Улсын Их Хурлын "СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ"-ийн шинээр нэмэгдсэн болон өөрчлөгдсөн заалтууд

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг 2019 оны 12 сарын 20-ны өдөр эцэслэн баталлаа. Уг хуульд тусгасан заалтуудаас онцолж байна.

-Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, ял шийтгүүлсэн хүн нэр дэвших эрхгүй. 

-Сонгогчдын нэрсийг жагсаалт улс төрийн намуудад нээлттэй байна. 

-Сонгуульд бэлдэх үе шаттай ажлуудын хэрэгжих хугацааг тодорхой болгосон. 

-Нэр дэвшигчид үнэмлэхийг нь гардуулсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.  

-Сонгуулийн хандивыг нэмэгдүүлж иргэн таван сая, хуулийн этгээд 20 хүртэл сая төгрөгийн хандив өгөх эрхтэй болсон.

-Цахим орчинд бусдыг гүтгэх доромжлохыг хориглосон. 

-Улс төрийн намууд эвсэл байгуулж сонгуульд оролцож болно. Намуудын олонх эвслээс гарсан бол эвсэл тарсанд тооцно. 

-Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал, дэд захирал, дарга, дэд дарга нарУИХ-ын сонгуульд нэр дэвших бол 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. 

-Сонгуулийн сурталчилгааны хоног 18 байсныг 22 болгон нэмэгдүүлсэн. 

-Саналын хуудас нэг ширхэг байна. 

-Сонгогч тухайн тойрог дахь мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг дугуйлна. Илүү эсвэл дутуу бол саналын хуудас хүчингүйд тооцогдоно. 

-Шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс хойш хориглоно. 

-Мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахтай холбоотойгоор гадаад улс оронд амьдарч байгаа сонгогчдын саналыг авахгүй. 

-Сонгуультай холбоотой маргааныг тухайн сонгуулийн жилд багтаан шийдвэрлэнэ. 

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг 2019 оны 12 сарын 20-ны өдөр эцэслэн батлаад байна. Энэхүү хууль нь сонгуулийн тогтоцлооны хувьд 1992, 2008 оны сонгуулиудтай адил. Харин бусад асуудлуудын тухайд:

-Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, ял шийтгүүлсэн хүн нэр дэвшихгүй. Т.Аюурсайхан гишүүний дэвшүүлсэн энэ саналыг ТББХ унагасан ч УИХ-ын чуулганы хуралдаанаар олонхи дэмжсэн юм.

-Сонгогчдын нэрсийн жагсаалт улс төрийн намуудад нээлттэй байна.

-Нэр дэвшигчид үнэмлэхийг нь гардуулсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Ингэснээр сонгуулийн сурталчилгааны хоног 3 хоногоор нэмэгдэнэ.

-Сонгуулийн хандивыг нэмэгдүүлж иргэн таван сая, хуулийн этгээд 20 хүртэл сая төгрөгийн хандив өгөх эрхтэй болсон. Өмнө нь иргэн 3 сая, хуулийн этгээд 10 хүртэл саяыг хандивлаж болдог байсан.

-Цахим орчинд бусдыг гүтгэх доромжлохыг хориглосон.

-Улс төрийн намууд эвсэл байгуулж сонгуульд оролцож болно. Намуудын олонх эвслээс гарсан бол эвсэл тарсанд тооцно.

-Төрийн жинхэнэ албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвших бол 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хуулийн заалт хэвээрээ. Гэхдээ төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал, дэд захирал, дарга, дэд дарга нар чөлөөлөгдөх шаардлагагүй.

-Сонгуулийн сурталчилгааны хоног 18 байсныг 22 болгон нэмэгдүүлсэн.

-Сонгогч тухайн тойрог дахь мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг дугуйлна. Илүү эсвэл дутуу бол саналын хуудас хүчингүйд тооцогдоно. Өмнөх ижил сонгууль буюу 2008 онд сонгогчдыг зөвхөн өөрийн дэмжиж байгаа нэг нэр дэвшигчийн нэрийг дугуйлж болохоор байсан.

-Шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс хойш хориглоно.

-Гадаад улс оронд амьдарч байгаа сонгогчдын саналыг авахгүй. Уг нь өмнөх хуулиудад гадаадад байгаа хүмүүсийн саналыг авдаг байсан. Гэхдээ тэр нь тухайн оронд амьдарч байгаа иргэдийн 10 хувьд ч хүрдэггүй байсан гэсэн мэдээлэл бий.