Ховд аймагт коронавируст халдварын анхны тохиолдол илрэв

By: Admin
2021-03-30
0
27

Ховд аймгийн Жаргалант суманд коронавирусын халдварын анхны тохиолдол илэрлээ. Тус сумын иргэн О гэгч 2021.03.29-нд Ховд аймгийн төв дэх БОЭТ-д халуурсан ханиалгасан шинж тэмдэгтэйгээр эмчид үзүүлсэн бөгөөд ПСР-ын  /PCR/ шинжилгээ авахад хариу нь эерэг гарчээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, аймгийн Онцгой комисс хуралдаж, хуулийн дагуу хязгаарлалтын хэм хэмжээг тогтоосон шийдвэрийг гаргав. Үүнд:

-03 дугаар сарын 29-ний 22:00 цагаас эхлэн, аймаг, сум хооронд иргэн, тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлав.

Гурав дугаар сарын 29-ний 22 цагаас 04 дүгээр сарын 02 хүртэлх хугацаанд өвчтөнтэй харьцсан хүмүүсийг бүгдийг олж тогтоох зорилт тавьсан бөгөөд энэ хугацаанд  сургууль, цэцэрлэг, сургалтын төв зэрэг үйлчилгээний газар болон хүнс, барааны зах худалдааны төв, баар, зоогийн газрын үйл ажиллагааг бүрэн зогсоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, төрийн албан хаагчдын 15 хувиас бусдыг гэрээсээ, цахимаар ажиллуулахаар зохицуулах, Жаргалант сумын нутаг дэвсгэрт 72, 52 айлын орон сууц, БОЭТ зэрэг нийт 7 цэгт иргэд, олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлаж хяналт тавьж, журмын дагуу ариутгал, халдваргүйтгэл хийж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб холбогдох бусад мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна.

Иргэн бүр халдвараас сэргийлж:

-ГЭР, ГЭРТЭЭ БАЙ!!!

-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!

-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!!

-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 8 =

Create Account



Log In Your Account