)

"Коронавирусийн халдвар 7-оор нэмэгдэж, Монгол Улсад батлагдсан тохиолдол 213 бүртгэгдлээ"

By: Admin
2020-06-22
0
2

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.Тэрбээр "Зургаадугаар сарын 21-ний өдөр гурван лабораторид нийт 359 шинжилгээ хийхэд 352 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин долоон хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Нурсалтан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүний д

автан шинжилгээ болон Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр болон Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочид халдвар илэрлээ. Халдвар илэрсэн иргэд 6, 11, 12, 29, 38, 39, 63 настай. Хүйсээр нь харвал зургаа нь эрэгтэй, нэг нь эмэгтэй.

Өнөөдөр долоон хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. Үүнд хоёр жирэмсэн эмэгтэй, хоёр иргэн, гурван оюутан байгаа. 19-45 насны эдгээр иргэд 17-49 хоног эмчилгээ хийлгэлээ.

Ингээд батлагдсан тохиолдол 213, эдгэрсэн 153 болж байна. Эмчилгээнд 60 хүн байгаа. Биеийн байдлыг үнэлбэл 53 нь хөнгөн, долоо нь хүндэвтэр байна.

ХӨСҮТ-өөс эмчлэгдэн гарч байгаа хоёр жирэмсэн эмэгтэйн нэг нь төрөх тун дөхсөн учраас сувилал руу шилжихгүй. ХӨСҮТ-д хүүхдээ төрүүлнэ" гэв.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 6 =

Create Account



Log In Your Account



)