“Допингийн эсрэг” гэгч цуу, шуугиан буюу Орос руу чиглэгдсэн улс төрийн арга ажиллагаа

Манай оронд болж өндөрлөж байгаа. 2018 оны дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үйл явцыг ажиглахад Орос улс спортын тавцан дахь тэргүүлэх гүрнүүдийн нэг гэдгээ дэлхийн олон  нийт хийгээд улс төрийн элитүүдэд батлан харууллаа. Энэ оны гуравдугаар сард барууны зарим орны спортын албаныхан Орос улсыг энэхүү тэмцээнийг зохион байгуулах боломжгүй, чадал чансаа нь хүрэхгүй мэтээр хийрхсэн мэдэгдэл хийж байсан бол өнөөдөр болж буй үйл явц түүнд хүчтэй цохилт өгөв.

Мөнөөх мэдэгдэл сэлт бол барууны спортын болоод улс төрийн албаныхны явуургүй оролдлого байсан нь одоо ойлгомжтой болж байна. Тийнхүү мэдэгдэж байхдаа тэд Оросын холбооны улс олон улсын спортын хамгийн өндөр түвшиний тэмцээнүүдийг зохион явуулах хангалттай чадвар, туршлага хуримтлуулсан гэдгийг гэрчлэх үй олон жишээ баримтуудын мартаж орхижээ. Тухайлбал 1980 оны Москвагийн зуны олимп, эсвэл 2014 оны Сочигийн өвлийн спортын тоглолтыг санах хэрэгтэй. 2016 оны хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ч техник зохион байгуулалтын өндөр түвшинд болсон билээ. Өдгөө болж буй тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд ОХУ-ын есөн хотод дагалдах иж бүрэн  дэд бүтэц бүхий хөл бөмбөгийн талбайг шинээр байгуулсан. Дараа жил нь Красноярскад бүх дэлхийн универсиад тэмцээний бэлтгэл хангах ажил явагдсан. Харин эдгээр ажлыг хийгдэж байх явцад “спортын нийгэмлэгүүдийн үйл ажиллагаа нь сул, чадвар муутай, ийм нүсэр том арга хэмжээг орон нутагт зохион байгуулах нь байтугай орон нутгийн спортын салбар нь дампуурсан” гэх мэтийн цуу үгс гарч байсан нь зүгээр л “савангийн хөөс”, хоосон чалчаа яриа төдий зүйл байсныг дараагийн үйл явдлууд гэрчлэв.

Англичууд Оросод ирээд 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалтын тухайд бишрэн гайхаж байгаагаа нууж чадаагүй юм. Английн баг финалийн дөрвөн багийн нэгэнд гарч ирсэний дараа Британий сонин, хэвлэлүүд чухам л тэсэрсэн их баяр хөөрөөр амьсгалав. Тэрээр Английн сонинуудад “Оросд ирж хайрыг мэдэрцгээе”, “Ингэнэ чинээ санасангүй”, “Итгэл”, “Москвагийн гайхамшиг”, “Бүх Англичуудад: Оросд ирж хайрыг мэдрэгтүн” гэсэн үгүүллүүд шил шилээ даран нийтлэгдэв. Гэсэн ч саяхан л шүүмжилж, “доош нь хийж” байснаа санасан зарим нөхөд гэнэтийн ийм эргэлтэд цочирдож, балмагдахын эрхэнд мөнөөх нийтлэлүүдэд шүүмжлэлтэй хандаж эхэлснээр тэр их баяр талархалын амьсгалыг бага зэрэг намжаах шиг болсон.  Дэлхийн аваргын тэмцээний зохион байгуулалтын тухай магтан сайшаасан Туманно Альбионагийн дүгнэлтийг уншихад үнэхээр гайхмаар санагдана. Английн хошин жүжигчин Том Розентал “The Guardian” сэтгүүлд нийтлэгдсэн ярилцлагадаа “Оросод очиход халуун дулаанаар угтан авсан нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Би Англи Панамын тоглолтыг доод Новгородид, Аргентин, Нигерийн тоглолтыг Петербургед, бас Англи болон Бельгийн тоглолтыг Калинанградид үзсэн. Миний хувьд үнэхээр төгс гэж хэлэх байна. Тэмцээн зохион байгуулагчид гайхмаар ёс журамтай, бас энгийн байсан” гэжээ.

Тэмцээний өмнө Английн сонинуудад “Цусанд дуртай балмад этгээдүүдтэй тулгарах нь”, “ Туйлширагч орос дасгалжуулагчид”, “ Оросын балмадууд –Английн хэнээтнүүд”, “Үхэлд бэлдэгсэд” гэсэн бичвэрүүд (нийтлэл) тэрчлэн  ВВС-гийн бэлгэсэн “Оросын арми дахь балмадууд” нэртэй баримтат кино гарсан гэх мэт нь Орос руу очих хүсэлтэй Англичуудын санаа бодлыг урвуулах, сэтгэлээр унагах, зориудаар зайлсхийлгэхэд чиглэгдсэн суртал ухуулга болж байв. Гэсэн ч одоо Оросод болж буй биеийн тамирын арга хэмжээ өөрийн хөгжөөн дэмжигчдээсээ хангалттай дэмжлэгийг авч чадлаа. Тэрээр энэ нь яг л нөгөө “допингийн шуугиан” гэж нэрийдсэн явуулга шиг гал дээр тос асгасан хэрэг болж хувирав.

Дзюбыг хатгаж шүтгэсэн хатгалгын ул мөрийг ажиглав. Энэ асуудлаар манайхныг дахин допингид сэжиглэсэн хэрэг. Энэ сэжиглэл интернет дэх гол сэдэв болов. Орос-Испаний тоглолтын дараа гадаадын цахим хэвлэлүүдэд гэнэт Артем Дзюбын хураагуур судасны зургийг ялгаатайгаар нийтэлжээ. Дахиад юу болчихов? Энэ асуудал хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 2018 тэмцээний Орос Испаний шувтаргын 8-д багтах эрхийн төлөөх тоглолтын үеэр үүссэн ба Молдавийн хэвлэлд тийнхүү шуугиант мэдээлэл нийтлэгдсэн. Артем Дзюбе тоглолтын талбарт зүүн гараа эвгүй дарж унаснаас бэртэл авч, тохой нь эргэн, хураагуур судас нь товойж түмбийснээс түүний бие организмд хэвийн бус байдал үүссэн. Тэгтэл харин “Допинг, Оросын Допинг ! Бид мэдсэн, бид чиний “но-г” олж мэдсэн” хэмээн мөнөөх юуны юуны туханд хүрэлгүй орилох дуртай “нөхдүүд маань” учиргүй “бархирадав”. Өөрсдөө ямар ч тодорхой үндэслэл гаргаагүй, ямар ч нотолгоо байхгүй ийм юман дээр уул нь тэгж орилолдох хэрэггүй л байсан. Оросын сэтгүүлчид ч мөн тохирсон хариуг нь барьсан. Нийтлэгдсн зургийн чанарын хувьд үнэлж дүгнэхэд нэн тодорхой бус олон талын стандартын шалгуурыг үзэх шаардлагатай байв. Гэхдээ бус цагт бол Испаний томоохон сонинуудад хөл бөмбөгийн тухай хавтгай  хэвлэлийн зургийг зохиомлоор дууриалган хийх нь энгийн үзэгдэл... харин америкд бол америкчууд бүүр хөл бөмбөгчдийн дуу, бүжигтэй улсын далбайтай эвлүүлэг хийн нийтлэх нь нэг ёсны чамирхал юм. Тэхээр энэ удаад бол график зурган дээр багашаархан хэсэгт гар засвар оруулах сэлтийг бол юман чинээ тоохгүй гэрэл зургийн эвлүүлгийн (фотошоп) мэргэжилтэн, мастерийн ч хэрэг байхгүй гэсэн үг. Тиймээс үнэн мөнийг олох, баталгаа нотолгоог үзэхийг хүссэн бүхий олны хүсэл зоригийн дагуу бид Орос Испаний тоглолтын үеийн зургуудаар фото үзэсгэлэн нээсэн юм.

Тэнд Дзюбыгийн зураг үй олноороо байв. Болсон үйл явцын улмаас тэр болгон дээр Артемийн гарын хэсэгт  ямар ул мөр үлдсэнийг сайтар нягтлав.  Тэнд байгаа бүх зурган дээр зайлшгүй шаардлагатай практик ажиглалтыг хийсэн юм. Мөнөөх мэдэгдлийн төлөө бид шууд Оросын шигшээ багийн эмч Эдуард Безугловд хандав. Эмч хэдий ядарсан байсан ч бүх зүйлийг арга зүйн дагуу нягтлан хүлээн авсан ба янз бүрийн гэмтлийн зэргийг  тогтоох шалгуур үзүүлэлтийн (параметр) дагуу хураагуур судаснаас цус авч, мөн хялгасан судаснаас дээж авч шинжилэв. Энэ бол ачаалал даах (тэсвэрлэх) чадварыг хянах, булчингын гэмтлээс урьдчилан сэргийлэх булчингийн ажиллагааг сэргээхийн тулд хийх ёстой чухал зүйл аж. Мөн тодорхой хугацааны турш тоглолтыг үргэлжлүүлэхэд эрүүл мэндийн байдал нь хэр тохиромжтой байгааг хянахын тулд тоглогчийн хуруунаас болон хураагуур судаснаас дахин цус авав.  Хөл бөмбөгчид бол зүгээр л цус авна хэмээсэн ба биед хатгасан зүүнээс үлдсэн ул мөр агшин төдийд арилж байсан нь тамирчны байгалаас заягдсан эрүүл бие цогцостойг илтгэх шиг.  Молдавын хэвлэлд бичихдээ Логаном, Росомахой, бас Халкомын хооронд ямар ч асуудал үгүй, тийм болохоор энэ удаад Дзюбыд хэрхэн итгэх вэ гэх маягийн “халил” оруулж, зохиомжилжээ. Тэрээр эсрэг талын тоглогчийн (тэдний хувьд харь элгийн хүний) биеyээс ямар нэг ул мөр олсон мэтээр харуулах хүсэлтэйгээ амь бөхтэй зууралдаж байв. Гэвч тэдний хэмжээ ердөө л энэ.

2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний явцад ямар ч но-той асуудал илэрсэнгүй. Энэ нь тун сайн хэрэг. Харин нөгөө нөхөд маань Оросын шигшээ багийнханд допинготой холбоотой зохиомол толбо наах гэсэн хүсэлдээ нэт автсан нь илэрхий болов. Манайханд бол ийм өдөөн турхиралтын  тухай санаа оноо, дадал заншил огт үгүй билээ. Сочигийн тоглолт өндөрлөсний дараанаас тэдний энэхүү санаа илэрсэн агаад одоо ч ийнхүү үргэлжилсээр  байна. Иймээс биеийн тамир спортын холбоод болоод бүх спортын нийгэмлэгүүд шудрага бус явдалтай эвлэрэхгүй байх ёстой. WADA-гийн эрх мэдэлтнүүдийн Оросын спортын салбарыг сөхрүүлэх зорилгоор зохиомжилсон хуурамч шүүхийн нэхэмжлэхийн асуудал одоо нээлттэй хэвээр байгаа. Допингийн шуугианд цэг тавих нэрийн дор Оросын тамирчдыг золиос болгосон урьдны асуудал өдгөө ч амь бөхтэй оршсоор байгаа нь харагдав. Улс орнуудын спортын гол байгууллагууд оросын тамирчдын гэм буруугүй гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд олон улсын байгууллагын болон шүүхийн дээд шатны байгууллагын өмнө тэд үнэн мөнийг хамгаалахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Допингийн цуурхал хэмээн нэрийдсэн энэхүү ажиллагааны шинж чанарыг Оросын спортын байгууллагууд удаан тавилттай (удаан тоглогдох) жүжигтэй зүйрлэсэн нь ч ортой болжээ. Оросын спортын салбар руу хийж байсан дайралт одоо хөл бөмбөгийн дэлхийн тэмцээн дээр үргэлжилж байна гэж болно. Энэ асуудал Оросын спортын салбар дахь тэргүүлэх лидерүүд рүү чиглэгдэх нь ч учиртай. Юу гэвэл энд шийдвэр гаргах түвшинд хуулийн болон улс төрийн, түүнчлэн үзэл суртлын хяналттай холбоотой асуудал, /сөргөлдөөн/ бий.

Макларенийн илтгэлд дүгнэсэн дүгнэлтээр бол энэ бүх асуудал МОК /Олон улсын олимпийн хороо/, WADA /Дэлхийн допингийн эсрэг агентлаг/ гэсэн олон улсын байгууллагууд руу чиглэгдэж байгаа. Энэ ойлгомжтой ! Бүхий л хуурмаг, зохиомол үйлдлүүд нь асуудлыг ийм нөхцөл рүү хүссэн хүсээгүй аваачиж байна.  Хуулийн гэх техник ажиллагаагаар өнгөлөн далдалсан ч шүүмжлэлийг зогсоон барьж чадахгүй. Спортын байгууллагууд /нийгэмлэгүүд/ үнэндээ бол иргэний шүүхийг бий болгох талд зогсож байна.  Спортын байгууллагууд болоод холбогдох хүмүүс энэ үзэл хандлагадаа итгэлтэй байгаа нь илэрхий. Гэвч энэ тухайд допингийн цуу, шуугианыг мөрдөн, судлах тал дээр нийтийн дунд тодорхой зааг хязгаарууд байж таарна.  Нийгэм, олон нийтийн оролцоотой саналыг боловсруулах, ямар нэг санкц шийдлийг бий болгох (Олимпийн эрх олгох гэх мэт онцгой асуудал) бодит баталгаа хэрэгтэй.  Харин энд МОК /Олон улсын олимпийн хороо/ болон Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Оросын тамирчдыг хавчин дарамталдаг явуургүй арга барилыг хэрхэх вэ? Тэд өөрсдөө бол ямар ч тийм юм байхгүй... гэдэг ч, харамсалтай нь сүүлийн жилүүдэд спорт гэдэг зүйл улс төрийн дарамт шахалтын хэрэгсэл болж хувирсан, 1894 онд Пьеро де Кубертенийн үндэслэсэн олимпийн үндсэн зарчимыг бүүр 100 хувь завхруулсан шал эсрэг зүйл болчихоод байгаа нь бодит үзэгдэл.

Үүний зэрэгцээ тэнд АНУ-аас бүрэн хамааралтай ажилладаг, олж авсан мэргэжлийн нэр хүнд нь ихээхэн эргэлзээтэй болох нь нотлогдсон зарим нөхөд өнөөдөр байсаар байгаа.Тэд байсан цагт хүсэж буй зүйлд амжилт олох найдлага тун бага. Паралимпийн наадмын үер Оросын тамирчдыг хориотой эм бэлдмэл хэрэглэсэн гэсэн асуудал үүсгэж, тэр нь нотлогдохгүй байсаар атал олон улсын томоохон тэмцээнд тэднийг оролцуулахгүй, замаасаа зайлуулахын  тулд хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн шийдвэр гаргасан. Үүнийг нийтээр санаж байгаа. Тэрчлэн WADA –гийнхан зарим орны тамирчдын допинг хэрэглэсэн зөрчлийг нуудаг, зөрчилгүй болгож тэмцээнд оролцуулдаг гашуун туршлага бий.

Одоо хэрэглэж буй зүйл заалтууд эсвэл Оросын тамирчдыг баруунд очиход нь байцаан шалгаж буй арга барил сэлтийг хүмүүс ер хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд өмнө тохиолдсон ийм хэрэг явдлуудыг бүгд санаж байгаа. Барууны спортын түшмэлүүд Оросын тамирчдыг хясан боогдуулахад ашиглаж байгаа арга барилаа хэрэгтэй бол өөр бусад орныхонд ч хэрэглэх нь магадтай гэдгийг анхаарах ёстой. Монгол эсвэл Казакстаны тамирчид АНУ болоод харъя орнуудын тамирчидтай хүчтэй өрсөлдөгч болох тохиолдолд мөн ийм арга барил хэрэглэх нь нэгэнт урьдас бэлтгэгдсэн зүйл. Барууны спортын голлох технологийг мэддэг хүн тун цөөхөн, тэрээр өндөр зэрэглэлийн тэргүүлэх тамирчдад зориулагдсан хүнсний болон эм бэлдмэлийн тусгай технологи ашигладаг нь ч илэрхий болоод байгаа. Хэрвээ шийдвэрлэх барилдаанд Америкийн бөх биш харин Монголын бөх ялалт байгуулсан нөхцөлд барууны спортын түшмэлүүд хэрхэн хүлээж авах вэ гэдэг маш сонирхолтой. Ийм нөхцөлд Монголын тамирчиныг допинг хэрэглэсэн байх магадлалтай хэмээн сэжиглэх нь гарцаагүй зүйл. Тэгээд ямар ч холбогдолгүй байсан ч одоо хэрэглэж буй арга зүйнхээ дагуу Монголын тамирчны тэрүүн байрыг түдгэлзүүлж, ухраах юм уу, эсвэл бүүр хасч орхино. Гэвч өдгөө ямар нэг тэмцээнд Монгол АНУ-гийн хоронд ийм нөхцөл тохиолдоогүй байна.  

Ийм зөрчил дутагдалууд илэрхий байсаар атал түүнийг зүгээр л тосгоны саравчнаас шуудай төмс хулгайлсан хулгайчтай адилтгаж үздэг нь хэвшил болсон зүйл. 1932 онд Америкийн усанд сэлэлтийн тамирчид допингийн асуудалтай холбогдож бүтэлгүйтэхэд зөвтгөөд өнгөрснөөр барахгүй, түүнийхээ “хахаасанд” японы тамирчдын хүчил төрөгчийн баг хэрэглэсэн явдлыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Өнөөдөр ийм явдал болсон бол инээдэмтэй хэрэг, харин ч жинхэн цуу шуугианы бай болох асан.

Тэгээд Америкчууд өөрсдөө тамирчдын бие махбодийг /организмыг/ хиймлээр (технологи ашиглан) идэвхжүүлэх аргыг идэвхтэй хэрэглэдэг гэж байгаа. Түүнчлэн хүний тархины эд эсэд хүчтэй үйлчлэл үзүүлдэг DeltaG хэмээх  нэгэн төрлийн ундаа болон бие махбодийн бичил байгууламжийг (микрополяризаци) хүчтэй тэтгэх бэлдмэлийг хэрэглэдэг тухай яриа бий. Допингоос онхи ялгаагүй энэ аргыг WADA (Дэлхийн допингийн эсрэг агентлаг) хориглох ёстой авч алгуурласаар байна. Яагаад ингэж алгуурлана вэ?  МОК-ын (Олон улсын олимпийн хороо) 129 дүгээр чуулгантай зэрэгцэн WADA-гийн  (Дэлхийн допингийн эсрэг агентлаг) үйл ажиллагаанд (нэр хүндээ алдаж буй асуудалд) анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байгаа талаар мэдэгдэл гарсан, дээр нь энэ чиг үүргийг хэрэгжүүлэх илүү чадварлаг, боловсронгуй бүтцийн хувилбар олох шаардлага байгаа тухай ч МОК-ын сануулга байгаа. Ийм шинэ бүтцийг бий болгож гэмээ нь асуудал сайнаар шийдэгдэх боломж байж л байгаа.

Эцэст нь хэлэхэд “Допингийн шуугиан” гэгч Оросын эсрэг чиглэгдсэн ажиллагааны бодлогын бүрдүүлбэр нь нэгэнт тодорхой болсон зүйл. Тиймээс манай тамирчид спортын салбарынхан үнэн мөний төлөө эцэст нь хүртэл тэмцэх хэрэгтэй юм.

Бэлтгэсэн Дмитрий СОКОЛОВ (Хэвлэл мэдээлэл дэх материалуудыг ашиглав)

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ               

            

 

   

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд