Гавьяат тамирчин Б.Гангаамаа К2 ууланд авирна

Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер,  “Seven summit”-ын эзэн Бадамгаравын Гангаамаа  ирэх зургадугаар сард дэлхийн хоёр дахь ноён оргил K2 ууланд  авиралт хийхээр болжээ. Тэрбээр энэ тухайгаа  өөрийн цахим  хуудсаар дамжуулан мэдэгдлээ.

 Бадамгаравын Гангаамаа “Seven summit” буюу долоон тивийн долоон ноён оргилд гарсан анхны монгол  эмэгтэй уулчинаар тодорсон.Мөн Өмнөд туйлд очсон монголын ес дэх хүн болсноос гадна Винсон Массиф ууланд авиралт хийсэн анхны Монгол эмэгтэй уулчин болж байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд