Харийн дуу хоолой бологч “Чөлөөт радио”-гийн хэрэг явдлууд

By: Admin
2020-10-12
0
17

Манай үеийн хуурамч эш үзүүлэгчид

2018 онд найз маань Киевд очиж хэсэг байсан юм. Одессийн галт тэрэгний буудал дээр галт тэрэг хүлээх зуураа зүгээр уйдаж суухаар гээд хотоор жаахан явахаар шийдэж л дээ. Тэгтэл хотын төвд хэсэг хүмүүс жагсаал хийж байхтай таарчээ. Бөөгнөрөн жагсагсад Оросын эсрэг уриа лоозон хашгиран гудамжаар алхацгаах аж. Нэг мэдэхэд тэд 1943 оны 11 дүгээр сарын 6-нд Зөвлөлт Украйны нийслэлийг гитлерчүүдээс чөлөөлсөн генерал Ватутиний хөшөөний дэргэд харайн хүрч очоод “Геть москаль” хэмээн хашгиралдаж, хөшөө рүү будаг цацаж гарав. Хөшөөтэй харалдаа холгүйхэн зайд цагдаагийн хэсэг харагдаж байвч ямар нэг цол хэргэмгүй бололтой цагдаа тэр явдлыг чимээгүйхэн ажиглан харж байлаа. Манай хүн холуур болгоомжтой тойрч нөгөө талд нь гараад харвал “ээ бүү үзэгд ! Тэрхүү Украйн залуучуудын гар дээрх фашистын тэмдэг нүдэнд нь тусчээ. Энэ үеэр Украйны “Чөлөөт радио”-гоос явуулсан нэвтрүүлэг украйн хэлээр нийгмийн сүлжээгээр цацагдаж байсан бөгөөд дайны жилүүдэд Украйны энгийн номхон ард түмэн хомроглон дарангуйлал, хомроглон устгалын гэрч, золиос болж, залхаагдаж байсан мэтээр, Сталин Гитлертэй сүлбэлдэж, украйн хэлийг болон бусад бага үндэстний хэлийг устгах бодлого явуулсан мэтээр үнэмшил төрүүлэхээр ярьж байлаа.

Бас түүгээр ярих нь бүгдийг зөвхөн Орос, эсвэл Немц хэлээр л ярьдаг болгох гэж байсан гэх. Энэ мэтээр ярьж буй үг хэллэг болгоноос нь өгөөмөр дүр эсгэсэн хуурмаг төрх мэдрэгдэнэ. Дайны үеийн түүхийг ярихдаа украйны дөрвөн фронт дээр дайтаж байсан бүх дайчид бүгдээрээ Украйнчууд байсан мэтээр залж байна. Бараг таван сая хүнтэй армийг Украйнчууд дангаараа бүрдүүлж байсан гэж байгаа бол тэднээс хэд нь ар талд үлдэж, дайны дараа хичнээн нь амьдралаа үргэлжлүүлсэн болох уу? “Чөлөөт радио”-гийн сэтгүүлчдийн маань дараагийн “гаргалгаа” бол нэгэнт украйны дөрвөн фронтын тухайд ийм байсан гэчихэж байгаа юм чинь Белорусын фронтын гурван хэсэгт гурван сая Белорус, цааш нь Балтийн дэргэдэх фронтод хоёр сая эстон, латыш болон литвчүүд тулалдсан байх ёстой гэсэн дүгнэлт юм. Аа бас карелскийн фронтод нэг сая карелчууд байсан гэж байгаа юм. Харин нөгөө Оросууд маань хааччихав? Бас тэр радиогийн нэвтрүүлэгч энэ бүхнийгээ ярьж дуусталаа будилж түгдэрсэн л дээ. Радиогийн ярьснаар тэд бүгдээр Дотоод хэргийн ардын комиссарын газрын (НКВД) хориглох отрядад хамгаалан зогсож байсан болж таарч байгаа юм. Энд яригдсан бүх зүйлийг сонсохнээ дэлхийн хоёрдугаар дайны түүхэн үйл явдлуудыг орчин үеийн нууц /далд/ судалгааны аргаар судалж байгаа юм байжээ гэж ойлгохоос аргагүй. Чөлөөт радиогийнхны үзэж байгаагаар бол Оросууд бүгдээр гэм нүгэлтнүүд бөгөөд тэдний төлөөллөөс ямар ч үйл явдал, мөргөлдөөн, тулалдаанд оролцоогүй аж. Амьдралын бүх тохиолдлыг барууны үзэл суртлын өмгөөлөл хамгаалалд даатгах болсон ийм нөхдүүдийн халхавч болсон хэллэг нь “Москвагийн хуйвалдаан”, “Кремлийн хуйвалдаан” гэх үг юм. Бараг өдөр болгон нийгмийн сүлжээний хэрэглэгчид, уншигчдын “тархийг угааж” буй маш том худал хуурмаг явдлын жижигхээн жишээ нь энэ.

Оросын РС/РСЕ радиогийн алба /редакци/ 1953 оны 3 сарын 1-ээс “Чөлөөлөгдсөн радио” нэрийн дор нэвтрүүлгээ цацаж эхэлсэн байдаг. Тэрбээр тухайн жилдээ армян, азербайжан, адыгей, авар, гүрж, ингуш, осетин, чечен, болгар, карачаев, казак, киргиз, тажик, узбек, туркмен, татар хэлүүд дээр нэвтрүүлэг бэлтгэн цацсан бол мөн дараа жилээс нь белорус, украйн, харин 1960 онд каракалпак, уйгар, крымын татаруудын хэл дээр нэвтрүүлэг явуулах болжээ. Энэ бүхий  67 жилийн турш шууд эфирээр халуун цэг дээрээс сурвалжилсан зүйлсийг нэгтгэн дүгнэж дамжуулдаг байв. 1991 оноос хойш уг радио СССР, ОХУ болон олон үндэстний асуудалд онцгой анхаарлаа хандуулах болсон. Улс төрөөс авахуулаад эдийн засаг, соёл, нийгмийн болон ахуйн гээд олон сэдвээр өргөн хүрээтэй нэвтрүүлэг явуулдаг. Пост зөвлөлтийн орон зай дахь үндэстэн, угсаатан хоорондын бас өртөмтгий салбаруудыг онилж барууны суртлыг дэлгэрүүлэхэд онцгой амжилт олсон. Нэг ёсондоо энэхүү “Чөлөөт радио” нь төв Ази руу ухуулгын сумаа чиглүүлж, цохилт  өгдөг нь тохиолдлын зүйл бус. Барууны амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх чиглэлээр алдартай суртал ухуулагчдын нэг болох, баруун дахь үнэ цэнэтэй ардчилагч гэх Жорж Сорос энэ тухай хэлэхдээ: “Чөлөөт радио” бол өнөө цагт мультмедиагийн орон зайд хуучны хэв маягийг гаргаж таниулах талаар эрэл хайгуул хийж, амжилттай оршин тогтнож байгаа нь тун чухал юм” гэсэн өнгө аясыг илэрхийлсэн байдаг. Мөн Анны Колчинайгийн зориуд гуйвуулсан судалгааг үзвэл “Чөлөөт радио”-гийн явуулдаг уран зохиолын төсөл баримтат үйл явдлуудыг базаж дүгнэхдээ, байх байранд нь оруулж газардуулж чадсан. Хэрвээ томоохон мэргэжилтнүүд буюу мэргэжлийн баг Оросын цагаачлалын талаарх уран зохиолын бүтээлүүд дэх нааштай нөхцөл байдлыг үгүйсгэхгүй бол энэ жишгийг өөр талбарт, төв Азийн түүхийн сэдвээрх ээдрээтэй асуудлууд, үндэстэн хоорондын харилцаан дээр ч гэсэн – нэлээн хүчжүүлж, өндөр даралттайгаар хэрэглэх нь үр дүнтэй байсан бөгөөд, энэ нь өнөөдрийг хүртэл хэрэгжиж, тухайн сэдэв буюу төв Азийн түүхийн асуудлыг ийм хэврэг болгож байгаа хэрэг” гэсэн байна. Тэр үүнийгээ дэмий ч нэг хэлээгүй байх – сайтар мартагдсан хуучин зүйл гэдэг л энэ.

Дундат азийн дэээмчидтэй тэмцэж байх үед л байсан үзэл суртлын өмсгөлийн нафталин /хадгалах бодис/ хийж хадгалсан дарагдмал үнэрийг нь сэгсрэн шинээр ашиглахаар гаргаж ирж байна гэсэн үг.  Ойлгомжтой үнэндээ бол киргиз, казакийн дээрэмчид хүүхэд, эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүдийг хүртэл алж талж, бусармаг самууны үлгэр жишээг түүхэнд үлдээсэн энэ явдлыг Узбекүүд шивнэн мэдүүлсэн нь магад хийгээд, энэ мэт баримт, үйл явдлыг өөрт ашигтайгаар гуйвуулахад зардал чирэгдэл үүсгэх хэрэгтэй болох нь мэдээж. Тэгээд энэ нь зарим талаараа төв азийн үндэстэн хоорондын хэврэг харилцаан дээр ажиллах гол өгөөш нь болж буй хэрэг. Ямар ч цагт барууны үзэл суртал үүрэглээгүй, тун сэргэг байж, өнөө цагийн өөрчлөн хувиргалтыг үндэстэн хоорондын хэрүүл маргаан дээр дөрөөлөн хийж болох тэрхүү боломж бүхэнд нүд нь сэргэж байна гэсэн үг. Ингээд Чөлөөт радиогийн алба маань “бөмбөг шидэх анхны давтлага сургуулилт”-ыг 1986 оны 12 сард хийсэн. Казакстанчууд ч уг яс хаялтанд тэр даруй өртөж, тун шуурхай байдлаар уг бөмбөг /подаж/-ийг шүүрэн дамжуулж, орос хэлт оршин суугчид руугаа хүнлэг бус авир гаргаж эхэлсэн бөгөөд нэг байрны хөршүүдтэйгээ, хамт ажилладаг нөхөдтэйгээ, найзуудтайгаа муудалцан толхилцох болсон. Тэгсэн ч гэлээ энэ бүхнийг намжааж чадсан.

Дундат Азийн бүгд найрамдах улсуудыг галаар өдөөж ганхуулах оролдлогоо өөрчлөн байгуулалтын дараа үеэс дахин эрчимжүүлэхийг оролдож эхэлжээ. Киргизийн төрийн сонгууль гэж балрах сүйрэхийн даваан дээр, эгээтэй л гал авалцан тэсэрчих нь холгүй юм болсон. Ошскийн салбарын үндэстэн хоорондын мөргөлдөөний тухайд үнэндээ гэвэл “Чөлөөт радио”-гийн өдөөн хатгасан мэдээлэл, нэвтрүүлэгтэй холбоотой гэж аудитын мэдээлэлд авагджээ. Тэгэхээр барууны үзэл сурталд большевикүүдийн суртал ухуулгын сайтар мартагдсан барилыг сэргээн ашигласан зүйл ажиглагдана. Киргизүүдийн хувьд өөрсдийнх нь газар нутаг дээрх Узбекүүдийг дайснууд гэж үзнэ. 10 гаруй жил эв найртай аж төрцгөөсөн мянга орчим “интернационалч” /эрлийз, өөр үндэстнүүд хорондоо гэрэлсэн/ гэр бүлийг үзэл суртлын машинаар хайр, найргүй гишгэчив. Үндэстэн, угсаатнуудын хоорондын харилцаа цөөн хэдэн жил л сэргэх төс орсон.

2012 онд дахиад Тажикстанд угсаатан хоорондын мөргөлдөөн эхлэв. Горний Бадахшанскийн атономит салбарын цэргийн командлагчид Душанбейгийн захиргаанаас гарч, салан тусгаарлахаар шийдвэрлэсэн гэдгээ зарласан ба Тажикстаны бүрэлдэхүүн дотроо хараат бус автономит байдлаар тогтнохыг эрхэмлэсэн бололтой. Бас түүний зэрэгцээ Тажик болон фарс хэлтний шинэ дуу хоолойг нэвтрүүлэх түгээх болсон. Үүнтэй холбоотойгоор Душанбе мөргөлдөөнд оролцогч гуравдагч талыг эрж байгаагаа илэрхийлэн түгээх хэрэгтэй болж, үүний улмаас Пянджанскийн чиглэл дэх Тажик, Афганий хилийн бүсэд төвлөрч буй Оросын мотобуудлагын 201 дүгээр бригадыг буулгах хэрэгтэй болж байгаа бололтой. Ингэсэн нөхцөлд харин Оросын хойт хэсэг, тэр ч байтугай Европд мансууруулах бодисын арилжаа хэрэглээ газар авах нь ойлгомжтой. Памирын лидерүүдийн эфирээр илэрхийлж буй байр сууриас харвал Душанбе байлдааны ажиллагааг зогсоох, ялалтанд хүргэхыг чухалчилахгүй харин Орос дахь Тажикуудыг гэрчээр татаж, асуудлыг сунжруулах сонирхолд хөтлөгдөж буй нь анзаарагдана. Тэрбээр угсаатан хоорондын мөргөлдөөний улмаас их хэмжээгээр цус асгаруулсан хохирлын ул мөр үлдээх нь барагтай байгаа гэж үгүүлж буй. Душанбе болон Хорогагийн албаны харилцааны түвшинд мөргөлдөөн одоо хүртэл үргэлжилсээр буй. Энэ хугацаанд Чөлөөт радио Тажикстанд Хятадын зүгээс түрэмгийллийн аюул заналхийлж байгаа хэмээн Тажикийн хүн амыг өдөөсөөр ирсэн. Тухайлахад Тажикстаныг Хятадын болзошгүй довтолгооноос хамгаалахын тулд энэ улсад Горний Бадахшанскийн автономит салбарын (ГБАО) болон НАТО-гийн цэргийн хүчнийг оруулах хэрэгтэй гэхчилэн суртал ухуулга явуулж байв. Харин Оросын бүрэлдэхүүнд буй улсууд юу гэж ярьдаг гэхээр “тэр чинь хэзээний л бүгд найрамдах улс байсан биз дээ” гэцгээдэг. Харин  “Чөлөөт радио”-гийн хувьд олон улсын гурвалсан мөргөлдөөн (Тажикстан, Орос, Хятад) хэмээн нэрэлсэн тэр нэр томьёон дээрээ дөрөөлөн, бүх талын аюул заналыг нэгэн зэрэг арилган зайлуулах хэрэгтэй гэсэн суртал ухуулгаа зүтгүүлсээр байдаг.  

Нийтэд илэрхий болсон баримт: 2019 онд Чөлөөт радиогоос нэгэн мэдэгдэл гаргасан нь Тажикийн буюу өөрийн орны “Радио Озоди” хэмээх өргөн нэвтрүүлгийн радиогийн эсрэг чиглэгдсэн судалгааны ажлыг эхлүүлсэн тухай юм. Нийтлэгдсэн бичвэрүүдээс нь харвал “Эмомал Рахмонагийн дарангуйллын дэглэм”-ийн орон нутаг дахь хэсэг, бүлэглэлүүдтэй хамтран ажилладаг хийгээд улсын засгийн газраас бүрэн хамааралтай нөхцөл байдалд орсон нь манай салбарын үнэт зүйлтэй ер нийцэхгүй хэрэг. Тажикууд өөрсдөө аль хэзээнээс эхлээд л тэр элий балай зүйлүүдийг сонсохоосоо дургүйцдэг болсон. Ардчиллын үнэ цэнэ хэмээн нэрийдсэн барууны энэ “тархи холголт”-оос салж ангижрах цаг ирэх л болно гэсэн хандлага анзаарагдах нь бий. Улс төрийн тоймч Владимир Соловьевийн ярьснаар бол “Чөлөөт радио” өнөөгийн байдлаар төв азийн бүсийн орнуудад нэвтрүүлгээрээ дамжуулан, хяналтаа өргөжүүлэх боломжтой хийгээд өнөө бол үзэл суртлын довтолгооны үе шатандаа явж байгаа, дундат Ази дахь улс, үндэстэн, шашин хоорондын ялгаа зөрөөн дээр тоглон, сөргөлдөөнийг өдөөн гааруулж, өнгөт хувьсгалд уруу татахад гол зорилгоо чиглүүлэхийн зэрэгцээ, тогтвортой байдлынх нь түшиг тулгуур болох өмнөд хөрш Оросод хурцадмал байдлын голомт бий болгохыг оролдсоор байгаа юм.  Өнөөгийн манайд явагдаж буй иргэншлийн байр байдлыг тухайлахад Африкийн Эфиоп дахь үйл явцыг “дундат зууны харгис үзэл” гэж нэрлэж болохоор. Төв Африкийн орнуудын тухайд “Чөлөөт радио”-гийн өмгөөлөн дуугарч байгаагаар эдгээр орнуудад мусульманчууд христийн шашинтнуудаа хавчин гадуурхах явдал эхэлсэн. Эфиопийн бараг 65 сая хүн ам шашин хоорондын цусан хядлагад татагдан оржээ. Мусульманий хэт туйлшрагч үзэлтнүүд далайн чанадын эздийнхээ мөнгө болон түлхээсээр тус орон дахь христосийн бүх сүм дуганыг эвдэн сүйтгэж, галдан шатааж, нурааж устгахаар ханцуй шамлан оржээ. Чөлөөт радиогийн сэлтгүүлчид ч гал дээр тос асгаж байдлыг улам дэвэргэсээр. Халуун цаг дээрээс хийсэн захиалгат мэдээ, сурвалжлагынхаа нэг минут тутамд л сая долларын өгөөш /хөлс/ авч буй учир ингэх нь ч аргагүй биз. Христчүүд нь мусулманчуудыг өөрсдийн дайсан гэж үзнэ. Харин мусульманчууд нь христчүүдээ хүчирхийллээр, түлхэн зайлуулахаар улайран давшина. Хүн амын бүтэц бүрэлдэхүүн болгон дээр хурцадмал байдлын голомт үүсгэж, улмаар төв Африкийн хүн амыг зонхид нь хамруулахын тулд мөргөлдөөний галыг улам ихээр хөөрөгдөн үлээх нь тэдний гол асуудал. Бас нэг чухал асуудал гэвэл энэхүү христчүүдийн эсрэг мусульманы дайнд бусад талуудын хүчийг татан оруулж хутгалдуулах явдал. Түүнчилэн энд хоёр шашны хоорондох энэ ухаан жолоогүй ноцолдоонд аль нэгийг нь ялалтанд хүргэх нь чухал бус, харин ойрх дорнодын энэ тайван бус байдлын галыг улам цааш нь өдөөж, төв азид ноцоох явдал гол сонирхол нь юм байна. Энэ ойлгомжтой, уг явдлыг үзэл суртлын болон мэдээллийн дэмжлэггүй зүгээр орхихгүй нь тодорхой. Мөнөөх “Чөлөөт радио ч” энэ хөзрийн тоглоомд татагдан орсон. Энэ бүхэн бол мэдээж Москва руу чиглэгдсэн явуулга, хатгалга юм ! Харин тэр шашин хоорондын мөргөлдөөн бол үнэн чанараараа болж буй явдал байх. Өнөөдөр өдөр тутам,  24 цагийн туршид дуугарсаар байхыг чухалчилж буй барууны дуу хойлоог сонсвол  пост зөвлөлтийн орон зайн дээрх хүн төрөлхтний амьдрал, үйл явдлын бүхий л сэдвийг дайруулан, үл итгэх, гутранги үзэл, хагалан бутаргах үзэл санаагаар хордуулахад чиглэгдсэн явуулга хийхийг л ямагт оролдож буй нь мэдрэгдэнэ.

Барууны сэтгүүлчдийн үг ярианаас ийн болхи дүр байдал байнга ажиглагдана. Лондонд буй Александр Литвиненко, тэгээд Сергей бас Юлий Скрипалей, Германд буй Алексей Навальний нарын талаар гол төлөв нэг, нэгнээс нь хуулан буулгасан, дульхан баримтад тулгуурласан мэдээллийг нийгмийн сүлжээгээр тарааж байгаа нь өнөөх л “Чөлөөт радио”-гоос эхтэй бөгөөд гол нь Оросыг буруутгахад чиглэгдэж буй юм. Эсвэл “Чөлөөт радио”-гийн цахим сайт нь нийгмийн сүлжээнд “Үнэ цэнэтэй зүйлсийг хордуулах, хөрөнгөтний хорсол заналыг Оросын зам дээр тээглүүлэхэд чиглэгдсэн” суртал, явуулгыг толгойлдог бололтой.  “Энэ тогтолцоо бол маш хор хөнөөлтэй зүйл. “Шударга сонгуулийн эсрэг он жил”, “Санхүүгийн тогтворгүйтлийн шинэ нөхцөл байдал, Беларусийн асуудал, Рублийн ханшийн хямрал” гэх мэтээр.... Харин чөлөөт радиогийн хувьд энэ бүхний учир начир огт хамаагүй, юу ч бодохыг хүсэхгүй байгаа хэрэг юм болов уу гэсэн асуулт гарна. Эс бөгөөд тэнд, тэдэнд гуравдугаар рейх, Иозеф Геббельсийн үзэл суртлыг хэрхэн дэлгэрүүлэх л чухал юм болов уу? “Тиймэрхүү, аймшигтай худал, хөнгөн хийсвэр зүйлд итгэх” явдлыг хэлж байна.

2019-2020 онд явагдсан Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монголын Үндэсний их сургуулийн эрдэмтэн Наваан зоч Х.Цэдэв, Д.Мөнхбат, олон улсын сэтгүүлч Хиргис Г.Төрмөнх, Монгол улсын Баян-Өлгий аймгийн Олон нийтийн радио, телевизийн захирал Н.Оспан, Дорнот Казакстаны Риддер хотын “Городок Инфо” сонины ерөнхий редактор В.Крушинский, Алма-Ата хотын “Делевой дом Алма-Аты” сонины тоймч Т.Умурбек, Монгол улсын цэргийн түүхч С.Ганболд, зохиолч, нийтлэлч С.Жаргалсайхан нарын эрхэмүүд оролцсон бөгөөд хуралдааны төгсгөлд гаргасан тэдний дүгнэлт саналыг үзвэл, “сүүлийн үед олон улсад болж буй дээр үгүүлэгдсэн үйл явцыг дэлхийн хоёрдугаар дайны үнэн түүхийг зориуд гуйвуулсан барууны явуулгад тулгуурласан үзэл суртал дээр дөрөөлөн, энэхүү бодит түүхийг шинээр гуйвуулан авч үзэхийг санаархаж буй оролдлого” гэж дүгнэцгээсэн юм. “Чөлөөт радио”-гийн алба нь “араатанлаг” үзэл суртлыг түгээн дамжуулагч гол хэрэгсэл болж, энэхүү зоргоор авирласан самуунд багагүй үүрэг гүйцэтгэж байгаа нь илэрхий болсон. Иймээс манай төр засаг барууны болон гадаад орны зүгээс нааш чиглэгдэж буй үзэл суртлын явуулгыг таслан хаах, түүний эсрэг чиглэсэн тандан судалгааг өрнүүлж, идэвхжүүлэх зорилго бүхий албыг нээж ажиллууллах, гаднын  эрээ цээргүй авирлалд цохилт өгөх, Төв Азийн бүсийн орнуудад Оросын шинэ ардчиллыг бий болгон тогтоох асуудал чухал болж байна !

Хэвлэлд бэлтгэсэн Иван БЛАГОВ /Интернет дэх материалуудыг ашиглав/

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ      


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 8 =

Create Account



Log In Your Account