2017 оны 8-аас 10 сарын цаг агаарын урьдчилсан төлөв

            Наймдугаар сард: Агаарын температурын сарын дундаж нь 16-21 градус дулаан буюу нийт нутгаар уур амьсгалын дунджаас 0,5-1,5 градусаар дулаан байх  төлөвтэй байна.   (1 дүгээр зураг).

            Орох хур тунадасны хувьд: нийт нутгаар  13-40мм тунадас ордог бөгөөд нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй  байна. (2 дугаар зураг). 

            Есдүгээр сард: Агаарын температурын сарын дундаж 9-14 градус дулаан байж, уур амьсгалын дунджийн орчим байна. ( 3 дугаар зураг).

            Орох хур тунадасны хувьд ихэнх нутгаар 4-16мм хүртэл тунадас ордог бөгөөд нутгийн зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй  байна. (4 дүгээр зураг). 

              10 дугаар  сард: Агаарын температурын сарын дундаж  1-4 градус дулаан байж , нутгийн баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас дулаан, бусад нутгаар дундийн орчим дулаан байх төлөвтэй. ( 5 дугаар зураг).

              Орох хур тунадасны хувьд: ихэнх нутгаар 1-5мм хүртэл тунадас ордог бөгөөд нутгийн хойт хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй  байна. (6 дугаар зураг). 

 

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлөх талаар зөвлөмж

2017 оны VIII-X сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр агаарын температурын хувьд 9 дүгээр сард нутгийн зүүн өмнөд хэсгээр, 10 дугаар сард нутгийн хойт хэсгээр  олон жилийн дунджаас ахиу, бусад хугацаанд дунджийн орчим хур тунадас орохоор урьдчилсан төлөв гарсан байна.

Харин агаарын температурын хувьд 10 дугаар сард нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, 8,9 саруудад дунджийн орчим дулаан байна.

Намрын дунд болон сүүлчээр үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, хөрсөн дээр цочир хүйтэрч хүнсний ногоо хураалтын ажилд тааламжгүй нөлөөлж болзошгүйг анхаарна уу.