Оросууд допингийн цуурхалын үнэн мөнийг тогтоохоор шийдлээ

Дэлхий дахин - халуун сэдэв

Оросын тамирчдыг Рио де Жанейрогийн олимпид оролцуулаагүйтэй холбоотой цуу шуугиан одоо л намжиж байх шиг. 2018 он ч бас шинэ олимпийн жил болно. Тэр үед хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн болох бөгөөд уг тэмцээн Орос улсад зохион байгуулагдах юм. 2019, 2020 он бол дэлхийн спортод бүүр ч том, хамгийн өндөр түвшиний үйл явдал өрнөх жилүүд болно. Тийм учраас Виталий Смирновын удирдлаган доор допингийн эсрэг хараат бус олон нийтийн комисс байгуулагдаж, 2010-2015 оны хооронд Оросын допингоос сэргийлэх хяналт шалгалтын систем хэрхэн ажиллаж ирснийг судлахаар боллоо. Бас саяхан Москвад ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөл хуралдаж соёл, спорт, биеийн тамирын  хөгжлийн асуудал болон МОК (Олон улсын олимпийн хороо), WADA-гийн (Дэлхийн допингийн эсрэг нийгэмлэг) харилцан үйл ажилагааны чиглэл зарчим, цаашид хэрхэх талаар хэлэлцэв. Чухамдаа энэ нь “Хэрвээ Магомет бэрхшээлийг гэтлэхгүй бол уй гашуу Магометийг цөлмөж дуусна” гэдэгтэй  утга нэгэн зүйл гэж болно. Тэрээр ямар ч асан 2017 он гэхэд сая болж өнгөрсөн допингийн цуу шуугианы учрыг олох зорилго тавьж байгаа юм.

Өнөөдөр МОК-ыг (Олон улсын олимпийн хороо) толгойлж буй Ги Канивэ, Денисом Освальд нар сахилга журмыг сайжруулахын төлөөнөө олон талын идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Яагаад тэр вэ?

Комиссын толгойлогчдын нэг Канивэгээс Смирновд илгээсэн захидалд 2010-2015 оны үеийн Оросын допингийн хяналтын системтэй холбоотой багагүй асуудал байгаа тухай сонссоны улмаас энэ чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар арга хэмжээг сонирхож байгаагаа илэрхийлжээ. Оросын шинэ тутам байгуулагдсан комисс нөхцөл байдлыг тодруулж, асуудлын учрыг илрүүлэн гаргах үүднээс ОХУ-ын спортын яам, Олимпийн хороо, Паралимпийн хороо тэрчлэн спортын салбарын зарим байгууллагад хандсан байна. Комисс энэ чиглэлээр судалж, шинжлэх ажлаа мөдхөн эхлүүлэх юм.

Тэмдэглүүштэй нэг зүйл гэвэл Москвагийн улсын их сургууль, Оросын допингийн эсрэг агентлаг (Спортын яамны дэргэдэх), Оросын олимпийн болон Паралимпийн хорооны үйл ажиллагааг, Москвагийн допингийн шинжилгээний лабораторийн үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах, тэдний холбоо харилцааг нягтруулах явдал нэн чухал болж байна. Комиссынхон бас допингийн асуудлаар Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзаж зөвлөлдөхөөр шийдвэрлэжээ. Тэрээр олон улсын допингийн эсрэг үйл ажиллагааны тогтолцоог /систем/ тунгалаг, ил тод болгох, олимпийн хорооны бүхий л гишүүн орнуудад адил тэгш хандаж, ялгаварлан гадуурхахаас зайлсхийх, тэрчлэн “хоёрдмол стандарт” гэгчээс татгалзах, энгийн хэрэглээнд өргөнөөр нэвтэрсэн бэлдмэл, хүнсний зүйлүүдээс яг ямар зүйлүүд нь допингийн агуулагатай болох, тухайлбал тамирчид спортынхон ямар хэрэглээнээс татгалзах ёстойг тайлбарлан таниулахыг түүнээс хүсэж шаардах шаардлагатай гэж үзжээ.

Гол нь энд эмийн журмаар олгогддог эм бэлдмэлийг хамааруулахгүй байх ёстой. Энэ чинь спорт болохоос дайны технологи биш шүү дээ. Ингэхгүйгээр тамирчид амжилтанд тэмүүлэх тэмүүллийг нь дэмжих ямар ч боломж алга болж байна. Тэд бүгд амжилт гаргахаасаа болгоомжилж, айдаст автах явдал ужиг өвчин шиг архагшина. Тухайлахад цусан дахь эм бэлдмэлийн гаралтай илэрцийн холбоотой шуугиан яагаад үүсэх болов? Мэргэжилтнүүдийн ярихаар бол тэдгээрийг спортын тэмцээн өрсөлдөөний үед бараг хэрэглэгдэггүй ч, зүрхний булчингийн хэт ачааллын үед зүрхийг дэмжихын тулд хэрэглэгдэх тохиолдлууд байдаг аж. Тэгтэл ийм тохиолдлыг бүгдийг допинг хэрэглэсэнд тооцсоноор маргааны шалтгаан болж байна. Цэвэр спорт гэж юу вэ? Рио дахь Оросын асуудал үүний нотолгоо боллоо. Ялж болно, харин допингийн бэлдмэлтэй холбоотой ямар нэг сонирхолгүй байх хэрэгтэй. Гэлээ ч өнөөдөр америкийн зарим тамирчдын ялалтыг харж байхад тун эргэлзээтэй байдлыг бий болгож байна. Өвдсөн тохиолдлыг энд орхиё л доо. Тэмцээний дэвжээн дээр (өрсөлдөөний талбар) тэрчлэн бусад үед ч ийм зүйл олонтоо ажиглагдсан. Тухайлбал Бразилийн эмч нар олимпийн хотхонд, америкийн тамирчидын байгаа газар хаана байна тэнд эмнэлгийн хойшлуулшгүй тусламж үзүүлэх шаардлагатай олон удаа тулгарсан. Тэдгээр нь дээр үгүүлсэнчилэн гол төлөв зүрхний хэт ачааллаас үүдэлтэй, бас амьсгалын дутагдалд орсон гэх тохиолдлууд байсан. Бас АНУ-ын дундын зайн гүйлтийн гурван тамирчин яг финалын тэмцээний өмнөхөн допингийн үйлчилгээ нь хэт идэвхжиж, хурц өөрчлөлтөнд орсноор сэхээн амьдруулах газарт очиж, улмаар онгоцоор гэр лүүгээ буцсан. Бразилийн “репортер”-үүд энэ асуудлуудыг олж мэдсэн ч нийтэд мэдэгдсэнгүй нууж дараад өнгөрсөн байв.

Нийтийн санаа бодлыг тайвшируулж, асуудлыг намжаахын тулд МОК болон WADA-гийнхан тамирчдын цуснаас эм бэлдмэлийн илэрц шинжлэх явдлыг тэр дариуд зогсоож, хориглосон. Хэрвээ болсон явдалтай холбоотой ийм арга хэмжээ аваагүй бол Хятад, Казакстан, Солонгос, Молдавийн тамирчид бас л хэлмэгдэх байлаа. Тэгэхээр бодит байдал дээр бол зөвхөн Орос биш өөр ч олон орны тамирчдын эрхийг нь хасахаар нөхцөл үүссэн байсан гэсэн үг. Энэ нь америкчуудын хувьд тийм сэтгэл хөдлөм зүйл биш. Норвегид бүүр өвөрмөц сонин үйл явдал болсон бөгөөд үүнийг “зоосны нүхээр онилох” гэж хэлж болох юм. Тэнд допингийн эсрэг компани ёстой л усан эргүүлгэнд шидэгдсэн. Гайхалтай нь гэвэл Норвегийн цаначин Терезы Йохауг хориотой бэлдмэл олж авахаар онлайн худалдааны албан ёсны сайтад хандсан ба тэр даруйдаа буюу тэмцээний сүүлчийн өдрүүдэд дүүлэн нисэх мэт хурдалсан байдаг. Мэдээжийн хэрэг, нөхцөл байдлыг арай лавхан орж ухаж үзэх юм бол  эрт өмнө нь ч ийм зүйл болсоор ирсэн нь мэдэгдэнэ. Терезыг дэмжигч Норвегчүүд болохоор ийм юм болоогүй, тэр үеэр бүх дэлгүүрээр бэлдмэл зарж худалдаалахыг хориглосон байсан гэцгээж, хайцаалсан боловч цаашид юу болсныг харцгаая л даа. Цаашид Тереза хэнийг ч хуурч чадсангүй. Ийм “тэнэг балай” явдал болсон гэдгийг үй олон хүн хүлээн зөвшөөрсөн байна. Харин одоо шүүх ямар шийдвэр гаргасныг сонирхоцгооё л доо, итгэмээргүй би арай ч тэгж бодоогүй юм. Яасан гэхээр энэ нь мөнөөх бэлдмэлийг борлуулах үйл ажиллагааны буюу борлуулагчдын хүчтэй нөлөөнд автсанаас болсон гэж үзжээ. (Энэхүү Терезы Йохауг гэдэг тамирчныг Америкийнхан “хоёрдмол стандарт”-ын туршилтын золиос болгохоор сонгож авсан бололтой)

Үүнд юу гэж хариулах билээ? Норвегчууд өөрийн спортын үйл амьдралын паянг ийнхүү салхи цохиулж орхисон. Харин тэд америкийн медалтнууд ба рекордод тэмүүлэгчийг хоол хүнсний шаадлагыг хангаж чадахгүй байсан гэж үү? Тийм баймааргүй л юм. Далайн чанадынханийхаар бол энэ тийм сүртэй юм биш, амьдралд байдаг л зүйл. Гагцхүү хэн Америкчуудын байр сууринд очих магадлалтай байна тэднийг авч хаях ёстой. Харин нэг ойлгомжгүй зүйл байгаа нь ийм асуудлууд нь хуулийн гадуур яаж өнгөрөөд байна вэ?, үүнийг нөгөө л хоёрдмол стандартаар тайлбарлаж болно. “Нэг нь юу ч хийж байсан ч болно, харин бусдад нь тэр огт падлийгүй” гэсэн зарчим гэх үү дээ.

Чухам иймээс Оросууд олимпийн тоглолтыг тойрсон бохир арга баашуудыг арилгаж, цэвэр спортыг бий болгохын төлөө ажиллахаар шийдвэрлэлээ. Энд чухам хэн хоёрдмол стандартын үйл ажиллагааг явуулж байна түүнээс дээшээ гарч дээрээс нь харах хэрэгтэй болно.

Тоймч Иван Ефремов

Орчуулсан Г.Төрмөнх   

        

                                                                                    

       

 

 

  

 

 

 

     

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд