган аливаа зөрчил гаргагчтай хатуу хариуцлага  тооцох үүднээс 99098143 утсаар буюу batkhovd@gmail.com хаягаар мэдээллийг тодорхой нэр хаягтайгаар авч,мэдээллийн нууцыг чанад хадгална.
  10. Аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас гаргасан энэхүү уриалгад    нэгдэн аймаг, сум, байгууллага, хамт олноороо авлига, ашиг сонирхлын зөрчилгүй болох зорилт дэвшүүлж,тодорхой үр дүнд хүрэхийг уриалж байна.

                                                                                                      АЙМГИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ

                                                                                                                           АЛБАНЫ ХАМТ ОЛОН


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 5 =

Create Account



Log In Your Account