)

Ховд аймагт бүх нэр дэвшигчдийг оролцуулан, улс төрийн мэтгэлцээн явуулна

By: Admin
2020-06-16
0
16

УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үйл явцыг тэгш зарчимын үүднээс идэвхжүүлэх, нэр дэвшигчдийн талаар аль болох богино хугацаанд, нэг дороос бодитой, тодорхой мэдээлэл олж авахад нь сонгогч олон түмэнд туслах зорилгоор Ховд аймагт үүсгэн санаачлагдсан “Та бидний мөнхийн үнэ, цэнэ” олон нийтийн хөдөлгөөн, Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид хамтран, сонгуулийн сурталчилгааны хугацаанд, бүх нэр дэвшигчид болон бусад оролцогчдыг хамруулсан улс төрийн хэлэлцүүлэг, мэтгэлцээнийг хуулийн хүрээнд зохион байгуулахаар санаачилж, нам эвсэл, нэр дэвшигчдэд албан ёсны санал хүргүүлжээ.  

            Хэлэлцүүлэг, мэтгэлцээнийг 06 дугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдийн дотор зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд нам, эвсэл, нэр дэвшигчид уг мэтгэлцээнд оролцохоо, урьдчилсан байдлаар бүгд илэрхийлжээ. Өнөөдөр, 06 сарын 16-ны 17 цаг гэхэд эцсийн хариуг нь сонсож, хэлэлцүүлэг мэтгэлцээний өдөр цагийг нарийвчлан тогтох юм байна. Уншигч та бүхэнд уг мэтгэлцээн, нэвтрүүлгийн удирдамжийг танилцуулж байна

                                                                                        Мэтгэлцээн, нэвтрүүлгийн удирдамж

I. Зорилго: Өнөөгийн нөхцөлд аймаг орон нутаг, улс орны амьдралд тулгарч байгаа гол тулгамдсан асуудлууд, гарц шийдэл эрэлхийлэх шаардлагатай зүйлсийг нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй уялдуулан хөндөж, олон  талын оролцоотойгоор ярилцаж, мэтгэлцэх, тодорхой шийдэл олохыг хичээх, мэдээлэл солилцох, нэр дэвшигчдийн болон талуудын байр суурийг илэрхий гаргаж ирэх

II. Нэвтрүүлэг явуулах газар: Аль нэг студид, эсвэл танхимд

III. Огноо:  2020 оны 06 дугаар сарын 18-20-ны хооронд

IY. Хугацаа: нэг удаад 60 минут

Y. Нэвтрүүлгийг зохион байгуулах тоо давтамж: 4 удаа 

YI. Мэтгэлцээн нэвтрүүлгийн оролцогчид: УИХ-ын сонгуульд оролцож буй нэр дэвшигчид дөрөв, дөрвөөрөө 4 хэсэг болж нэг удаа, мөн нэвтрүүлгийг санаачлагч, зохион байгуулагчдын төлөөлөл 1-2 хүн, иргэдийн төлөөлөл 1 хүн, хөндлөнгийн байр суурь илэрхийлэгч, ажиглагч, судлаачийн төлөөлөл 2 хүн

YII. Мэтгэлцээн, нэвтрүүлгийг өрнүүлэхэд нэг удаад, нэг нам, эвслээс нэг нэр дэвшигч оролцох ба нэр дэвшигч тус бүр нэг удаа оролцоно.

YIII. Мэтгэлцээн нэвтрүүлгийг тус бүрд нь 2 сэтгүүлч хөтлөн явуулна.  

IX. Хэлэлцэх сэдэв, асуултуудын тойм агуулга:

  1. Өнөөдөр УИХ-ын сонгуультай холбогдуулан, нэн тэргүүнд авч үзэх ёстой, тулгамдсан, хамгийн чухал асуудал юу вэ?, түүнийг хэрхэн шийдвэрлэвэл зохих тухай /хүн тус бүр өөрийн байр суурийг илэрхийлэх/
  2. Ард түмэн иргэд, үндэстэн, нутаг орны ирээдүйн үүднээс засаж өөрчилбөл зохих нэн чухал асуудал юу вэ?
  3. Бид хуулийн засаглалын үр шимийг яаж хүртэж байна вэ?, Хуулийн нөлөө бидэнд яаж тусаж байна?
  4. Хууль ёсны хувьд алдаа мадаг, тодорхой түвшинд гажуудал бий аваас үүний үүдэл, шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйл   
  5. Сонгуулийн үйл явц, сурталчилгаа, хууль журмын хэрэгжилтийг тойрсон асуудал

IX. Нэвтрүүлгийн төлбөр зардлын хэмжээ: ТВ болон сайтуудын сурталчилгааны үнийн саналд тусгагдсан ижил төрлийн контентийн үнэтэй ойролцоо байна.

X. Оролцогчдыг хэрхэн оролцуулах: Мэтгэлцээн явуулах тухай албан ёсны саналыг  оролцуулах нам, эвсэл нэр дэвшигч, иргэн, иргэний нийгмийн болон ажиглагч судлаачдад хүргүүлж, өдөр цаг, хувиарыг зөвшилцөн, тогтоно.

XI. Бусад зүйл: Тогтсон цаг хувиарын дагуу, мэтгэлцээнд оролцохыг урьсан урилгыг бүх оролцогчдод хүргүүлэх. Уг урилгыг, мэтгэлцээнээс 24-өөс доошгүй цагийн өмнө хүргүүлнэ. Мөн зохион байгуулах, ажиллах сэтгүүлчид хоорондоо ярилцан 4 удаагийн хэлэлцүүлгийн багийг бүрдүүлэх. 

                                                                                        “ТА БИДНИЙ МӨНХИЙН ҮНЭ, ЦЭНЭ” ХӨДӨЛГӨӨН

                                                                                 ХОВД АЙМГИЙН ХМБ-УУД, СЭТГҮҮЛЧДИЙН ТҮР ЗӨВЛӨЛ

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 7 =

Create Account



Log In Your Account



)