Эмгэнэл илэрхийлж байна

Ховд аймгийн Мөнххайрхан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Нарийн бичгийн дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Төнхөн овогт Батаагийн Мөнхдорлиг нь хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхөд, нутаг усныханд нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Б.Мөнхдорлиг нь 1975 онд төрсөн, 1983-1993 онд 10 жилийн сургууль, 2002-2006 онд “Засагт хан” дээд сургууль, 2011-2012 онд Ховд их сургуулийг Хуульч, Эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн.

Тэрээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажлын гараагаа эхэлж, сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр 2 удаа сонгогдон, хурлын дарга Тэргүүлэгч, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга, улаан загалмайн хорооны дарга,  МАН-ын хорооны дэд дарга, тэргүүлэгчээр, 2004-2008 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, 2008-2012 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, 2017 оноос сумын Засаг даргын Тамгын газрын даргаар тус тус ажиллаж байлаа.

 Б.Мөнхдорлиг нь ажиллаж байх хугацаандаа удирдах албан тушаал хашиж, сум орон нутгийн хөгжлийн бодлого шийдвэрийг тодорхойлох, залуу үеийг манлайлан ажиллаж байсан улс төр, нийгмийн шилдэг залуу зүтгэлтнүүдийн нэг байлаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа 2012 онд аймагтаа шилдгээр шалгарч байсан, нутгийн удирдлагын холбооны дээд шагнал  “Соёмбо”, “Тэргүүн” тэмдгүүдээр шагнагдаж байсан.

Талийгаачийн улс эх орон, нутаг усныхаа төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно. 

Түүний гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд ажлын хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье. 

Ум сайн амгалан болтугай.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,

ЗАСАГ ДАРГА ТҮҮНИЙ ТАМГЫН ГАЗАР,

МӨНХХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,

ЗАСАГ ДАРГА ТҮҮНИЙ ТАМГЫН ГАЗАР

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд