)

АЙМГИЙН ЗААН Ц.ТӨМӨРЦООЖ "АЙМГИЙН АРСЛАН" ЦОЛ ХҮРТЛЭЭ

By: Admin
2020-07-13
0
5

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Чандмань сумын харьяат Улсын начин И.Мөнхбаатар, Ч.Цогбаяр тэргүүтэй хүчит 128 бөх бяр хүч, уран мэхийг уралдуулан барилдлаа.

Үндэсний бөхийн барилдааны их шөвөгт аймгийн арслан Д.Бадамгарав, залуу бөх Г.Дармаажанцан, аймгийн заан Ц.Төмөрцоож, аймгийн харцага Б.Анхжаргал нар тунан барилдсан юм.

Үүнээс Дөргөн сумын харьяат залуу бөх Г.Дармаажанцан 6 давж аймгийн заан болсон бол Мөст сумын харьяат, аймгийн заан Ц.Төмөрцоож 7 даван аймгийн арслан цол хүртлээ.

Энэ жилийн наадмын Үндэсний бөхийн барилдааны хөлийн цэцээр аймгийн арслан Р.Галсандаваа, аймгийн начин Ц.Балжаа, ахлах гарын даагаар С.Загдсүрэн, гарын даагаар Г.Авирмэд, Т.Амарсайхан, хаяавчаар Ч.Адилбиш, Б.Батмөнх, бөхийн тайлбарлагчаар аймгийн ахлах тайлбарлагч Б.Даваасүрэн нар ажиллалаа.

Мөн энэ үеэр Үндэсний бөхийн барилдааны зүлэг ногоон дэвжээнээ наадамчин олноо баясган уран хурц мэх, хүч, чадал, эр бяраа гайхуулан барилдаж явсан, аймгийн цолтой 15 ахмад бөхөд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар хүндэтгэл үзүүлэв.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 5 =

Create Account



Log In Your Account



)