"ТРАСЕКА" буюу "мөлхөө" улс төр

By: Admin
2020-02-21
0
12

 Олон улсын амьдрал

“Аливаа шинэ зүйл гэдэг бол сайтар мартагдсан хуучин зүйл л байдаг” гэдэг. Өнөөдөр олон улсын тавцанд үүнтэй утга нэг нэгэн үзэгдэл өрнөж буй нь АНУ тэргүүтнүүдийн санаачилсан “ТРАСЕКА” /Европын холбоо болон олон улс хоорондын хамтын ажиллагаа/ төслийг тойрсон асуудал юм.

Өнөөдөр АНУ-ын хэвлэл мэдээллийнхэн дуу дуугаа авалцан түгшүүрт автацгаав. Юунаас болж ийнхүү түгшицгээв. Нэгдүгээрт: Евроазийн дотоодод Пекиний нөлөө өсөж байгаагаас үүдсэн Вашингтоны тайван бус байдал. Хоёрт гэвэл: Төрийн департамент нь Төв азийн улс орнуудыг Оросын нөлөөнөөс таслан хянаж дийлээгүй явдал. Харин гуравт: “Америкийн харцага” гэгдэх Трамп Төв африкын улс орнуудын /ЦАР/ талаар дуугарахдаа ухаан нь хүрэхгүй байгаа, тэдний тухайд ялгавартай, сөрөг бодлого явуулж буй явдал. Эдгээрийн бас нэг амьд биелэл нь “ТРАСЕКА” /Европын холбоо болон олон улс хоорондын хамтын ажиллагаа/ төслийг сэргээн шинэтгэх тухай асууюдал юм. Энэ ажиллагааг өнгөрсөн зууны 90-ээд онд Европын холбоо санаачилан хэрэгжүүлэх гэсэн боловч амжилт олоогүй.

Өнөө харин Америкийн тархи мэдрэлийн гол судсыг мөшгөн илрүүлж, бүүр нийтэлсэн нь Вашингтонд тун ч түгшүүртэй байдлыг үүсгэж буй. Уг санаачилгын гол зорилго хийгээд даалгаврыг томъёолбол Каспийн тэнгисийн сав газар болон төв Азийн улс орнуудыг зааварлан удирдах замаар, Хятадтай эдийн засгаар, мөн Оростой улс төрийн талаар харилцах харилцааг нь сүүдэрлэн, сааруулах явдал. Үүний тулд өнөөдөр өргөн хэрэглэгдэж буй, тэднийг орос хятадтай холбосон олон талт худалдааны маршрутыг нь бусниулж, өөрсдийн зүгээс онхи өөр санал дэвшүүлэх ёстой. Америк чухам яагаад ингэх ёстой вэ гэдэг нь ойлгомжгүй. Америк дахь Төв Ази болон Кавказын гадаад бодлогын хүрээлэнгийн захирал Фредерек Старрын “Европын хамгийн зүүн захын боомт” гэсэн нийтлэлийг авч үзье. Тэрээр энэ нийтлэлдээ Гүржийн Анаклия хэмээх шинэ боомтын талаар үгүүлсэн бөгөөд уг боомтыг тойрсон дэд бүтцийн хөгжилд нэг их анхаарал тавихгүй байгаа Гүрж улсын сонирхлыг өдөөх гэсэн бололтой. Өнөөдөр Гүрж улс ядуу, татуу байх нь хэнд хэрэгтэй вэ? Үгүүллийн гол санаа нь Төв Ази – Кавказ – Европыг холбосон тээврийн орчил тогтоцыг /систем/ задлах тухай юм. Уг боомт нь одоог хүртэл усны мандлаас доош 17 метрийн гүнд далайн онгоц хүлээн авах чадал бүхий, Босфорын хоолойгоор дорно тийш цутгах, Хар тэнгис, Газар дундын тэнгисийн нэгдсэн боомт байсаар байгаа. Зохиогчийн санаагаар бол уг боомтыг Төв Ази болон Кавказын тээврийн гол зангилаа болгон хувиргах ёстой аж. Америкийн энэхүү олон салаа утгатай задлан шинжилгээнд Хятад гол бай нь байхаар харагдаж байгаа юм. Нэг талаасаа Вашингтон нь Төв Ази болон Кавказийг Хятадын эдийн засгийн өсөлтөөс хамгаалах, гэвч Тажик, Узбек зэрэг улсын эдийн засагт Хятадын нөлөө нэгэнт нэвтэрсэн нь анзаарагдаж буй. Харин нөгөө талаас гэвэл “Торгоны замын эдийн засгийн бүс”-д Хятадын хөрөнгө оруулалтыг ашиглах санал тавих. Энэ хувилбарыг Америк хүчээр сонирхож байгаа. Энэ нь юу гэвэл тээврийн дэд бүтцийг байгуулахад Хятадыг ашиглах санаа юм.

Өгөгдсөн төслийн сэргээн шинэтгэлийн талаар зохиогч хэлэхдээ: ОХУ-ыг тойрсон тээврийн маршрутыг эвдэн бусниулах замаар хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан нэр бүхий найман улсыг Оросын нөлөөнөөс таслан хаах тухай зорилгоо илчилсэн нь баримттай зүйл. Гэлээ ч одоо энэ тухай шууд ярихаа больсон байх л даа. 30 жилийн өмнө яг ийм эдийн засгийн төслийн тухай яриад шившгээ тарьж, баларсан байтал, одоо түүнтэйгээ эгээ адилхан санаархал, туршилтыг Төв Африкын улсууд хийгээд Хятад руу чиглүүлсэн улс төрийн тоглолтондоо ашиглах болов. Түүнээс гадна Оросын талаар бүхэлдээ сөрөг бодлого явуулж буй. Зөвхөн эдгээр улсууд ч бус Казакстан, Киргизстан, Узбекстан, Тажикстанд мөн ийм үүднээс хандаж буй, учир гэвэл эдгээр орнууд өнөөдөр “ОДКБ”-д /Аюулаас хамгаалах хамтын нийгэмлэгийн гэрээ/ болон ШОС /Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад/ нэгдэж, тероризмын аюул заналаас бүсийн хэмжээндээ хүч хавсран хамгаалах тогтолцоог бий болгосон.

Тэрбээр эдийн засгийн хувьд хуучны “зөвлөлтийн барил” бүхий бүгд найрамдах улсуудын хамтын нийгэмлэгийн гишүүн эдгээр орнуудыг ОХУ-тай аль болох сөргөлдүүлэх, ямар нэгэн шалтаг гаргаж, түүнийг зохиомлоор дэврүүлэн хурцатгахад чиглэгдсэн улс төрийн бодлогын урдич, суурь нөхцөлд Вашингтон бэлтгэж байгаа хэрэг.  Чухам яаж вэ гэвэл,

Нэгд: ашиглахаар онилсон улс орнуудаа тэтгэн тэжээх замаар бодлыг нь өөрчилж, “Төв Африкийн орнуудын тоталитар /дангаар захирах/ дэглэм газар авч байна” гэсэн лоозонг сурталдан итгүүлэх мэтээр, сөрөг байр суурь, үйлдэл рүү чирж оруулах,

Хоёрт: Афганистан, Иран, Пакистаны талаас тэдэн рүү чиглэгдсэн тероризмын аюул нэмэгдсээр атал ОХУ өөрийн хөрш улсуудаа тэр аюулаас хамгаалахыг хүсэхгүй байгаа  мэтээр гүтгэн сурталдаж, итгүүлэхийг хичээх,

Гуравт: Төв Африкийн орнууд болон Зүүн өмнөд Азийг хөндлөн гарсан зорчих /тээврийн/ коридор хийгээд тэндхийн улс орнуудыг хамгаалах, тусгаар байдлыг нь бэхжүүлэх нэрээр тийшээ Америкийн цэргийн хүчнийг байршуулах оролдлогуудыг хэрэгжүүлэх гэсэн стратегитэй. Тэрээр энэ бүхий стратегийн алхамуудаа Төв Ази болон ЕвроАзи руу хандуулж байна. Үгүүлж буй бодлогын дагуух үйл ажиллагаанууд хаана илүү эрчимтэй хийгдэж байна, чухам тэнд Америкийн геополитикийн сонирхлын төв байна гэсэн үг.

Бүс нутаг тус бүрдээ нөлөө бүхий зургаан орон үүнд Орос, Хятад, Энэтхэг, Пакистан /Америк зохиогчийн санаагаар Афганистанийг нэмсэн, дээр нь Америкын гол дайсан Иран улсыг хамаатуулж буй/ цөмийн зэвсэгтэй.  Тэгэхээр АНУ-ын эдгээр бүс нутагт явуулах стратеги бол тухайн улсуудад сөрөг хандлага бүхий улсуудтай харилцаагаа зузаатгах явдал. Зохиогчийн харж буйгаар Мосвка төв Азийн бүсэд цэргийн баазаа байршуулах замаар Евроазийн эдийн засгийн холбоог дэмжин, өөрийн эрх дархаа хувиргах эрмэлзлэлтэй. Харин Пекин бол “Нэг бүс нэг зам” /үүний нэг бүрэлдэхүүн хэсэг нь Торгоны замын эдийн засгийн бүслүүр юм/ төслийн хүрээнд төв Азид өөрийн түүхийг бичих,  төв Азийн цахилгаан эрчим хүчний томоохон хөрөнгө оруулагч нь болох сонирхолтой. Үүний зэрэгцээ төв Азийн улсуудын интеграцчилалыг /нэгдэл бөөгнөрөл/ хүчтэй болгож, түүн дээрээ дөрөөлөн  нэгдсэн фронт үүсгэх /хошуучлагч эгнээ/ бас нөгөө талаар өмнөд Зүүн өмнөд  Азид Орос, Хятадын худалдаа, эдийн засаг дэд бүтцийн бодлогыг идээшүүлэх замаар өргөн эгнээнд нэгдэх гэсэн харьцангуй “бие даасан” сонирхол бүхий хэсэг ч байх шиг. Энэ түвшин дэх АНУ-ын бодлогын талаар, тус улс дахь Хопкинсын их сургуулийн дэргэдэх төв Ази болон Кавказын хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Мамук Церетелийн байр суурийг сонирхоцгооё. Түүнийхээр дурьдан буй бүс нутагт АНУ, Хятадтай өрсөлдөх нь зохисгүй. Ганц өнөөдөр ч бус хэзээнээс тийм.Тиймээс АНУ тэдний холбоотон болох Энэтхэг-Номхон далайн бүс рүү бодлогоо чиглүүлж, (Энэ нь геополитикийн шинэ төсөөлөл юм) тэндэхийн ашиглаж болохуйцаар хэсгүүдэд чөлөөт дэд бүтцийн хангалтын тухай дүрэм журмыг хэрэгжүүлэх саналыг тулгах ёстой. Оросын эргэн тойрон дахь төв Ази- Дорнод Азийн зах зээл дээр гарцаа нээхийн тулд АНУ нь Транскаспийн болон Хар тэнгис мөн Каспийн тэнгисийн бүс дэх дэд бүтцийн хөгжилд дэмжлэг үзүүлэх нь зүйлшгүй бөгөөд энэ нь цаг хугацааны асуудал.

АНУ, төв Азитай эдийн засгийн утгатай холбоо байхгүй байгаа, Афганистанаас гарах асуудлаар Вашингтоны урвуу дүгнэлт зэрэг нь огтхон ч тийм биш бөгөөд АНУ энэ бүс нутагт илүү нарийн геополитик хийх магадлалтай. Америк шинжээчийн санаагаар энэ нь “чагт тавих” гэгч төв Азийн эдийн засгийн интеграцийн төслийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн алхам гэх. Афганистанаас гадна төв Африкт цэрэг улс төрийн зөрчилдөөний өөр төв ч /халуун цэг/ бий болоод байгаа. Ийм нөхцөлд Казахстан, Тажикстан, Узбекстан, Киргиз түүнчилэн Хятад улсууд хурцадмал байдлыг тогтоон барихын тулд зөвхөн хяналтаа сайжруулаад зогсохгүй, асуудалд идэвхтэй оролцох хэрэг гарч ч болох. Тажик болон Афганий хилийн бүс дэх уулын Бадахшанскын автономит салбарыг Хятад улс хамгаалалтандаа авсан нь зүгээр нэг дэмий зүйл бус.

ТРАСЕКА төсөл эдийн засгийн хувьд Америкт ашиггүй гэдэг нь ойлгомжтой хэмээн Ф.Старр хэлсэн байдаг. 2010 оноос эхлэн үнэ тариф тогтворгүй болж, хилээр зорчигчдийг саатуулах ажиллагаа ихэдсэнтэй холбоотойгоор Европын транзит /дамжин өнгөрөх/ ачаа Кавказын нутаг дэвсгэр дээгүүр явах нь багасаж тэрхүү маршрутын өрсөлдөх чадвар ерөнхийдөө буурсан.

Хар тэнгис, Кавказын хязгаар нутаг, Каспийн тэнгис түүнчилэн Казакстанаар дамжиж Хятад хүрэх энэ маршрутыг туршиж үзэхэд Украйн эсрэг байр суурьтай байсан бөгөөд Украйнаас 11 хоногоор тооцоолсон тээвэр 15 хоног явж байж Хятадад очиж байгаа, мөн үнийн хувьд хэт өндөр нэг чингэлэг ачааны үнийг 5500 доллараар тогтоосон зэргийг Украйн хүлээж аваагүйн улмаас туршилт мухардсан. Оросын уртын тээврийн компани 160 килограммын жинтэй чингэлэг ачааг Хятадаас Зүүн өмнөд Ази хүртэл тээвэрлэхэд өөрөөр хэлбэл хоёр дахин урт маршрутад урьдынхтай адилхан үнээр үйлчилэх санал тавихад Украйн бас л хүлээж аваагүй юм.

Одоо үндсэн сэдэв рүүгээ орьё.  Хэрэв өнөөдөр төв азийн бүс дэх улсуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АНУ болон түүний холбоотнуудын бодлогыг тов тодорхой илчлэн гаргахгүй аваас, эхний ээлжинд “сумаа” төв Африкт руу чиглүүлж буй хэт барууны “мөлхөө” тактик нь хэрэгжиж, “барьцаа улам лавшруулан атгаж авах” ба улмаар нэгэн цагт тус бүс нутаг дахь Оросын нөлөөг арчин хаяхын төлөө улангасах болно. Энэ сайны ёр биш хийгээд эдийн засаг нийгмийн амьдралын хувьд ойрын ирээдүйд биелэх магадлалтай. “ТРАСЕКА” /Европын холбоо болон олон улс хоорондын хамтын ажиллагаа/ гэгч хуучны төслийн сэргээн шинэтгэлийн хувь заяа нь АНУ-ын хувьд Афганистанд буй өөрийн нөлөөгөө хагалах уу, үгүй юу гэхчилэн олон зүйлээс хамааралтай. Вашингтон дахь энэхүү улс төрийн үйл явц нь ийнхүү асуудлаас асуудалд хөтөлсөөр, төв Азийг Оросоос таслан хаах тухай стратегийн шийдвэрт хүрч болно гэдгийг анзаарах нь чухал юм.

                                                                                                                                                       Тоймч Иван РУСЛАНОВ /интернет дэх эх сурвалжуудыг ашиглав/

                                                                                                                                                                            Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ                            

          


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 9 =

Create Account



Log In Your Account