Нэмэлт орлогын санд арга хэмжээнд 146 төсөл очсоноос, 23-ыг шалгаруулжээ

Он гарсны дараахнаас эхлээд иргэн, аж ахйун нэгжүүдийг хөдөлгөөнд оруулж, хорхойг нь хөдөлгөсөн тус бүрдээ 25.0 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг олгох төслийн сонгон шалгаруулалт сая эцэслэж, сонирхогчдын өргөн барьсан нийт 146 төслөөс 23-ийг нь шалгаруулж, тэдгээрт нийтдээ 262 сая 50 мянган төгрөгийн буцалтгүй дэмжлэг олгохоор  болжээ. 

Төсөл сонгон шалгаруулах тусгай комиссын гишүүд өнөөдөр /2020.02.13/ аймгийн Засаг даргатай уулзсан байна. Уулзалтын хүрээнд төсөл сонгон шалгаруулалтын дүн, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон аж. Төслийн менежментийн хороо, Төсөл сонгон шалгаруулах тусгай комисс Ойрын хугацаанд шалгарсан төсөл хэрэгжүүлэгчидтэй гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа гэнэ.

Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн анхүүжилтээр тус байгууллага болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран Ховд аймгийн 16 суманд 2025 он хүртэл хэрэгжүүлнэ хэмжээн гарын үсэг зурсан, "Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь" (SPACES) гэх нэртэй, “нэмэлт орлогын сан” бүрдүүлэхэд чиглэгдсэн гэх уг хөтөлбөрийн хүрээнд, төсөл сонгон шалгаруулж буй энэхүү үйл ажиллагаа нь эрх бүхий албан тушаалтнуудын томилсон тусгай багийн хүрээнд явагдаж, Засаг даргад танилцуулснаар цаашдын хувь заяа нь нь өрнөхөөр болж байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд