“ЦАЙНЫ ЗАМ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

Ховд аймгийн ногоон хөгжлийн /2016-2020/ хөтөлбөр, Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны зорилтуудын хэрэгжилтийг хангах зорилгоор “Цайны зам” өв соёлын наадмыг жил бүр уламжлал   болгон зохион байгуулахаар төлөвлөж, “Цайны зам” эрдэм шинжилгээний бага хурлыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулж байна.

Хурлын зорилго: Цайны замын үүсэл хөгжил, түүнийг дагсан худалдаа, наймаа, аялал жуулчлал болон бусад холбогдох үйл ажиллагаатай холбоотой эрдэм шинжилгээний судалгааг судлаачдын дунд хэлэлцүүлэх, судалгааны ажлыг эрчимжүүлэх, судлаачидад хамтран ажиллах боломжийг бүрдүүлхэд оршино.

Сэдвийн хамрах хүрээ:

  • Цайны замын үүсэл, хөгжил
  • Цайны зам ба хотуудын хөгжил
  • Цайны замыг дагсан худалдаа, наймаа, аялал жуулчлал
  • Цайны замын эдийн засгийн үр шим, дахин сэргээх шаардлага

Хугацаа, газар: Хурлыг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын Их танхимд зохион байгуулна.

Хурлын үндсэн хэл: Монгол

Илтгэлд тавигдах шаардлага:

  • Илтгэлийн эхэнд судлаачийн овог нэр, эрдмийн зэрэг цол, эрхэлж буй ажил мэргэжил, харилцах утас, И-мэйл хаягийг бичнэ.
  • Өгүүлэл монгол хэл дээр бичигдсэн байх
  • Өгүүллийн хураангуйг орос буюу англи хэлээр хөрвүүлсэн байх
  • Үсгийн фонт: Microsoft Word программ дээр Times New Roman
  • Үсгийн хэмжээ: 11
  • Мөр авалт:Single
  • Догол мөр: 5 нэгж
  • Өгүүллийн хэмжээ: А4 форматаар 10 нүүр хүртэл
  • Зургийг JPG ба TIFF форматаар, диаграммыг Microsoft Excel дээр үйлдэнэ.
  • Ишлэл зүүлтийг “зохиогчийн нэр” ба “кодын” аргаар авсан байх
  • Заагдсан хугацаанд материал ирүүлээгүй тохиолдолд илтгэлийг хэлэлцүүлэхгүйг анхаарна уу.

Бүртгэлийн хугацаа: Хуралд оролцогчдын илтгэлийн товчлол, бүрэн эх болон мэдүүлгийг доорх хаяг (болон цахим шууданг)-аар 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийг хүртэл хүлээн авна.

Хуралд оролцогчийн мэдүүлэг:

Овог нэр                 ______________________________

Эрдмийн зэрэг, цол _____________________________

Байгууллага ___________________________________

Шуудангийн хаяг _______________________________

Харилцах утас, факс ____________________________

И-мэйл хаяг ____________________________________

Судалгааны чиглэл ___________________________  _

Илтгэлийн нэр _________________________________

______________________________________________

Оролцох байдал: Өөрийн биеэр, эчнээгээр /зурах/

Илтгэх хэлбэр: амаар, ханаар /зурах/

Хаяг: Монгол улс, Ховд аймаг,

Засаг даргын Тамгын газар.

Утас: 99715971, 99081389

И-мэйл хаяг: moogii_doogii@yahoo.com, baasankhuu@gmail.com  

     

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд