БАРУУН БҮСИЙН ТӨВ-ХОВД АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!!!

 

ХУУРАЙШИЛТЫН ҮЕ БУЮУ ЖИЛ БҮРИЙН 03 ДУГААР САРЫН 10- НААС

 06 ДУГААР САРЫН 10,  09 ДҮГЭЭР САРЫН 20-НООС

11 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ХООРОНД

  • Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
  • Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох
  • Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  • Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
  • Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100- гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах,шороон зурвас гаргах
  • Түймрийн аюултай үед айл орх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
  • Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх
    зарлан мэдээллийн дуут дохиотой байх

ИРГЭН ТА ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй.

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар

Дуудлагын утас: 7043101, 7043105, 96430105

www.kho.nema.gov.mn         facebook.com / Ховд онцгой байдлын газар /

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд