Өмнөдийн загалмайтнууд ба Орос

Мэтгэлцэх тэмдэглэл

  • Гүрж улс НАТО-д орвол ОХУ-д ямар оюул занал ирэх вэ? -

Кавказ болон хар тэнгисийн орчим нутаг нь Москвагийн хувьд стратегийн нэн чухал бүс, бас нөгөө талаасаа цэргийн сөрөг хүчний талбар болж ч магадгүй юм. (Турк, Болгар, Румын гэсэн НАТО-гийн гишүүн орнууд энэ бүс нутагт бий). НАТО-гийн зүгээс Оросын хил дагуух хуурай замын цэргийг эсэргүүцэх хүчний байрших талбайг (өмнөд бүслүүрт)  тэнгист болон хуурай газар дээр /гол нь эх газарт/ өргөжүүлэхийг чухалчилдаг. Энэ үүднээс Кавказийн орнууд НАТО-гийн цэргийн баазаа байрлуулах гол объектоор хараалагдаж байгаа.  /ийм бэлтгэл хийгдсээр байна/. Гүржийн /Грузин/ арми буюу янкуудын бүтэц аль 20 жилийн өмнөөс ганхсан. Гүрж офицеруудыг далайн чанадын сургуулилтын төвд татан аваачих болсноос гадна АНУ-аас Турк хийгээд Тбилисид байлдааны техник нийлүүлэх болсон. Гүржийн арми 2008 оны 8 дугаар сард Өмнөд Осетинд довтлохдоо Америкийн заавар, стандартыг дагав. Гэсэн ч Оросоос очсон мотобуудлагын болон танкийн тусгай хүчин тэднийг бараг нийслэл хотод нь хүртэл хөөж буцаасан. Ингээд Америкийн хүчинээр хамгаалалт бамбай хийх тухай  Гүржийн мөрөөдөл унтрав. Тэр хүртэл Гүржүүдэд НАТО-гийн гишүүн болох асуудал бодитой тавигдаж байсан юм. Гүрж улс өөрийн нутаг дээр АНУ-ийн цэргийн баазуудыг байршуулж, халамжлах ёстой байсан бөгөөд энэ нь амьдралын чухал зорилго болж байгаа тухайгаа ч Тбилис албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл энэ нь Брюсселд ч ер хамаагүй болж таарч байгаа юм. НАТО-гийн дүрмээр бол Гүрж улсыг хойт атлантын эвсэлд элсүүлэх боломжгүй, учир нь тэд Өмнөд Осетин болон Абхаз руу зэвсэгт довтолгоон /мөргөлдөөн/ хийсэн, тэдний нутаг дэвсгэрт санаархсан, өөрөөр хэлбэл НАТО-гийн дүрмийг зөрчсөн. Гүржүүд Америкийн далбаан дор өмнөд Осетин болн Абхазад дахиж хүчээ төвлөрүүлэхийг оролдох аваас эвслээс хөөгдөх ёстой. 2008 оны 8 сарын 8-нд Оросын цэргийн ерөнхий штабаас энэ асуудлыг дэвшүүлэн тавьж, Гүржийн Засгийн газрын зөвшөөрөлтэйгээр цэргийн баазуудаа тус улсад байршуулах шийдвэрт хүрсэн.  Харин Тбилис НАТО-д элсэх тохиолдолд олон улсын харилцааны хэм хэжээний дагуу Москвагаас өмнөт Осетин болон Абхазийн хаалгыг нээх “сөрөг болзол”-ыг Москва гартаа атгасан гэсэн үг.

Гүрж улс НАТО-д элсэх юм бол бүх Кавказын бүс нутаг дахь хүчний харьцаа өөрчлөгдөж, Азербайжан, Армен гэсэн хоёр хөршийнх нь аюулгүй байдалд сөрөг тусгал бий болох нь зайлбаргүй зүйл. Гүрж улсын нийгмийн санаа бодлыг авч үзвэл хойт алтантийн эвсэлд элсэж, байдлыг хурцатгах асуудлаар өөр, өөр санаа бодолтой, ерөнхийдөө үүнээс зайлсхийсэн хандлагатай байна.

Энгийн тайлбар: Хэрвээ өмнөд хөрш нь эвсэлд орох юм бол НАТО тэнгис дэх өөрийн зорилгыг хэрэгжүүлэхэд Гүржийн далбайг ашиглах нь гарцаагүй. Тиймээс  Оросын ерөнхий штаб зөвхөн хуурай замын төдийгүй аюул заналхийлж буй бүх талбарыг харж, тэнгисийн цэргийн төлөвлөгөөндөө ч гэсэн урьдчилан сэргийлэх, өрсөж цохих баримтлал бүхий шаардлагатай засвар хийж таарна. Хар тэнгис дэх өөр нөхцөл байдлын улмаас ч гал голомтонд тулсан цэрэг улс төрийн хурцадмал байдал үүсэж болохыг үгүйсгэмгүй. Хэзээ байх нь хамаагүй, Гүрж улс НАТО-д нэгдэх л юм бол Москвагийн хувьд цэрэг дайны болзошгүй аюулаас сэргийлэх стратегийн чухал талбарт аюул занал үүснэ гэсэн үг. Дайсагнал бий болно !        

Гүрж Оросын нөмөр нөөлгөн дор байх аваас хэзээ ч харамсах зүйл гарахгүй. Өнө олон жилийн найрамдалт харилцаагаа ч мартах учиргүй. Бас 2008 оны наймдугаар сард Тбилисээс 10 -аадхан километрт  Оросын танкууд дөхөж ирж, чих дөжрөөм дуу нь нүргэлэх болсонд Гүржийн Засгийн газар ч, энгийн ард олон ч харамсаж, дургүйцээгүй. Яагаад гэвэл тэрхүү Осетин руу хийсэн дайн бол тэдний хүсэл биш байсан. Бас тэрээр дотоод асуудлаа шийдэхийн тулд ч ийм дайн хийгээгүй, харин Тбилис маань улс орнуудыг өөрийн нөлөөнд оруулах НАТО-гийн туршилтанд л татагдан орсон хэрэг. Энгийн ард түмэнд энэ хэрэгтэй гэжүү?

Гүржийн удирдлагууд турк месхетинчүүдийг төрөлх нутагт нь буцаан суурьшуулах, Европын холбооны улсуудаас турк гаралтай цагаачдыг буцаан гаргаж, улс орнуудад тархаан суурьшуулахын тулд хүслээр нь санхүүгийн хариуцлага оногдуулах гэсэн үйл ажиллагаанд татагдан орсон нь илэрхий. Хүмүүнлэгийн судалгааны нийгэмлэгийн дарга Аваз Гасанов ийм мэдэгдэл хийсэн. Армян, сванам болон өөр үндэстнүүдийн оршин суудаг Самцхе, Джавахет, Ахалцихе, Абастуман, Имерет, Гурий, Нацминдегийн район болон суурингуудад гаднаас орж ирэх уугуул гэгдэх хүмүүсийг суурьшуулваас шинээр сууршигч турк, месхетенчүүд болон хуучин сууршигчдын хооронд мөргөлдөөн үүсэх эрсдэлтэй хэмээн Тбилис болгоомжтой хандаж байгаа гэж тэр хэлсэн. Гасановын үгээр бол “буцмал” түрэгүүдийг өөр үндэстэнүүдтэй холин суурьшуулахгүй байх талаар Армяны байгууллагууд Тбилисд хүчтэй шахалт үзүүлж байгаа. Ингэснээр хүн амын хэт өсөлт үүсч, түүнтэй холбоотой асуудлууд ч нэмэгдэх зэрэг эрсдэлтэй гэсэн шалтгаанаар Гүржийн элитүүд ч хүсэхгүй байгаа аж.

Турк месхетины иргэний нийгмийн байгууллагууд 1944 онд орхин гарсан төрөлх нутагтаа эргэн суурьших эрхтэй хэмээн зүтгэж, харин Европын зөвлөлөөс Гүрж улс нь тэднийг хүлээн авч, тархан суурьших боломжоор заавал хангаж өгөх ёстой гэж тулгаж байгаа. Тэд эргэн суурьших тухай хүсэлт, мэдэгдэлээ оны сүүлээр өгсөн бөгөөд одоогийн байдлаар хуулийн шаардлага хангасан 75 түрэг иргэнийг хүлээн авч суурьшуулсан. Ойрноос 5400 гаруй хүн Гүржид эргэн суурших  хүсэлт өгсөн ба энэ тоо цаашид тогтмол өсөх төлөвтэй байгаа. Энэхүү эргээн суурьшуулах үйл явц 2018 оны хоёрдугаар хагасаас эхэлсэн. Урьд нь энэ үйл явц мөн өрнөж байгаад 1989 оноос зогссон ба 1993 оноос дахин сэргээсэн ч, цар хэмжээ нь тодорхой бус маш бүрхэг байсан юм. Эргэн сууршигчид урьд нь сарнин тархсан гэдэг шалтгаанаар Гүржийн хуулинд багтаж, суурших эрхээ эдлэх ёстойд тооцогдох болсон. Гэсэн ч Гүрж улс бүхий л түрэг эргэн суурьшигчдыг хүлээн авах ёстой юу гэдэг ихээхэн эргэлзээтэй. Уул нь бол зөвхөн буцаж суурьших хүсэлтээ өгсөн өөрийн улсын уугуул иргэдийг л авах ёстой. Гэнэтийн энэ байдлын улмаас Гүрж улсад эргээн суурьшуулах асуудал хариуцсан тусгай яамыг үүсгэн байгуулсан хийгээд, хүсэлт мэдэгдэлээ өгөх болон эргэн суурьшуулах үйл явцыг судалваас магад 4-5 жил үргэлжлэх янзтай. Эргэн сууршигчидтай холбоотой нийгмийн хамгаалал, халамжийн болон эдийн засгийн нөхцөл байдал, түүнчлэн орон нутагт очиж сууршиж буй месхетинчүүдтэй холбоотой  байнгын асуудлууд гээд хүндрэл бий болж буй нь мэдээж. Зориуд санаатайгаар бий болгож буй энэ нөхцөл байдлыг Гүржүүд хүсэхгүй байгаа нь ч бас тодорхой.

Энэ бол өөрсдөд оногдсон үүргээ тэдэнд тулгах гэсэн хорон явуулга гэхээс аргагүй. Аваад үзье л дээ, нэгэнт ийм болсон нөхцөлд эргэн сууршигчид маань эрхээ эдлэхийн тулд гүрж хэлийг сайн мэддэг гүржээр ярьдаг байх, Гүржийн түүх, хууль эрх зүйг судлаж мэдэх хэрэгтэй болно, энэ  мэдлэгээ сайтар эзэмшсэн, гүржийн амьдралд зохицон  дагасан байдалд нь өнөөгийн гүржийн нийгэм тэдэнд талархах нь ч зүйн хэрэг. Эргээн суурьшуулах үйл явцын улмаас Гүржид шинэ, өнгө төрх нийлмэл сэтгэхүй бий болно. Гүржийн албаны түшмэлүүд эргэн суурьшигчдын урьдны амьдрал, туршлагыг судлах хэрэгтэй болно, Гүржийн Засгийн газар ч энэ төвөгтэй олон талт нөхцөл рүү татагдан орно. Үүнтэй холбоотойгоор зөвхөн буцаж суурьшсан түрэгүүдээр зогсохгүй Гүржийн нийт хүн ам, зөвхөн орон нутаг дахь шинэ суурьшигчдын хүрээнд бус, бүх л газарт суурьшсан “буцмал”-уудын амьдрах хэв маяг, түүх, үзэл бодолтой холбоотой төвөг, чирэгдэл, түгшүүрт байдал үүснэ гэдгийг Гасанов нар сайтар тооцоолсон нь магад.

1944 онд Гүржээс 44-45 мянган турк месхетинчүүд гарч явсан. Зэрэгцээд энэ жилүүдэд төв Ази болон Азарбайжены хүн ам хагас саяар нэмэгдсэн. Өдгөө нийтдээ, ердөө 3.5 сая хүн амтай ч гэсэн Гүржийн оршин суугчид гарч одсон түрэгүүдийг урин дуудахаасаа айдаг. Юу гэвэл зарчмаар бол энэ улсад зөвхөн өөрийн Гүрж улсын түүхийг бүтээлцсэн Гүрж иргэд л амьдрах нь чухал. Буцааж авлаа гэхэд зөвхөн Гүрж иргэдээ л авах ёстой. Гүржийн Засгийн газар Адыгюн Саатлинскийн районд замбараагүй шилжин суурьшилтыг зогсоох, дээр үгүүлсэнчилэн зөвхөн Гүржийн уугуул иргэдийг л хүлээн авах зарчим баримтлана гэдгээ эргэн суурьшигч турк месхетинчүүдэд зарласан. Тэнд 3665 турк амьдардаг. Бид Азербайжаны Саатлинскийн районд амьдарч буй турк месхетинчүүдийн дунд санал асуулга явуулсан. Санал асуулгад хамрагдсан 150 хүний дийлэнх олонхи нь “Гүржид эргэн сууршихыг хүсэж байгаа, учир нь тэр нутаг бол дээр цагт Сталины заавраар төрөл угсаатнуудын маань суурьшсан нутаг мөн. Тэнд өвөг дээдэс элэнц, хуланцын маань булш, бунхан бий. Өөрөөр бидэнд Гүржид очих гэж зүтгэх шалтгаан үгүй Гүржтэй хамаа байхгүй (гүржээс гаралгүй) турк месхетинчүүд бол заавал Гүржид гэхгүйгээр өөр бусад улс орнуудад ч шилжин суурьшиж амьдарч болно” гэж хариулсан тухай Хүмүүнлэгийн судалгааны нийгэмлэгийн төслийн зохицуулагч Керим Керимли хэлсэн. Өдгөө Азербайжанд амьдарч буй тэрхүү турк месхетинчүүдийг Узбекстан болон төв Азиас  хүчээр (хүч хэрэглэн) тэнд шилжүүлэн суурьшуулсан. Энэ ажлыг гүйцэлдүлэгчид нь тэдний асуудлыг хариуцан ажиллаж буй Ардчилал, хөгжил, хүний эрх, гэгээрлийн хүрээлэн, мөн Хүмүүнлэгийн судалгааны нийгэмлэгтэй хамтрагч Гүрж дахь “Толеранти” хэмээх олон нийтийн байгууллага юм. Тэрбээр энэ үйл явц бол “Эргэн суурьшигчдад үзүүлэх хүмүүнлэгийн тусламж” нэртэйгээр Европын холбооноос явуулж буй “суурьшигчдын хүсэл зоригийн эсрэг” хийгдэж буй ажиллагаа билээ.

Кавказийн бүс дэх хурцадмал, төвөгтэй баримтууд үүгээр хязгаарлагдахгүй. НАТО-д орох гэсэн Гүржийн улаймтгай хүсэл сонирхол дээр дөрөөлөн, Гүржийн дотоод сонирхолыг Азербайжанд мөн Армянд түүнчлэн Азербайжаны сонирхлыг Армянд шургуулах явуулга явагдаж буй. Энэ бол жинхэнэ нөгөө Кавказийн “орооцолдоон” гэгч нь мөн. Энэ байдлыг зогсоох ёстой. Үүний улмаас энэ нөлөө сүүдэр нь Азербайжанд нэвтэрч, тэд Гүржийн нутаг дэвсгэрийн зарим хэсэгт санаархах, мөргөлдөөний гал асах нөхцөл байдал ч ажиглагдаж байна. Тухайлбал Гүржийн Квемо-Картли (Борчалы) хавийн газар нутгийг Азербайжан өөрийн уугуул нутаг гэж үзэж байгаагаа илэрхийлэх болов. Өнөөдөр Азербайжан улс түүхэн газар зүйн зурагтаа Армяны зарим газар нутгийг оруулахыг санаархаад зогсохгүй, Гүрж, цаашилбал Дагестан, Ираны  газар нутгийн талаар ч зарим асуудал сөхөх нь ажиглагдах болсон.  Дунд сургуулийн тавдугаар ангийн сурах бичгийн хавсан дээр “Их Азербайжан улс” хэмээх Азебайжаны түүхэн газрын зургийг хэвлэсэн байдаг. Энэ зургаар бол өнөөгийн дорнот Армен, Дагестан, Ираны нутаг дэвсгэрийн зарим хэсэг, Гүржийн Квемо Картлы буюу /Азербайжанаар Борчалы/-гээс Тбилис хүртэлх газар Азербайжаны нутаг дэвсгэрт орсон бий. Азербайжаны түүхийн ном зохиолуудад (шинжлэх ухааны) Гүржийн Квемо Картлы буюу Азербайжанаар Борчалыг өөрийн улсын нутаг гэж албан ёсоор авч үзсэн байдгаас гадна Азербайжаны Шинжлэх ухааны акедемийн Үндэсний түүхийн хүрээлэн болон  түүхч И.Х Алиевын хамтран гаргасан бүтээлд Борчалы нь 1946 он хүртэл Азербайжаны нутаг байсан, угсаа гарвалын хувьд Азербайжаны нэг хэсэг гэсэн байдаг.

Энэ нутагт эртнээс нааш түрэг угсаатнууд болох бунтюрк, барсил, булгар, хазар, кыпчак, огуз, гарапапагичууд нутагшин сууж байсан, Азербайжан дахь олон угсаатны бүс нутаг юм. Тэрбээр Оросын түрэх бодлогын үр дүнд Борчалы гэх нэр нь хувирч “Татарын завсар нутаг” гэж нэрлэгдэн, Тбилисийн харъяанд орох болсон.  Борчалын нэг хэсэг нь Оросын хяналтын бүсэд хамаарагдаж, өөр нэг хэсэг нь Ахалцыхскийн пашалыкуудын бүрэлдэхүүнд орж, үлдсэн хэсэг нь османы хилийн дотор ордог байв. Бас зарим газар нь Персийн аглаг бөглүү газар хэмээгдэн, хамгаалалтанд авагдсан байдаг. Эрт цагаас л Борчалын нутаг дэвсгэр нь Өмнөд Кавказ дахь Азербайжаны харъяатуудын нутаглан суудаг газар нутаг байсан нь тодорхой юм.  Хожмын цагаачлал, “холилдоон”-ы үйл явц дунд Азербайжаны газар нутгийн зарим хэсэг нь тэнд ирж сууршисан өөр үндэстнүүдийн нутаг болон хувирч, газрын зураг олон янзын хувилбараар зурагдах болов. Борчалы нь гарцаагүй Азербайжаны нутаг байсан гэдгийг дундад зууны үеийн түүхчидийн бүтээл гэрчилнэ. Арабын эрдэмтэд бүүр ч үнэ цэнэтэй мэдээлэл өгнө. Тухайлахад эрдэмтэн Ягут аль-Хамавийн тэмдэглэснийг үзвээс “Борчалы хэмээх нутгийн уг нэр нь тэндхийн уугуул иргэдийн нэрэлдэгээр бол Арране юм”. Харин Гардизичүүд энэ бүс нутгийг “Чонын тал” /Беручёлю/ гэж нэрэлдэг байсан гэжээ. Мөн Фазлуллах Рашидад Борчалы гэдэг нь газрын нэр зүй болон угсаатны судлалын үүднээс гарч ирсэн нэр болов уу. Пехлевийскийгээс олдсон эх сурвалжаар бол энэ нь “Хүн-чонын нутаг” /Гордман/ гэсэн утга агуулсан үг. Өмнөд Кавказийн уугуулуудаас үүссэн Мойсей Каланкататай холбоотой  нэршил гэсэн байдаг. Азербайжан улс бол угтаа эртний Персийн нутаг дээр туркуудтай хамтран байгуулсан пантуркуудын “Агуу Туран” гэх төслийн хүрээнд гарч ирсэн нэршил гэх. Энэ газар нутаг дээр эрт үед “автохтонийн ард түмэн” армян, гүрж, лезгин, авар, татов, талыш, цахур, удинчууд аж төрж ирсэн. Персээс үүсэлтэй гэж үзэж болно. Туркчууд өөрсдийгөө энэхүү үүсмэл улс болох Иудурик Азербайжан /Uyduruk Azerbaycan/-тай ахан дүүсийн барилдлагатай гэж үздэг.    

Одоо тэгвэл Квемо-Картлыгийн дараагаар Азербайжаны тооцоонд байгаа хотуудыг авч үзье. Эдгээр нь Тбилис, Ереван, Дагестаны Барда мөн Дербенд, Ираны Табриз, Ардебиль хотууд юм. Азерайжаны сурах бичигт “Тбилис бол Азербайжаны хот юм” гэж хээв нэг бичсэн байдаг. Тэрчилэн Гүржийн “Квирис палитра” /Долоо хоногийн өнгө аяс/ сонинд “Тбилис хот эрт үед Азербайжаны хот байсан” тухай үгүүлэл нийтлэгджээ. Азербайжаны дунд сургуулийн наймдугаар ангийн сурах бичигт “ “Гүрж /Грузин/ болон Армяны сурвалжтанууд /феодалууд/ турк, сельжукуудын эсрэг дайн өдөөж, Византийн цайзыг нураасан. Тэдний энэ тэмцэл нь загалмайтнуудыг нэгтгэсэн /загалматйны холбоог бий болгосон/. Ийм арга замаар тэд Кавказийн мусульманчуудыг өөртэй татаж нэгтгэн, Азербайжаны газар нутгийг хуваан эзэмшсэн. 1120 оны Ширваны тулалдааны үеэр IV Давид хаан Габал хот болон түүний орчим газрын тухай мэдэж, улмаар Азербайжаны баялаг газар нутаг руу шунан цөмрөх хүсэлд автсан. Ингээд 1122 онд Тбилис Гүржийн гарт орсон” хэмээн бичсэн байдаг. Энэ сурах бичигт байгаа зүйлсийн түүхэн баримтын тухайд тэвчээргүй шүүмжлэл хэрэггүй л дээ. Гэсэн ч энэ бол дээд зэргийн улс төржсөн сурах бичиг, иймэрхүү эшлэлийг түүхийн шинжлэх ухаан гэж үзэхэд бараг боломжгүй гэж санана. Үүнээс улбаалаад нэг зүйл санаанд орсныг энд үгүүлбэл 1919 онд болсон Парижийн бага хурал дээр Азербайжен, Гүрж, Армяны хилийн асуудлыг дахин авч үзэж шийдвэрлэх асуудал хэлэлцэхэд Азербайжаны талаас Квемо Картлиг бүхлээр нь мөн Месхети, Аджаригийн хэсгийг өөрийн улсын бүрэлдэхүүнд оруулахыг шаардсан. Гүржийн удирдлага зүгээр хараад суусангүй, эсрэгээр нь “та нар түүхийг гуйвуулаад зогсохгүй улс төрийн хавчилага шахалт чинь бүүр гаарах нь байна Гүржийн Квемо Картлыгийн бүс нутаг бол Гүржийн ам бүл болохынх нь хувьд бид тэжээж тэтгэдэг юм шүү” гэж хариулсан. Харин Азербайжаны удирдлага үүнд буулт хийгээгүй ч Гүржтэй маргахыг хүссэнгүй. Учир юу гэвэл тэр үед Азербайжан улс Гүржийн бэлэн хөрөнгө оруулалтаар эрчим хүчний хамтарсан төсөл хэрэгжүүлж байсан юм. Энэ бол ард олны шүүхээр ч шийдэхэд бэрхтэй, хөрш улсуудын хоорондох улс төрийн эрх ашгийн маш том зөрчил.

Азербайжан улс гагцхүү үзэл сурталд дөрлөгдсөн энэ байдлаа хадгалсаар байна. Жишээлэхэд дунд сургуулийн долоодугаар ангийн дунд зууны түүхийн сурах бичигтээ эртний Персийн түүхэн дэх Ахеменидов болон Сасанидовын үед Азербайжан улс байсан хэмээн бичсэн байх. Тэрчлэн сурах бичгүүддээ Тбилисийг Азербайжаны хот болгоод зогсохгүй /Тбилис бол Арана мужийн бүрэлдэхүүн хэсэг  (өнөөгийн Азербайжаны нэгэн муж) гэж бичсэнээс гадна  өдгөө цэцэглэн хөгжиж байгаа Дагестаны Барда эсвэл Дербентыг ч өөрийн улсын хот гэж үзэх нь бий. Сурах бичигт бичсэнээр бол хүүхдүүд өдгөө Берда, Дербент, Баку, Шемахи, бас Тбилис хотуудыг Азербайжаны хот юм гэж ойлгохоор ...

Нэг ёсондоо дипломат түвшинд, түүхийн дарамт сүрдүүлэг /шантаж/ үзүүлэх маягаар эсэргүүцэн тэмцэх ажиллагаа явуулж буй хэрэг бололтой...

Бидний олж үзсэнээр бол “Гүржийн түрэмгийлэн эзлэгчид Азербайжаны ядуу ард иргэдээс Тбилисийг булаан авсан, Гүржийн залхаан цээрлүүлэх отряд Азербайжанчуудад уй гашуу, гай зовлонг хангалттай бий болгож, бүүр сүмийн цамхагаас дүүжилж байсан” гэсэн ухуулга сурталчилга гаргажээ. Энэ бол үндэстний үзэн ядалтыг асаан дэвэргэхээс өөр юу ч үгүй зүйл.

Энэ сурах бичгүүдийг харж, уншиж хүмүүжиж буй хүүхдүүд Гүржийг ой гутам бузар түрэмгийлэгчид гэж л ойлох нь магад. Мэдээжийн хэрэг түүхийн үнэн мөнийг санаатайгаар гуйвуулж, хөрш улсуудын ард түмний харилцааг сэвтүүлж, бүр дайсагналцуулах арга явуулга болно. Энэ хэнд ашигтай вэ? Харваас Вашингтоны гараар хийгдэж буй нь маш тодорхой. Гүрж, Азербайжан, Армяны дотоодод  маргаан, хэрүүл тэмцэл үүсгэж, улмаар хүчийг нь сульдуулан, доройтуулах замаар улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлууд руу нь хутгалдан орох, түрэмгийлэн эзэрхэх гэсэн чухал санаархалаа биелүүлэхэд нь Америкад томоохон боломж олгох зүйл бол энэ юм. Түүнээс гадна эдгээр улсууд маань хуучин СССР-ийн үеийн томоохон хүч болсон холбооны бүгд найрамдах улсууд буюу Тусгуур улсуудын хамтын нөхөрлөлд /СНГ- Содружество независимых государств/ багтаж байсан гол орнууд гэдгийг мартаж болохгүй !

Бэлтгэсэн Иван РУСЛАНОВ

/интернет дэх материалуудыг ашиглав/

Орчуулсан Хиргис.Г.ТӨРМӨНХ