)

АНУ-ыг энхийн хэлэлцээрт оролцуулахгүй гэжээ

By: Admin
2017-12-14
0
2

Исламын шашинт орнуудын хамтын ажиллагааны байгууллагын 57 гишүүн орон лхагва гаригт шуурхай хуралдаан зарлаж, зүүн Иерусалимыг Палестины эзлэгдсэн хот хэмээн зарлаж, олон улсын хамтын нийгэмлэгээс үүнийг хүлээн зөвшөөрөхийг уриалжээ.

Исламын шашинт орнуудын байгууллага  Туркийн Станбул хотод АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын шийдвэрийн талаар хэлэлцэхээр цугласан аж. Өнгөрсөн долоо хоногт Трамп Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч, Тель-Авив дах элчин сайдын яамаа Иерусалим руу шилжүүлэх шийдвэр гаргасан юм.

Исламын шашинт орнуудын хамтын ажиллагааны байгууллага Станбулд болсон хуралдааны үеэр Трампын шийдвэрийн эсрэг нэгдэн,  Израиль-Палестины энхийн хэлэлцээг ухраасан “аюултай алхам” хэмээн мэдэгдсэн байна.

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Трампын шийдвэрийг “бидний итгэл, бишрэл, оюун санаанд огт нийцэхгүй” хэмээн мэдэгдэж,  эсэргүүцсэн “шинэ эвсэл” байгуулснаа зарлажээ.

Эрдоган мөн АНУ-ыг Израиль-Палестины энхийн хэлэлцээг  шударгаар зуучилж чадахгүй нь тодорхой болсон тул өөр улсад энэ үүргийг хариуцуулах нь зүйтэй гэжээ.

Палестины удирдагч Махмуд Аббас Эрдоганы хэлсэнтэй санал нийлж буйгаа мэдэгдэж, 'Бид АНУ-ыг энхийн ямар ч хэлэлцээнд оролцуулахгүй” гэжээ.

Израилийн ерөнхий сайд Беньямин  Нетаньяху Исламын шашинт орнуудын хамтын ажиллагааны байгууллагын мэдэгдлийг үл ойшоож, Иерусалимыг Израилийн нийслэл гэдгийг хүлээн зөвшөөрөх л болно” гэж зөрүүдлэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 7 =

Create Account



Log In Your Account



)