МоЭнКо ХХК "Ховд - Хөшөөт хөгжил сан"-гаар дамжуулан, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна.

Ховд аймаг болон “МоЭнКо” ХХК хоорондын хамтран ажиллах гэрээний 14.11 заалт, Ховд аймгийн ИТХ-Тэргүүлэгчдийн 2014 оны 05 сарын 21-ний өдрийн 59 тоот тогтоолоор “Ховд хөшөөт хөгжил сан”-ийн журмыг батлан Ховд хөшөөт хөгжил санг хамтран үүсгэн байгуулсан билээ. ХХХС-ийн зорилго нь Ховд аймгийн эдийн засаг нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж , нийгмийн салбарыг хөгжүүлэх байгал орчиныг  хамгаалахад  Аймгийн нутаг дэсвгэрт баялаг ашиглагчдын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад чиглэгдсэн байдаг. ХХХС-ын орлогыг Монгол улсын хууль болон хамтран ажиллах гэрээний дагуу МоЭнКо ХХК-иас экспортолсон нүүрс тодорхой нөхцөл хангагдсан үед төвлөрүүлэхээр гэрээ байгуулагдсан. Ховд аймгийн Булган дахь гаалийн байгууллагын албан ёсны мэдээгээр 2014 онд 18,8 мянга  2015 онд 358,4  мянга тонн, 2016 онд   334,7 мянган тонн нүүрс  бүгд  711,9 мянган тонн нүүрс экспортлогдсон бөгөөд  Хамтран ажиллах гэрээний 14,6 дахь заалтын дагуу 2014-2015 онд  1 тонн тутмаас 0,6 цент ам доллар, нийт 329,2 сая төгрөгийг  санд төвлөрүүлэх тооцоо гарсан.

                                                                                                         САНГИЙН ОРЛОГО БҮРДҮҮЛЭЛТ

2014 онд 140,0 сая  төгрөгийг МоЭнКо ХХК-аас номингийн 4 замын уулзвараас Бичигтийн пост хүртэлх замын 2 талыг ногоон байгууламж, хамгаалалтын хашаа, гэрэлтүүлэг, явган хүний замтай иж бүрэн хэлбэрээр тохижуулах ажлыг 140,0 сая төгрөгийн санхүүжүүлж Ховд аймгийн Засаг даргын тамгийн газрын захиалгаар Эрч Хүч ОНӨААТҮГ гүйцэтгэсэн. 2015 онд 329,2 сая төгрөг төвлөрүүлэх тооцоо гарсанаас 192,1 сая төгрөгийг “МоЭнКо” ХХК 65.0 сая төгрөгийг бусад компаниас нийт 257,1 сая төгрөг төвлөрүүлсэн.

                 ЗАРЦУУЛАЛТ:

Хөшөөт хөгжил санд төвлөрсөн санхүүжилтийг Сангийн журмын 4.1.4, 4.2.3, 4.2.6 дахь заалтын дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр  зарцуулж байна.

                Сангийн зарцуулалт 2016 онд

  1. Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810, Ардын Хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх баяр наадмын төсөв 53,2 сая төгрөгөөр төлөвлөгдөж үүнээс 10 сая нь орон нутгийн төсөвт тусгагдаж үлдсэн 43,2 сая төгрөгийг “Ховд хөшөөт хөгжил” сангаас санхүүжүүлсэн
  2. Ховд аймгийн төвийн сургуулийн өмнөх боловсролын  хүрэлцээ хангамж дутагдалтай   нийт хамрагдах цэцэрлэгийн насны хүүхдийн  11 хувь нь хамрагдаж чадахгүй байгаа тул нийгмийн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор 6 бүлэгтэй  150 хүүхдийн цэцэрлэг байгуулагдсан.  Ховд хөшөөт хөгжил сангийн ТУЗ-ийн 10-р сарын 27-ний өдрийн 02- дугаар шийдвэрээр ХХХС-аас тус цэцэрлэг 100,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт олгосон. Ингэснээр тус цэцэрлэг нь  100-120 хүүхдийг хүлээн авч, нийт 23 ажлын байр шинээр бий болгож, цэцэрлэгт огт хамрагдаагүй  80 гаруй хүүхдийг шинээр хамруулан үйл ажиллагаагаа явуулж байна. ТУЗ-ын шийдвэрээр ЗДТГ-ын дэд бүтэц сайжруулахад 21,0 сая аймгийн гудамж талбай цэвэрлэх, тохижуулах, гэрэлтүүлэг засвар үйлчилгээ, спортыг дэмжих  үйл ажиллагаанд 29,2 сая төгрөгийг тус тус зарцуулсан

                                                         2017 оны ажлын тайлан         

Ховд аймаг “МоЭнКо” ХХК хоорондын  хамтран ажиллах 2017 оноос 2020 он хүртэлх шинэ гэрээг байгуулан ажиллаж байна. Уг гэрээний орон нутгийн хөгжлийг дэмжих заалтын дагуу экспортлосон нүүрсний тодорхой хувиар  хөшөөт хөгжил санд  хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж байна . 2017 онд МоЭнКо ХХК нь  Ховд аймгийн булган дахь Гаалийн байгууллагын мэдээгээр 619,8 мянган тонн нүүрс экспортлож хөшөөт санд 640.1 сая төгрөг төвлөрүүлсэн.

Шинэчилсэн гэрээний дагуу 2017 онд төвлөрүүлбэл зохих хөрөнгийг 100 хувь төлөрүүлсэн ба “Төслийн нөлөөллийн сум багийн хөгжлийн  хөтөлбөр”-ийг  дэмжих үүднээс  Хөшөөт хөгжил санд төвлөрсөн хөрөнгө оруулалтын 70 хувийг аймгийн хөгжлийн санд, үлдэх 30 хувийг /тус бүр 15 хувийг/ Дарви болон Цэцэг сумын хөгжлийн санд төвлөрүүлэх” заалтын дагуу  аймгийн хөгжлийн санд  486,5 сая төгрөг, Цэцэг сумын хөгжлийн санд 89.6 сая төгрөг,  Дарви сумын  хөгжлийн санд 64.0 сая төгрөг хуримтлагдаад байна.

Хуримтлагдсан хөрөнгийг сангийн журмын дагуу зарцуулахын тулд 2017 оны хөшөөт хөгжил сангийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 3 дугаар хуралдааны 3/02 дугаар тогтоолоор баталсан бөгөөд уг тогтолын дагуу 8 хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэхэд 300.0 сая төгрөг зарцуулах юм.  

2017 онд 4 хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлж, нэг хөтөлбөр арга хэмжээний урьдчилгаа санхүүжилтийг шийвдэрлэлээ.

                                                                                                 Эрүүл мэндийн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт  

  • Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн халдвартын тасгийн барилгыг 2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт, аймгийн орон нутгин хөгжлийн сан, Швейцарын хөгжлийн агентлагийн төслийн санхүүжилтээр их засварын ажил хийгдсэн бөгөөд Хөшөөт хөгжил сангийн нэмэлтээр 86,8 сая төгрөг шийдэж  Халдвартын эмнэлгийн шугам сүлжээ дотоод заслын ажлыг гүйцэтгэхэд зарцуулсан.
  • Эрүүл мэндийн газрын барилгын их засварыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 102,8 сая төгрөг, Хөшөөт хөгжид сангийн хөрөнгө оруулалтаар 29,0 сая төгрөг бүгд 131,8 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр Ховд баганат ХХК  гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэн өгсөн Засвар хийлгэснээр ажиллагсад ая тухтай таатай орчинд ажиллах нөхцөл бүрдэж ажлын бүтээмж дээшилж байна. 
  • Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Сумдын эрүүл мэндийн төвүүдийг стандартын шаардлага хангасан  өвчтөний ороор хангахад тус сангаас 49.7 сая төгрөг зарцуулсан Ингэснээр БОЭТ, СЭМТ, эмнэлгүүд эрүүл ахуйн чанар, аюулгүй стандартын шаардлага хангасан ор, хатуу эдлэлээр хангагдаж, Үйлчлүүлэгчидийн ээлтэй орчин бүрдэх юм.

                                                                                                            Боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт 

Боловсролын салбарт  хүүхэд хөгжүүлэх хүүхдийг хамгаалах, сурах таатай орчин бүрдүүлэхэд зориулж 78,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийлээ.

Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын барилгын дээврийн засварын ажилд тус сангаас 29.7 сая төгрөг зарцуулсан. Уг ажлын зураг төслийг Ховд аймгийн “Алтайн газрын хүч” ХХК хийж, засварыг Буянт тэгш үйлс ХХК гүйцэтгэсэн.

Хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах төв байгуулах ажилд тус сангаас 12.5 сая төгрөгөөр санхүүжилт шийдсэнийг дээрх төвд шаардлагатай байгаа эд хогшил, бараа материал,  тоног төхөөрөмж авах, мөн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн цалинг шийдвэрлэхэд зарцуулсан байна

Мөн 25.0 сая төгрөгийг Алтай сумын сургууль цэцэрлэгийн  халаалтын тогоо, Дуут сумын цэцэрлэгийн халаалтын тогоо, 3-р цэцэрлэгийн халаалтын тогооны нацосс солих шинэчилэхэд зарцуулсан байна. Тогоо шинээр тавьснаар байгууллагын дулаан сайжирч, хэвийн үйл ажиллагаа хангагдсан, хүүхдүүд даарч ханиад, томуу авах нь багасчээ 11.2 сая төгрөгөөр Цэцэг сумын цэцэрлэгийн дотор засал, 11-р цэцэрэлэгийн засвар,  Насан туршийн боловсролын төвийн засварт хөрөнгө оруулалт хийгдсэнээр хүүхэд сурах таатай орчин бүрдэж ажилчидын ажлын бүтээмж сайжирч байна.

Соёлын биет бус өв, бие биелгээний урын санг суралжлан илрүүлэх, судлан сурталчлах, өвлүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлж билэг авъяастныг тодруулан алдаршуулах, биелээчдийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан улсын бие биелгээний анхдугаар наадмыг Ховд - хөшөөт хөгжил сангаас 22.8 сая төгрөгөөр санхүүжүүлсэн.

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд мөн тус сангаас 33,3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг шийдвэрлэсэн болно.

                                                                                                           Хөдөө аж ахуйн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт

2017 оны 10-р сарын 25-ний ХӨӨНОГ2007 гэрээний дагуу аймгийн аюулгүй нөөцийн өвс тэжээл бэлтгэх тендерт Ховд цахим трейдинг ХХК шалгарч Засгийн газрын нөөц сангаас 30 сая, Хөшөөт хөгжил сангаас 15,0 сая төгрөгийн нийт 45,0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий өвс тэжээл бэлтгэлээ. Үүнээс хөшөөт хөгжил сангийн 15 сая төгрөгөнд аймгийн аюулгүй нөөцийн 3000 пресс өвс бэлдсэнийг 12 суманд хувиарлан, малчдын гар дээр хүргээд байна.

МоЭнКо ХХК нь  2017 оны халаалтын улиралд орон  нутагт нийт 25842,4 тонн нүүрс хөнгөлөлттэй нийлүүлж 17122,1 тонн  бүхэл нүүрс ард иргэдэд, 8720,35 тонн эрчим хүчний нүүрс хөнгөлөлттэй олгосон бөгөөд 426,2 тонн нунтаг нүүрсийг шахмал түлшний үйлдвэрлэлд зориулж, “Номин шилтгээн” ХХК компанид үнэгүй нийлүүлж нийгмийн хариуцлагаа хэргжүүлж байна.                              

“Хөшөөт хөгжил сан”-ийн хөрөнгө оруулалтаар 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ төлөвлөгөөний 12-р сарын гүйцэтгэл (сая төгрөгөөр)

Д/д

 

Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал байршил

 

Эхлэх дуусах хугацаа

 

Төсөвт өртөг

 

2017 онд санхүүжүүлэх нийт дүн

 

 Гүйцэтгэл

 

 

Зөрүү

 

 

Гүйцэтгч компани

 

Төлөвлөгөө

 

Гүйцэтгэл

                                                   

 

 

 

647.5

 

300.0

 

300.0

 

313.33

 

 

 

 

1

 

БОЭТ-ийн Халдвартын эмнэлэгийн  барилгын засвар

 

2016-2017

 

86.8

 

86.8

 

86.8

 

 

86.8

 

 

 

0.00

 

“Ховдын хаш өргөө” ХХК

 

2

 

Үйлчлүүлэгчийн ээлтэй орчин хөтөлбөр

 

2017-2020

 

 

200

 

50.0

 

50.0

 

49.87

 

0.13

 

Эгшиглэнт тайж ХХК

 

3

Олон үндэстэн ястны өв соёл хөтөлбөр

 

2017-2020

 

230

 

25.0

 

25.0

 

24.8

 

0.2

 

ЗДТГ

4

Хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах “Хамгаалах төв” байгуулах

 

2017-2020

 

20

 

12.5

 

12.5

 

10.6

 

1.9

 

ГБХЗХГ

5

Аймгийн эрүүл мэндийн газрын барилгын засвар

 

2017

 

44.5

 

44.5

 

44.5

 

 

29.03

 

15.47

 

“Ховд баганат” ХХК

6

Хүүхдийн ордны барилгын засвар

2017

30

30.0

30.0

29.75

 

0.25

“Буянт тэгш үйлс” ХХК

7

Өвс тэжээлийн аюулгүй нөөц  бүрдүүлэх санхүүжилт

 

2017

 

15.0

 

15.0

 

15.0

 

14.82

 

 

0.18

 

Цахим трейдинг ХХК

8

Аймгийн сургууль, Цэцэрлэгийн их засвар

 

2017

 

36.2

 

36.2

 

36.2

 

34.36

 

1.83

 

Ховд Боловсрол соёл урлагийн газар

9

Үндэсний баяр наадмын санхүүжилт


2017

 

 

 

 

 

33.3

 

 

                                                              

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд