ХОВД АЙМАГТ, СОНГУУЛЬД ОРОЛЦОГЧДЫН ДУНД ЯВАГДАХ БОДЛОГЫН МЭТГЭЛЦЭЭНД АНХААРЛАА ХАНДУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА !

By: Admin
2020-10-07
1
49

Ховд аймаг дахь “Шинэ эвлэл” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо, Ховд аймгийн бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд /Ховд телевиз, Эко телевиз, Жаргалант телевиз, Олон ястны телевиз, “Ховдын толь” сонин, “Монголгараг” цахим сайтын редакци, “Ховдын мэдээ” сонин, “Ховдтаймс”, “Ховдньюс”, “НьюХовд” цахим сайтууд / нэгдэн, нэг баг болж ажиллах замаар Ховд аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй нам, эвслүүд, бие даан нэр дэвшигчид, олон нийт, хөндлөнгийн төлөөллийг тэгш оролцуулсан бодлогын мэтгэлцээнийг нэгдсэн байдлаар болон сонгуулийн тойрог тус бүрээр зохион байгуулахаар шийдэж, оролцогчдод албан ёсны санал /албан бичиг/, удирдамж, мэтгэлцээний хуваарь, цагийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэж, хүргүүлээд байна.

Энэ нь “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хууль болон холбогдох хуулиудын хүрээнд, сонгогчдын эрхийг дээдлэх, сонгогчдыг оновчтой мэдээллээр шуурхай хангах, Ховд аймагт улс төрийн зохист харилцаа буюу соёлыг нэвтрүүлэн дэлгэрүүлэх, түүнчилэн сонгуульд оролцогчдын сурталчилгааны ажлыг хөнгөвчлөх, цаг, зардал хэмнэх зорилгоор хийгдэж буй дэвшилтэт санаачилга, үйл ажиллагаа гэдгийг ухаарч, улс төрийн нам, эвсэл, сонгуульд оролцогчид болон олон нийт, судлаачид бүгд дэмжинэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Уг мэтгэлцээнүүд нь удирдамжийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд явагдаж, Ховд аймгийн телевизүүдээр болон цахим сайт, нийгмийн сүлжээгээр шууд цацагдана.  Өргөн олон нийт, сонгогчид та бүхнийг анхаарлаа хандуулахыг урьж байна !  

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 5 =

Create Account



Log In Your Account