Арктик дахь Оросын үндсэний эрх ашгийг үгүйсгэх оролдлогууд

By: Admin
2020-12-28
0
24

Эрэгцүүлсэн тэмдэглэл

Хойд тэнгисийн тээврийн зам XIX зуунд янз бүрийн улс орнуудын анхаарлыг ихээр татах болжээ.  Ачаа эргэлт нь жилээс жилд өсөн нэмэгдсээр. 1998 оны үед тэрхүү замаар 1.8 сая тонн ачаа тээвэрлэгддэг байсан бол өнгөрсөн жилийн байдлаар 10,6 сая тонн болж өсчээ. Мурманскаас Сабетийн зогсоол хүртэлх Хойд тэнгисийн баруун хэсгийнхийг л гэхэд Европынхтой жишиж болмоор түвшинд хүрч. Энэ байдлаар бол нүүрстөрөгчийн төрлийн ачаа тээврийн эргэлт 2022 онд 40 сая тонн, 2025 он гэхэд 65 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа юм.

Агуу их эх орны дайны дараах жилүүдэд олон орны ард түмэн тоолж баршгүй хүмүүсээ дайсны гарт алдсан, хагацлын аймшигт шархаа эдгээж ядаж байлаа. Чухамхүү ийм хүнд бэрх үед  зохиолч Внемиана Каверинийн “Хоёр капитан” ном хэвлэгдэж, уншигчдын гарт очсон нь нэн ялангуяа Арктикийн уугуул оршин суугчдын хувьд өөрсдийн амьдрал хувь заяны өрнөлийг гэгээлгээр харж, оюун сэтгэлийн эрч хүч авах чухал хөшүүрэг болсон хийгээд энэ нь чухамхүү Зөвлөлтийн иргэн бүрт зориулагдсан бүтээл байв. Оросын зоригт эх орончдын нэг, “Санта Мария” хөлөг онгоцны ахмад Иван Татаринав 1913 онд Европ, Орос, Алс дорнотыг холбох илүү дөт хийгээд аюулгүй замыг хойт тэнгисээс эрж хайх болсон байдаг. Хойт тэнгист ийм замыг олж нээвэл Хойт мөсөн далайгаар дамжин, Баренцев, Карск, Лаптев, Дорнот Сибир, Чукотск болон Номхон далайн хэсэг, улмаар Берингийн тэнгис хооронд зорчих замыг олох байв. Дашрамд хэлэхэд XYII зууны дунд хагасд Оросын хааны ордонд алба хааж асан, хааны албат Витус Веринг гэгч анх туйл судлалын шавыг тавьсан юм. Харин Внемиана Каверинийн зохиолын гол баатар маань /Иван Татаринав/ Енисей мөрний адаг хавьд учир битүүлэг байдлаар нас барсан байдаг. Хөлөг онгоцны ахмадын насан эцэслэхдээ үлдээсэн захидал нь Оросын бөглүү тосгоноос гаралтай жаалхүү Саня Горигорьевийн сэтгэлд алсын чухал зорилго тавих итгэлийн галыг асаажээ.  Энэ санаагаа орхилгүй явсаар том болсон хойноо тэр мөнөөх алга болсон хөлөг онгоцны мөрөөр орох эрэл хайгуулаа эхлүүлэхээр шийдэв. Тэгээд тэр хойд туйл дахь хөлөг онгоцны зогсоолын байр зүйн хэмжээсийг /координат/ мэдэж авчээ. Цэргийн албанд очсоныхоо хойно тэр хувь заяны эрхээр Карскын тэнгис дэх ЗХУ-ын агаарын цэргийн хүчний “Ил4Т” шунган бөмбөгдөгч онгоцны ахмад болов. Гэтэл яг энэ үеэр нь немцийн байлдааны болон шумбагч хөлөг онгоцууд тэнгис дэх иргэний тээврийн онгоцуудыг эрхшээх гэсэн санаархалаа хэрэгжүүлж эхэлжээ.  Тэрбээр үүнээс бүүр өмнө Хойд тэнгисийн зам хийгээд Арктикийг онилж, тэр хэсгийг эзлэн авах шийдвэрээ гаргасан байв. Саня Григорьев уг зорилгоо хэрэгжүүлэхээр явсан фашистын довтлогчид руу дайран живүүлж, өөрөө суманд оногдсон боловч самбаачилан, онгоцоо тэнгисийн эрэг дээрх суурингийн ойролцоо газардуулж чаджээ.  Ингэж явахдаа Григорьева хар багаасаа зорьсон өөрийн чин хүслээ биелүүлж, олон жилийн өмнө алга болсон Татариновын экспидицийн ул мөрийг олж илрүүлж чадсан хэрэг.  Хожим нь энх цаг ирсний дараа эрдэмтэд, судлаачдын тусламжтайгаар хойт мөсөн далайн газрын болон замын зургийг боловсруулж гаргасан юм. Хойт туйлын бүсийг Оросууд анх нээж олсон болохыг гэрчлэх өөр ч баримт, судалгаанууд байгаа хийгээд энэ бол Хойт туйл болон Арктикийг тийнхүү газар зүйн мэдэгдэхүүний талаас нь нээсэн, түүгээр ч барахгүй фашистын германууд болон бусад элдэв бусын халдлага дайралтаас энэ бүс нутгийг хамгаалан зогсож, халуун амь бүлээн цусаа зориулж ирснийг гэрчлэх гэрч баримтуудын нэг л томоохон жишээ нь юм.  

Тэгтэл дайны дараа Оросын  уугуул нутаг болох уг бүс нутаг руу санаа талбих, олон улсын маргааны талбар болгож болох юм гэж бодож буйгаа цухалзуулах аяс хандлага ажиглагдах болсон. Мөнөө л фашистын Германыхны аашилж байсантай адилаар гэж болно.

Саяхан АНУ-ын зүгээс, бүүр ч болоогүй Хойт тэнгисийн бүс нутаг нь олон улсын тээврийн гол судас байх ёстой хэмээн мэдэгдсэнээр барахгүй тэнд далайн чөлөөт бүс бий болгох санаархалаа ч цухалзуулж байх шиг. Вашингтоноос Мосвка руу чиглэгдсэн ийм тааламжгүй үзэл баримтлалын бас нэг илрэл гэвэл Немцийн адмирал Пол Зукинифтын удирдлаган доор эргийн хамгаалалтын комданлалыг байгуулсан тухайгаа зарласан явдал. Тэнгисийн цэргийн офицер хойд тэнгисийн замаар зорчих хөлөг онгоцуудад Орос улс хориг, хязгаарлалт тавьж байгаа мэтээр ярьсан нь бас л хачирхалтай. Бодит байдал дээр бол тийм биш, хүйтэн дайны төгсгөлөөс хойш хойт тэнгисийн зам бүх улсад нээлттэй байсаар буй.  Харин өнгөрсөн жил “ОХУ-ын далайн худалдааны дүрэм журамд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулсан ба үүнд тусгагдсан “хойд тэнгисийн замаар зорчих, дамжин өнгөрөх ачаа тээврийн болон чирэгч онгоцнуудыг ОХУ-ын далбаатай зорчуулах тухай” заалт нь байх ёстой чухал заалт гэж үзэж байна. Тэдгээрт санал болгосон дүрэм журмын ихэнх нь эх газрын хормойн хэсэгт хамаарах зүйлс. Орос улс энд онцгой журам тогтоох, Хойт тэнгисийн замаар зорчигч далайчид тэрхүү онцгой журам дүрэмтэй урьдаас заавал танилцаж, судалсан байх зэрэг нь тэнгисийн доторх болон тухайн нутаг дэвсгэрийн журам дэглэм, эдийн засгийн онцгой бүсийн болон эх газрын хормой, түүнчилэн ОХУ-ын үндэсний хууль журам хийгээд олон улсын хэм хэмжээтэй сайтар нийцэж буй хэрэг.

Тэгэхээр Америкийн адмирал өөрийн ивээгч болох АНУ-ын цэргийн байгууллагын ашиг тусын үүднээс тийнхүү олон улсын журам дүрэм сул үйлчилж байгаа мэт хуудуутай үг унагасан нь харваас илт. Хойт тэнгисийн замыг олон улсын тээврийн гол судас байлгах нь нэн зохимжтой хэмээсэн тэдний санаа дэлхийн хэвлэлүүдээр цацагдаж байгаа ч гэлээ, Оросын эсрэг хэрэглэхийг хүсэж буй тэрхүү акцыг хүлээн зөвшөөрсөн олон улсын конвенци батлагдаагүй. Америкийн цэргийнхний ийм хийсвэр санаархал нь биеллээ олох нөхцөл боломж байхгүй гэж болно. Арктикын дээгүүрх Хойт тэнгисын зам тэрчилэн Хар тэнгис, Гибралтар, Датскын тэнгисын цутгалууд дээгүүр нэгдсэн нэг шугам бүхий маршрут илрүүлэх нь боломжгүй. Арктикийн дээгүүр аль илүү тохиромжтой гэсэн хэсгээрээ зорчин гардаг замууд тогтсон байх агаад өөрсдөд аль дөт хэсгээрээ Оросын хойт эрэг рүү дөтлөж очицгоодог. Тэгэхээр Арктикд нэгдсэн нэг хувилбар буюу төв замыг бий болгох ямар ч нөхцөлгүй хийгээд санахын ч хэрэггүй. Америкчууд Берингийн цутгал руу орж, баруун хэсгийг барин эсвэл хойт туйлын дээгүүр Гренланд эсвэл Канад хүртэл хөвнө гэж бодьё. Оросууд өөрсдийн бий болгосон, тэнгис дэх эзэмшил нутгийнхаа тэрхүү маршрутыг бусдад зүгээр найр тавин өгч, эв хамтжуулна гэж тооцоолж байгаа бол энэ нь наандаж гэнэхэн хэрэг болно. Хойт тэнгисийн зам бол Суэц биш, Панамын суваг биш, олон улсын хамтын оролцоогоор бус, харин бүхий л талаараа Оросын ард түмний олон үеээрээ зүтгэн босгосон үйл хэргийн үр дүн, Оросын соёл иргэншлийн онцгой нэгэн бүтээгдэхүүн. Хойт хязгаарт амьдрал суурьшлыг буй болгосон тэр хэв маяг бол Гиннесийн номонд бичигдэхээс илүүтэй эрхэм чухаг зүйл гэж болно.

Өнөөдрийн байдлаар Арктикийн зөвлөлд Арктикийн болон Арктик орчмын бүс нутгийн Орос, АНУ, Дани, Исланди, Канад, Норвеги, Швед, Финланд зэрэг улсууд ордог. Бас тэд бүгд болоод, дээр нь Орос, Финланд улсууд ч ялгаагүй хойт Атлант дахь НАТО-гийн цэргийн блокод хамрагддаг. Оросын зах хязгаар нутагт бүрэлдэн бий болсон нөхцөл байдалтай холбоотойгоор энэ бол байхаас аргагүй зүйл л дээ. ОХУ болон эвслийнхэнд энэ нь сонирхолтой жишиг болж байгаа бол үүнийг мэдсэн Америкийнхан буюу Пентогены зүгээс Арктик дахь Оросын газар нутагт заналхийлэл нүүрлэх болсон. Энэ нь юу гэвэл тэд тус бүс нутгаас бусад орнуудыг аажмаар шахан зайлуулахаар төлөвлөж, ажиллаж байгаа явдал. Тухайлахад Арктик дахь хойт тэнгисийн замын дагуух хэсэгт НАТО-гийн цэргийн хүчнийг нэмэгдүүлэхэд анхаарсаар байна. Энэ талаар тунгааж үзвэл экваторын бүс дэх хойт тэнгисын зам дээр Оросын онцгой журмыг баталгаажуулан мөрдүүлэх нь ач холбогдолтой зүйл болно. Ерөнхийдөө энд 1853 оноос АНУ-ын дээд шүүхийн дохио зангаагаар явагддаг нээлттэй сургааль нэвтрэх болсон. Өнөөдөр Орос улсын мэдэлд байдаг Хойт тэнгисийн замын дагуух Арктикийн мөс түрцтэй хайлах байдал ажиглагдах тусам Америкууд тайван байдлаа алдаж, баярлаж буйгаа нууж чадахгүй байгаа юм. Ингэснээр Хятадаас Европ руу усан тээврийн зам нээх, үүнийгээ “Туйлын бүсийн торгоны зам” гэж нэрлэхээр зэхээд буй. Тэдний ихээхэн булзааруулж, мэдэн будилж буй төлөвлөгөөийх нь дагууд бол энэ нь Оросыг ганцаардуулж, харин Хятадад бол эдийн засгийн хяналтаа тогтоох замаар тус бүс нутгийг АНУ-гийн цэргийн хяналтанд оруулах зорилгын төлөөх зүйл болно.

“The Wall Street Joarnal” сонинд нийтлэгдсэн тэмдэглэлээс үзвэл уур амьсгалын өөрчлөлт түрцтэй явагдаж, Хойт тэнгисийн мөс хайлан, усан замын талбай ихсэх тэр үеийг ташруулан, Америкийн флот Арктикт өөрийн нөлөөг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний тулд ийнхүү хойт тэнгист нөлөөгөө тогтоохын төлөө Орос, Хятад гэх зэрэг том гүрнүүдтэй өрсөлдөж байгаа аж. Тэрхүү төлөвлөгөөнийхөө хүрээнд Арктик руу цэргийн хөлөг онгоцуудаа илгээхээр бас төлөвлөөд байгаа. Вашингтоны зүгээс ийнхүү усан замын чөлөөт бүс бий болгох гэж санаархах, бас Арктикийн орнуудын бүрэлдэхүүнд орох гэж зүтгэж буй нь аль эрт АНУ-ын БХЯ-ны /ВМС/ сайд Ричард Спенсерийн мэдэгдлээс илэрхий байсан. Үүнтэй зэрэгцээд хойт тэнгисийн замыг ашиглах, бүүр эзэмшихийг хүсэгч улс орнуудын тоо жилээс жилд улам л нэмэгдэх хандлагатай болж ирж байна. Тухайлахад 2013 онд Хятад, Япон, түүгээр ч зогсохгүй Сингапур хүртэл Арктикын зөвлөлд ажиглагчийн статустайгаар элсэн орсон. Тэгтэл тэдгээр орнууд маань Хойт мөсөн далайгаас мянга илүү милийн алс байдаг шүү дээ. Түүнээс гадна Европын холбооны бүрэлдэхүүнд байдаг орнууд мөн Ази номхон далайн бүсийн улсууд ч тээврийн гол шугамыг ихэд сонирхох боллоо. Тэгэхээр ОХУ-ын хувьд хойт тэнгисийн замын гол эзэмшигч гэдгээ батлан харуулах нь чухал. Экваторын дагуух хойт  тэнгисийн зурвасыг Оросын КТМ 5.1 мотоциклээр туулж зам гаргасан тухай бичсэн  байдаг. Нарийн яривал Хойт тэнгисийн зам маань нэгдсэн хил хязгаар үгүй атлаа, хөдөлбөргүй тогтсон шугамаар үргэлжлэх ба нутаг дэвсгэрийн цуглуулбар дээгүүр дайран өнгөрөнө. Гэхдээ үүнийг бас баталгаатай нэгдсэн трасс гэж үзэж болохгүй хийгээд зөвхөн газар нутгийн тэнхлэг шугамыг тодорхойлж буй тэр замаар зорчигсод зорчиж буй. Дашрамд хэлэхэд энэ маань мөнөөх Вениамина Каверинийн зохиолын гол баатар ахмад Татариновын нээсэн зам л даа. Ер нь бол Хойт тэнгисийн замын чиглэл, хувилбарууд нь цаг агаар, уур амьсгалын болон газар зүйн нөхцөл гэх мэт олон хүчин зүйлээс хамаарч хөдөлбөргүй тогтсон, баталгаатай зам шугам гэж үзэх боломж багатай байдаг. Энэхүү замыг газар зүйн байршлын хувьд нь задлан шинжилж үзбээс замын үндсэн буюу хамгийн том хэсэг нь экваторын бүс дагууд тэнгис руу шургасан эх газрын хилийг барьж орших бөгөөд энэ нь далайн хэмжигдэхүүнээр 12 “далайн бээр” урттай. Эдийн засгийн онцгой бүсэд тооцогдох хилийн дагуух хэсэг буюу далай руу шургасан эх газрын хаяаг барьсан зам нь 200 “далайн бээр” үргэлжилэх хийгээд бүхэлдээ Оросын газар нутагт хамаарна.

Пентогоны зүгээс Арктик руу шүлэнгэтэн хорхойсох нь жилээс жилд даамжирсаар буй нь илэрхий харагдсаар. Тухайлбал тэд Аляскийн Оростой хамгийн ойрхон арал болох Адак арал  дээр цэргийн баазаа байгуулж, улмаар тийшээ тагнуулын Р-8 онгоц, мөн хөлөг онгоц, нисэх онгоцууд, цэргийн бие бүрэлдэхүүнийг байршуулахаар төлөвлөж байгаа нь үүнийг гэрчилнэ. Хүйтний дайны төгсгөлд НАТО Норвеги улсад  цэрэг дайны томоохон хээрийн сургууль явуулсан ба түүнд 50 мянга орчим бие бүрэлдэхүүнийг татан оролцуулсан байдаг. Энэ хээрийн сургууль бол бүхэлдээ Оросын эсрэг сөрөг дотолгоон болон таслан хаах хориглолтын маневр байсан юм. Тэгтэл  АНУ саяхан Арктикт болсон хээрийн сургуульд оролцохоос татгалзсан. Яагаад тэгсэн бэ гэхээр Америкийн мөс зүсэгч онгоцнууд эвдэрч, хэвийн ажиллаж чадахгүй болох нөхцөлд Оросууд тэдэнд туслахаас татгалзах байх хэмээн айсан хэрэг. АНУ-гийн тэнгисын цэргийн хүчний атомын мөс зүсэгч онгоцнууд хойд туйлын замд ердөө ганц удаа туршилтын журмаар зорчиж үзсэн болохоор хээрийн сургууль хийх бэлтгэлгүй, тусламж зайлшгүй шаардлагатай байсан учраас тэр юм. Тэр ч байтугай тэдний хувьд хойд туйлын замд энгийн нөхцлөөр зорчих давааг ч давж дийлэлгүй, Оросын зүсэгч онгоцнуудаас туслалцаа авч байсан саяханы түүх бий. Арктикт тэрхүү стратегийн хээрийн сургуулийг явуулах үед Агаараас эсэргүүцэн хамгаалах системийн дайчид “Тор-М2ДТ”, “Панцирь-СА”, “Бастион”, мөн МТ-ЛБВ, БТР-82А маркын хуягт техникүүд, Т-80БВ танк, “Торос” маркын галаар дэмжигч байлдааны машин, ДТ-10ПМ болон ДТ-30ПМ маркын газар уснаа явагч гэсэн зэвсэг техниктэйгээр маневрлан сургуулилсан. Далай дээрх сургуулилтанд Хойт флотын хөлөг онгоцнууд, мөс зүсэгч атомын хөлөг онгоц, Оросын далайн флотын агаараас эсэргүүцэн хамгаалах онгоцнууд хамтарсан сургуулилт хийсэн юм.

АНУ-ын WSJ-гийн үндсэн гол даалгавар бол Оросод цохилт өгөхүйц довтолгооныг туршин сургуулилах, өөрийн бүрэлдэхүүнийг цөмийн байгууламжын бүс нутаг байсан Арктикийн хил рүү татан төвлөрүүлэх явдал. Хоёрдугаарт Хятадын худалдааны ашиг сонирхлыг хазаарлах, Арктикын орчим дахь Европтой холбоо бүхий худалдааны сувгийн аюулгүй байдлыг хангах хэмээн өөрсдөө мэдэгдэж буй. Тиймээс ОХУ хойт тэнгисийн замын зохицуулалтай холбоотой хоёр чухал нөхцөл дээр шудрага зарчимч бодлого баримтлах хэрэгтэй нь харагдаж байгаа юм. Үүнд нэгдүгээрт: Жилийн турш Оросын нутаг дэвсгэрт хамаарах Хойт тэнгисийн замаар гүйцэтгэж буй усан тээврийг нэмэгдүүлэх, тээврийн нэгдсэн сүлжээ бий болгох. Хоёрдугаарт: Арктикийн бүсэд хамаардаггүй улс орнууд зөвшөөрөлгүйгээр арктикийн эрэг орчимд үйл ажиллагаагаа явуулахгүй байлгах, харин Арктикийн орнууд өөрийн нутаг дэвсгэр дээр гадаад орнуудын онгоцыг аргамжих, хэрэгтэй байгаа сэлбэг хэрэгслийг нь нийлүүлэх боломжоор хангах, ядуурлаас хамгаалахад чиглэгдсэн жам ёсны үйл ажиллагаа явуулах байгаль хамгаалал, хойт тэнгисийн замын аюулгүй байдлыг бүрдүүлэх, тохь тухыг хангах түүнчилэн бусад нэн шаардлагатай үйл зүйлсийг илүү бодитой болгох явдал. Ийм бодлого явуулсны үрд АНУ -ыг хорхойсон зүтгэж буй зүйлээ үмхэж авах гэсэн хүсэл нь талаар болоход хүрсэн. Чухам тиймээс Америкууд 200 жилийн өмнө Беллинсгауз болон лазерийн туяаг ашиглан, тэдний тэнгисын цэргийнхнийг оросын станц руу ойртохоос нь шахан зайлуулсны өш хонзонг авахаар шийдэж, өнгөрсөн тэр явдлыг Оросууд тухайн бүсийн газрын зургийг зориудаар өөрчилж, өөрийн харъяанд төвлөрүүлэхийн тулд хийсэн мэтээр сурталдах болсон. Үнэн хэрэгтэй бол тэд Оросын судлаачдын Арктик руу нэвтрэх замыг таслан хаах, улмаар тэнд өөрийн нэгдсэн цэргийн баазыг байгуулж, зорилго, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн төлөө л зүтгэсээр буй билээ.

Бэлтгэсэн Анна БАКЛЫКОВА /интернет дэх мэдээллүүдийг ашиглав/

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ       


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 5 =

Create Account



Log In Your Account