Казакстан улсыг “туршилтын хүүхэлдэй” болгосон уу?

By: Admin
2021-02-09
0
56

Түүхийн нөхцөлт хүчин зүйлийг уудалбал

Тус улсыг сайн хөрш Оростой харилцах харилцааных нь хувьд түүнчилэн Төв Азийн бүсийн орнууд руу шөргөдөн нэвтрэх үзүүр /шөвөг/ болгон туршилтаар ашиглах хэрэгцээ байсан хэрэг. Өөрчлөн байгуулалт эхэлж байх үе гэх 1986 оны 12 дугаар сарын 16-нд болсон нэгэн бүүдгэр үйл явдал чухам ямар бодит төрхтэйгээр өрнөсөн, улмаар пост зөвлөлтийн орнуудад  мөн л тэр байдлаараа нэвчин тархасан тэр дүр, сүүдэр нь түүхэнд тод үлдсэн. Гэсэн ч уг үйл явдал өрнөсөн орнууд энэ талаар зонхидоо мартагналын мананд автжээ. Тэгэхэд чухам юу болсон юм бэ гэвэл Казакстан ССР-ийн нийслэл Алма-Ата хотод үндэснийхээ хөрс суурийг донсолгон, түүвэйсэн хэрэг явдал өрнөсөн юм. Үнэгүй тараасан архи, мансууруулагчид согтож, галзуурсан нөхдүүд, дайнд хөөрсөн залуус нийслэлийн төв талбайд цуглан бужигнаж “казакын газар нутгийг казакд” хэмээн орилолдож эхлэв. Мэдээжээр энэ үйл явдалд зөвлөлтийн удирдлагууд даруй хариу арга хэмжээ авч, үймээнийг тэр даруйд нь номхотгон дарсан. Янз байдлаас нь ажихад барууны тусгай албадын явуулгат арга барилын үнэр нэвт үнэртэх мөнхүү бяцхан түймрийн дөл 35 жилийн тэртээгээс ийнхүү асаж, яваандаа төв азийн бүх улс орнуудад авалцан тархсан байдаг. Тэгэхэд ч тэр, одоо ч тэр ийм хэрэг явдал өдүүлэхдээ чухам яагаад Казакстаныг сонгож аваад байна гэвэл Оростой хамгийн их талбайгаар шууд хилэлдэг нь өгөөш болсон хэрэг. Энэ тухайд тэр үед зөвлөлтийн хэвлэлүүдэд хэсэгчилсэн мэдээллүүд гарч байсан бөгөөд юуны урьд АНУ болон Туркийн тусгай албанаас санхүүжилттэй, аюулгүй байдлын шугамаар хамтран ажиллах нэрийн дор Казакстан ССР, дараа нь Киргиз, Узбекстан, Тажик зэрэг орны нийгэм, улс төрийн байдлыг тогтворгүй болгох үйл ажиллагаа явуулдаг хэсэг бүлгүүдийн толгойлогчид нь хэн, хэн болох тухай ч мэдээлж байв.

Уг дүгнэлт яваандаа түүхэн үйл явцаар баталгаажсан. Төв азийн бүсийн эдгээр орнуудад үндэстэн, угтсаатнуудын, шашин шүтлэгийн хоорондын мөргөлдөөн, хөрсөөр нь эргүүлэх зэвсэгт үймээнүүд нүүрлэх болов. Эвлэрэн найрамдсан хэлцэл болгоны сүүлийг дарж, дахин дайсагнагч тал гарч ирэн, “чихэнд хэн нэгэн хонх дэлдэж, ар нуруунд хэн нэгний сүүдэр чирэгдэнэ”. Өчигдөрхөн эвсэг, нөхөрсөг зан чанараа илэрхийлж байсан талууд өнөөдөр бие бие рүүгээ буудалцах жишээтэй.  Эхний ээлжинд үүнийг өдөөгч нь тагнуулын төв газрын /ЦРУ/ төлөөлөгчид /агентууд/ британийн Ми6 тануулын бүлэглэл, мөн туркийн тусгай албаныхан байлаа. Энэ одоо нууц биш хийгээд чухамдаа ингэх нь тэдэнд ямар ашигтай байсан гэвээс Оросод байнгын төвөгтэй нөхцөл байдлыг буй болгож байх нь тэдний хувьд стратегийн нэн чухал нэг чиглэл нь юм.  Тэрбээр дайсагнагч талуудыг хэлэлцээрийн ширээнд суулгахын тулд үндэстэн хоорондын мөргөлдөөнд турхирч, гал авалцуулахад юу юугүй бэлэн байх хийгээд хүчийг нь тарамдуулж, цаг хугацааг нь ашигггүй зүйлд үрэх гол хэрэгсэл болно гэсэн үг. Дашрамд хэлэхэд мөргөлдөөнд  турхирах гол өгөөш нь үндэстэн хоорондын ялгаатай нөхцөл байдал

Өнөөдөр барууны болон хэт барууны мөн ойрх дорнодын тусгай албаныхан өөрсдийн нууц судалгаанд дулдуйдсан “шуламын зэвсэг”-ийнхээ үүр уурхайг нэн идэвхтэй ашиглаж байна. Энэ нь юу гэвэл түүхэн үйл явдлуудыг ялгаа зөрөөтэйгээр авч үзэх, түүхийн баримтуудыг бүдүүлгээр мушгин гуйвуулах замаар тархи угаахад чиглэгдсэн зүйлүүдийг хэвлэл мэдээлэл болон бусад сувгаар түгээх, ийнхүү бусниулан түүвэйх ажиллагааныхаа үр дүнд дайсагнал мөргөлдөөн үүсгэж, дундаас нь ашиг харах пост зөвлөлтийн /хуучин зөвлөлтийн /зөвлөлтийн харуулууд /”  орнуудын оршин тогтнож  буй бүх орон зайг хамруулсан улс төрийн тогтворгүй байдал үүсгэж, байр суурийг нь ганхуулах, хамгийн нэгдүгээр ээлжинд эдгээр ажиллагаагаа төв азийн улсууд руу чиглүүлэх явдал юм.

Барууны болон туркын тусгай албаныхантай хамтрагч хийгээд барууны ардчиллын үнэ цэнийг хамгаалагч гэх мужууд болон хэсэг бусгуудад гэнэтийн хариу болсон нэгэн мэдээлэл эфирээр цацагдсан нь Хойд Казакстаны газар нутгийн тухайд тун саяхныг хүртэл казакуудын жижиг тосгон, суурингууд л сууршиж асан Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот Орос улс /РСФСР/ болон Зөвлөлт социалист бүгд найрамдах Казакстан улсын /Казакын ССРl-ын хооронд тодорхой хил зааг гэж байгаагүй” тухай үгүүлсэн хийгээд, энэ нь үндэстний хувьд цогшсон нурман дээр бензин цацах лугаа болгож, улс төрийн нөхцөл байдлын хувьд шүүрэн авах нэг хүчин зүйл болсон байх магадлалтай.

Олон нийтийн дунд эрт цаг дахь өөрийн улс гүрний түүхийн талаар өөр, өөрийн үзэж мэдсэний хэмжээнд төсөөлсөн ойлголтууд тогтсон байдаг нь мэдээжийн зүйл. Өнөөгийн Казакстан улсаас өмнөх үеүүд дэх тухайн улсын түүхтэй холбоотой асуудлаар ч мөн адил ийм олон янзын үзэл хандлага бий. Үүний нэг хувилбар гэвэл Казак нь Алтан ордны улсын үеэс угшилтай Казакын хаант улсын үргэлжлэл хэмээн 2015 онд 550 жилийн түүхэн ойг тэмдэглэсэн явдал бий. Гэвч харамсалтай нь эртний тэр цагт казакууд тийм хаант улстай байсан гэх нь тодорхой бус, нотлогдоогүй зүйл. Зарим судлаачид казак гэдэг үгийн үүслийг тайлбарлахдаа “сайн дурынхан”, эсвэл “нүүдэлчид” гэх үгнээс угшилтай гэдэг. Чухам энэ нэрийн дор тэд өөр, өөрийн цагтаа хэлбэржин, оршин тогтносон нь илэрхий. Тийм учраас л үндэсний лидер хэмээгдэх, Казакстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнөөгийн Казакстан улс хэрхэн бүрэлдэн тогтосон тухай авч үзэхдээ “Казакстанд, казакуудад хэзээ ч албан ёсны хил байгаагүй. Түүхэндээ улсын хил гэж тогтоосон зүйлгүй явж ирсэн ба өнөөдөр л улсын хил гэдэг ойлголттой болсон юм” хэмээн 2005 оны 8 дугаар сарын 24-ны өдөр үндэсний телевизийнхээ эфирээр  ярьсан байдаг. Тэр бас  “Казакууд хэзээ ч улс гүрэн байгаагүй учраас улсын хил гэж ч байхгүй байсан” гэх утга бүхий мэдэгдлийг 2011 онд Алма-Атад болсон мал аж ахуйн  мэргэжилтнүүдийн хуралдаан дээр мөн хийсэн байдаг.   Назарбаев ийнхүү өөрийн улсыг залуу улс хэмээн тодорхойлж, “ЗХУ задарсан тэр үеэс л Казакстан улсын түүх эхэлсэн” гэж нэг бус удаа үгүүлсэн. 2016 оны 3 дугаар сарын 20 сонгуулийн хэсэг дээр үг хэлэхдээ Назарбаев “Америкчууд өнөөгийн хөгжлийн түвшинд хүртлээ 250 жилийг туулсан бол харин манай улс ердөө 25 жилийн түүхтэй” гэж мөн онцлон тэмдэглэсэн байна. Тэр чухам юуны тулд ингэж нэг бус удаа улс төрийн уур амьсгалыг урвуулахуйц, Орос, Казакстаны улс хоорондын харилцааг ганхуулахад улайран мачийж буй юм шигээр, чухамхүү үндэсний лидерийн тухайд нь авч үзвээс итгэж болмооргүй, хөнгөн хийсвэр үгсийг ийм илэн далангүй илэрхийлсэн нь сонин.

Казакстаны орчин үейин хил хязгаарын түүх бол саяхны зүйл. Энэ нутаг дэвсгэрт 1925 оныг хүртэл Кыргизын автономит ССР, хожим Орос зөвлөлтийн социалист бүгд найрамдах улсуудын бүрэлдэхүүнд байсан Киргиз улсын нэг хэсэг, түүний нийслэл Оренбург хот оршин тогтнож байлаа.  Тухайн үед Хаант Орос улсын Омск мужийн зарим хошууд тус автономит улсын бүрэлдэхүүнд багтаж байв. Харин сүүлд буюу өнөөгийн нөхцөлд хойт Казакстаны салбар муж болон бүрэлдсэн. Уг салбар мужийн хүн амын 37 хувийг Омск мужийн харъяат байсан ард иргэд буюу казак үндэстнүүд бүрдүүлдэг. 1926 онд украйн болон белорусын хүн амын 56 хувь нь оросын бүрэлдэхүүнд ороод байлаа. Үүний дараахан ЗХУ буюу Орос, Зөвлөлтийн социалист бүгд найрамдах холбоот улсуудын бүрэлдэхүүний  дотор Казакуудыг автономит улс болгон эмхлэж, Зөвлөлт социалист автономит Казак улсыг үүсгэн байгуулав. Бүх холбоотын гүйцэтгэх төв хорооноос шийдвэр гарган, Автономит Казакстаны засаг, захиргааны хуваарь, хил хязгаарын зургийг 1935 оны нэгдүгээр сарын 31-ээс тодорхойлон гаргаж, эцэслэн баталсан байдаг. Орчин цагийн Казакстаны хилийн шугамыг ийнхүү Зөвлөлт засаг тодорхойлон тогтоож өгсөн түүхтэй. 1991 оны 12 дугаар сарын 16-нд баталсан тусгаар тогтносон бүгд найрамдах Казакстан улсын тухай хуулинд хил  шугамыг тогтоосон тэрхүү баримтыг дахин баталгаажуулж, Назарбаев өөрөө гарын үсэг зурсан байдаг. 1978 оны Казакстан улсын үндсэн хуулиар бүгд найрамдах улсын хил хязгаарын халдашгүй байдлын үндэсийг баталгаажуулсан. Тэрхүү үндсэн хуулийн 72 дугаар зүйлд Казакстаны болон хөрш зэргэлдээх бүгд найрамдах холбоот улсуудын хил хязгаар нь эдгээр улсуудын харилцан хүлээн зөвшөөрсний дагуу “Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсаас баталгаажуулсны дагуу зохих ёсоор оршино” гэж заасан. Энэ бол Казакстаны хил хязгаарын тухай хууль эрх зүйн үндсэн суур нь бөгөөд үүнээс хойших Казакстаны хилтэй холбоотой бүхий л асуудлуудад эрх зүйн тэрхүү үндэслэлийг баримтлаж ирсэн. Казакстан улс өөрийн бүгд найрамдах улсыг Нэгдсэн үндэсний байгууллагад бүртгүүлэхэд ч хил хязгаарын үндсэн баримт бичиг нь уг хуулийн заалт хэвээр үлдсэн. “Пост зөвлөлт”-ийн орнуудын 1992 оны 7 дугаар 16-ны найрамдлын гэрээгээр, тэрчилэн 2005 оны 1 дүгээр сарын 18-ны улсын хилийн тухай баримт бичгээр Казакстаны хилийг дахин тодотгон тэмдэглэсэн. Гэрээгээр Орос болон Аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгуулагад нэгдсэн орнуудын (ОДКБ) –ын хамтын аюулгүй байдал, түүнчилэн  уг гэрээгээр баталгаажсан Казакстаны хилийн болон газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг сахин хамгаалахтай холбоотой зайлшгүй авч үзэх зүйлүүд тусгагдсан. Гэтэл өнөөдөр улс төрийн болон улс төрийг тойрсон асуудлуудын түвшинд энэхүү бодит баримтуудыг үгүйсгэж, барууны тусгай албаныхан “матрын нулимс” үзүүлэх болов.                  

2020 оны 8 дугаар сарын дундуур ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Казакстан улсад айлчилж,цэрэг стратегийн өргөн цар хүрээтэй асуудлаар хамтран ажиллах болон олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаатай холбоотой улс хоорондын гэрээнд гарын үсэг зурсан. Энэ үеэр Оросын батлан хамгаалах салбарын тэргүүн тэмдэглэн хэлэхдээ “Бүгд найрамдах Казакстан улс нь Оросын хамгийн ойрын хөрш, стратегийн үндсэн холбоотнуудын нэг юм” гэсэн байдаг. Төлөвлөгөө ёсоор үндсэн гол анхаарах зүйлүүд гэвэл 2021 онд цэргийн хамтарсан бэлтгэл, сургуулилт хийх, мөнхүү Аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгуулага /ОДКБ/, Тусгаар тогтносон орнуудын хамтын нөхөрлөл /СНГ/, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШОС  зэргийн олон талт оролцоо бүхий, агаараас эсэргүүцэн хамгаалах /ПВО/ бүсийн нэгдсэн системийг хөгжүүлэх ажлууд бий.

Гэтэл харилцагч маань цэргийн шугамаар Москватай онцгойлон харилцах гэрээгээ төдий л ойшоохгүйгээр төв Азийн нутаг дэвсгэрийг бараг бүхэлд нь хамарсан олон чиглэлт гадаад улс төрийн бодлого явуулж байгаа хийгээд, харин Оростой хилэлдэг хилийн шугамын дагууд тогтворгүй хандлага баримтлаж буй нь ажиглагдах болов. Тэрчилэн уг улс Пентогонтай хамтран ажиллах олон талт төлөвлөгөөнд татагдан орсон нь илт. Сергей Шойгугийн айлчиллаас хойш хэдхэн хоногийн дараа Казакстанд болон Узбекстанд Туркийн батлан хамгаалахын сайд Хулуси Акар очиж, “Агуу Тураны арми” гэсэн сэдвийн доор яриа хэлэлцээр үүсгэсэн байна. Хэлэлцээрийн хүрээнд тэд цэргийн салбарт хамтран ажиллахаас гадна, Турк болон төв Азийн улсуудын хоорон дахь хамтын ажиллагаанд нэгдэх бололцоотой гэдэг дээр санал нийлсэн бололтой. Тэрбээр “тураны арми”-ийн үзэл санаа мөдхөн амжилт олно гэж туркийн шинжээчид үгүүлж байгаа. Ирээдүйд бүх бүс нутгийн түвшний глобал асуудлуудыг шийдвэрлэх, даван туулах арга ажиллагаануудыг Анкарагаас удирдан зохион байгуулах боломжтой болно” хэмээн ятгасан аж. Туркид болон туркийн ертөнцөд энэ асуудал үе үе онцгой эрчимтэй босож ирдэг. Карабахын дайнтай холбоотойгоор тогтоосон Турк болон Азербайжаны цэргийн хамтын ажиллагааны үр дүнд тэд эл асуудлыг өөр түвшинд авч үзэх болсон. 2013 онд Турк, Азербайжан, Киргиз, Монгол улсууд хамтран “Цэрэг дайны нөхцөл дэх дотоодын эрхээ хамгаалах ассиоцаци” нэртэй нэгдлийг үүсгэж, эсвэл бүүр түүнийгээ “Дорнот НАТО” хэмээн нэрлэх эсэх тухай ч авч үзсэн байдаг. Сонирхолтой эвсэл бий болсон байгаа биз. Турк улс НАТО-гийн хойт атлантийн эвсэлд, харин Казакстан  Аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгуулагад /ОДКБ/ хамаарагддаг. Гэтэл бас “Тураны арми” гэгчид Казакстан нэгдэн орж, НАТО-той хамтарч Анкарагаас тушааснаар тэд Аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгуулагын /ОДКБ/ эсрэг нэгдэхэд хүрвэл, тухайн улсын өнөөх Оростой олон чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж буй үйл хэрэг, бас олон улсын тероризмтэй тэмцэх асуудал нь юу болох вэ? Тэр цагт Нур Султаны улс төрийн шинэ газрын зураг хэвлүүлж, Кыргызстан, Монголын Баян-Өлгий аймаг, Хятад улсын Шинжаан Уйгарын автономит хязгаарыг оруулан зурахгүй нь л магад.

Туркийн түүхийг аваад үзэхэд ч гэсэн харьцангуй богинохон. Турк болон төв азийн бүгд найрамдах улсууд Османы эзэнт гүрнийг хүртэл нэг нэгнээ дэмжиж, ойр дөт оршин тогтнож байв. Азербайжаны Товууз мужид хийсэн довтолгооны мөрөөр судалсан эрдэмтдийн судалгааны дараах нөхцөл байдал нь ирээдүйн “Тураны арми”-ийн асуудалд тэднийг татан оролцуулах сэдлийг өгсөн байж болох. Харин “Дорнот НАТО”-гийн тухай энэ үзэл санаа хэрэгжих нөхцөл бий юу? Тэнд зам нээлттэй болно, түүнчилэн ОДКБ-ийн оролцогч бусад улсуудтай ч хамтрана, ингэснээр оросын дипломатчидад “алган боов” амсуулах болно, британийн Ми-6 тагнуулийн алба тодорхой амжилт гаргасан, тэд Ричард мурийн удирдлаган дор хамтдаа Их британийн болон Анкарагийн элчин сайдын яаман дээр өнөөг хүртэл 7 жил ажилласан хэмээн тэд эрэмшингүй байгаа. Энэ нь юу гэвэл Оросын эсрэг санаачилга, үйл ажиллагааг эрчимжүүлэх төв Азийн бүсэд тагнан турших, цаад учир шалтгааныг хурцатгах нөхцөл бий болгоход тодорхой зүйлийг хийсэн гэсэн үг. Британийн тусгай нууц албаныхан Казакстанд туркийн бүтцийг бий болгон нэвтрүүлэх ажлыг хэдийнээс өрнүүлсэн. Тэнд туркийн мэдээлэл- соёлын төв болон хамтарсан бусад байгууллагуудыг байгуулах асуудалд онцгой анхаарал хандуулан, зөвхөн Алма Ата хотод гэхэд Казак -туркийн хамтарсан интернет лицей, Казак-туркийн хамтарсан хүмүүнлэг-технологийн коллеж, “open door” хэлний төв, Х.Язавийн нэрэмжит Казак -Турк олон улсын их сургууль, казак -турк охидуудын лицей гэхчилэн үйл олон газруудыг байгуулжээ. Казакстаны хотуудад нийтдээ 35 төрөл, чиглэл бүхий ийм турктэй хамтарсан байгууллага, газрууд бий болон, үйл ажиллагаага явуулж байна.

1990-ээд оноос туркэд шургалсан британийн тусгай албад, тагнуулын төв газрын захиргаа /ЦРУ/ болон Ми-6 тагнуулын бүлэглэлийн оролцоотойгоор, Анкара ийнхүү  эх оронч үзэл, төвлөрлийг сааруулах нэрийн дор дээрхийн адил арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байгаа юм. Турк бол чухамхүү Дундат Азидаа шинэ тутам тусгаар тогтносон, хүлээн зөвшөөрөгдсөн анхны улс байлаа. Тэр жилүүдэд туркийн улс төрийн бодлогод “ялан мандах” үзэл санаанд дулдуйдсан, “нэгдсэн туркийн сэргэн мандал”-ын тухай хэлэлцэх боломж нь нээгдэж, хэвлэл мэдээллээр шинэ нэр томъёонуудыг тунхаглах болсон ба “узбекийн турк”, “киргизын турк”, “татарын турк” тэр ч байтухай “гадаад турк” гэх нэр томъёо ч гарч ирсэн. Тийнхүү гадаадын турк гэх нэр томъёоны дор гадаад улсуудад нэвтрүүлэх боловсролын хөтөлбөрийг идэвхтэй боловсруулан, дундат ази, азербайжан зэрэг тив улсын зарим төгсөгч, залуусын амнаас “турк маягын хөгжлийн замнал” гэсэн үг унах нь элбэг болж ирсэн. Сүүлийн 20 жилийн турш туркийн их дээд сургуулиуд болон азербайжан, казакстан узбекстанд байгаа тэдгээрийн салбар сургуулиудад турк хэлний чиглэлээр элссэн суралцсан 26 мянган элсэгчдэд тэтгэлэг олгож байна. Түүнээс гадна пост зөвлөлтийн орон зайн дахь туркээр ярьдаг бүх бүгд найрамдах улсуудад спутникийн турк суваг нээсэн. Энэ ч бас  ойлгомжтой. Пантюркист үзэл номлолыг дэлгэрүүлэх ажлын хүрээнд туркийн  хамтрал нэгдлийн /интеграцчилал/ санаачлагыг хөдөлгөөн болгон идэвхжүүлэх, тероризмийн эсрэг санаачлагад нэгдэгчдийн (Аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгуулага /ОДКБ/, /РАТС/, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШОС/ нэр хүндийг унагахад чиглэгдэнэ. Тэрчилэн Туркийн ойрын хамсаатнууд нь постзөвлөлтийн орон зайд “неоосман”-ний болон пантюркизмын үзэл санааг дэлгэрүүлэх бүүр ХХI зууны пантюркист үзэл санаа гэгчийг сурталчилах идэвхтэй хөдөлгөөн өрнүүлэх, эдийн засгийн таамаг тооцооллыг ч боловсруулах болсон гэх. Казакстан дахь зарим эх сурвалжаас авсан мэдээллээр бол 2022 оны орчмоос ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүрх эрчим хүчний экспортоо нэмэгдүүлэхгүйгээр харин Каспий болон Азербайжаны нутгаар дамжих эрчим хүчээ нэмэгдүүлж,  суваг хоолойгоор дамжуулан, Туркийн Жейхан боомтод хүргэхээр төлөвлөж буй гэх. Энэ судас нь Дундат Азийн болон Каспийн тэнгисийн бүс дэх нефтийг НАТО хийгээд Европын холбооны улсууд руу импортлохоор тооцоолж буй барууныханы болон Туркийн төлөвлөгөөний нэг гол шугам нь юм. Казакстанд нүүрлээд буй энэ нөхцөл байдал нь жирийн бус зүйл хийгээд хэт америкжсан үндэстний бүлэглэлүүдийн тоглоомд татагдан орж, туршилтын туулай болж эхэлсний илрэл юм.  Энэ асуудал нь бас НурОтан улс төрийн намын харъяалал бүхий 1930-аад оны өлсгөлөнгийн жилүүдийн талаар “казакын геноцид” гэгчийн тухай хэрүүл шуугиант санамж бичгийн зохиогч, үндсэрхэг үзэлтэн А.Сарым болон хэт америкжсан Жана “Казакстан” намын лидерүүдийн үйл ажиллагаатай холбоотой. Түүний бүлэглэл нь гадаадын тусгай албадаас исламын туйлширмал үзлийг дэлгэрүүлэх сануулга, даалгавар хүлээж авч ажилладаг нь илэрхий болсон. Тэр өөрөө гадаадын мэдээллийн төвийн төлөөлөгчидтэй уулзаж залуучуудын болон оролцогчдын дундаас уг байгууллагад урвуулан элсүүлэх угсаатнуудыг уриалан дагуулах үүрэг хүлээж авдаг тухай мэдээлэл бий.  

Улс төрч-үндэсний үзэлтэн Д.Саптаев нийгмийн сүлжээнд тэмдэглэн бичихдээ: Казакстан улс Евроазийн эдийн засгийн холбооноос /ЕАЭС/ гарах хэрэгтэй, дараа нь Аюулгүйн хамтын ажиллагааны байгууллагад /ОДКБ/ өөрийн байр суурийг тогтоох нь зүй. Казакстаны өнөөгийн удидлагын бодлогод хэвийн бус нөхцөл байдал нүүрлээд байна. Тус улсад удирдлага, захиргааны хувьд хаос шинж байдал, засаглалд итгэх итгэлд хэт хямрал бий болжээ. Ийм нөхцөл байдлын эх үүтгэл нь бүүр Зөвлөлт холбоот улс задрахаас өмнө буй болсон зүйл. Энэ улсад одоо засаглал нь өмнөх үеийнхээ түвшинд ч, хуучны засаглалын байдалд ч эргэж төлөвших боломжгүй болж, улс төрийн залгамж чанар нь алдагдсан байна. Нийгмийн ухамсарт алсын аюул занал нүүрлэх шинж байдал хэдийн бий болжээ хэмээн Д.Сатпаев “Би-би-си” агентлагт өгсөн ярилцлагандаа хэлсэн байна.

Одоо энэ аюул занал нь бараг хэвийн зүйл болж тус бүгд найрамдах улсын үндсэрхэг үзэлтнүүд нь ихэнхдээ оросын талыг баримтлагч улс төрийн манлайлагчдыг түрэмгийлэн гадуурхах нь газар авсаар байна. Үндсэрхэг үзэлтнүүд өөрийн эсрэг үзэлтнийхээ үзэл бодлын өөрчлөлтийн талаар ярихыг ихэнхдээ хүсдэггүй. Е.Тайчибеков Казакстаны үндэсний улс төрийн хямралыг илчлэн шүүмжилж, оростой нэгдэхийг уриалсны төлөө баривчлагдсан. Е.Вдовиченко, И.Дубовский нар Донецкийн бүгд найрамдах улс болон /ДНР/, Луганы бүгд найрамдах улсыг /ЛНР/ дэмжсэнийхээ төлөө Донбасс зэрэг олон газрын шоронгоор дамжсан. Алма-Ата хотын оршин суугч С.Ташимову автобусны жолоочтой оросоор ярьсныхаа төлөө автобусанд зодуулж, улмаар шүүхэд байцаагдаж, шүүх түүнд зодоон хийсэн хэмээн торгуул оногдуулсан, энэ бүхний дараа тэр бас зүгээр өнгөрсөнгүй нийгмийн сүлжээгээр заналхийлэлд өртсөн.

Үндсэрхэг үзэлт компаний зүгээс орос хэлийг албан ёсны хэлээс хасах тухай санал гаргахад Казакстаны Засгийн газар үүнд ямар нэг системтэй няцаалт өгөөгүй байна. Харин Оросын тал энэ тухайд юу хийх ёстой вэ? Казакстан дахь АНУ-ын цэргийн зориулалтын биолабораторийн талаар зэгсэн сайн үндэслэлтэй асуудал дэвшүүлснийг санаваас энэ асуудал зөвхөн Оросоор зогсохгүй бүс нутгийн бусад томоохон орнуудад ч ихээхэн түгшүүртэй нөхцөл байдлыг буй болгосон. Казакстаны Засгийн газрын амалсныг үл ойшоон,  уг лаборатори одоо хүртэл хаагдаагүй байсаар байгаа билээ.

Хэвлэлд бэлтгэсэн Альбина ЯКОВЕНКО /Интернет дэх материалуудыг ашиглав/

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ

        

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 4 =

Create Account



Log In Your Account