Бүс нутаг дахь “улс төрийн донсолгоон” газар авсаар байна

Улс төрийн тэмдэглэл

Сибир нутаг, Алтайн Бүгд найрамдах улсад цөөн бус Армян үндэстэн аж төрөн амьдардаг нь нууц биш. Энэ хүмүүс Орос хэлээр ярихдаа аялгатай ярьдаг, хазгай дуудлагатай ч гэсэн мэнд устай, нөхөрсөг зан авир, хамгийн гол нь ухаалаг, ажилсаг чанарт нь Сибирчүүд нэгэнт найрсаж, дасал болжээ. Дунд сургуулийн сурагчдын бүртгэл болон бусад байгууллагын ажиллагсдын бүртгэлээс Армян овогтой нэрсийг олонтоо харж болно.

Өнөөдөр Казакстанд ч юмуу, бүүр Монголд хүртэл тэндхийн байнгын оршин суугч армян үндэстэнтэй тааралдахад гайхах хэрэггүй болсон.  Хувь заяны эрхээр тэд эх газрын хаа сайгүй тарж бутарчээ. Оросод бүр хаант Засгийн үеэс л Армянууд олноор амьдардаг байсан.

Хамгийн эмгэнэлтэй нь гэвэл туркийн засаглал ноёрхож байсан 1915 онд Армяний энгийн, ядуу дорд ард олныг хомроглон устгах үйл ажиллагаа явуулсан байдаг. Үүнээс хойш зуу гаруй жил өнгөрчээ. Армянчууд ер нь олон зүйлийн зовлон бэрхшээл үзсэн. 1988 онд тэнд хүчтэй газар хөдлөлт болов. Бас Нагорны Карабах дахь орон нутгийн дайн, мөргөлдөөн, улс төрийн тогтворгүй байдал, донсолгоонтой холбоотой таагүй хүчин зүйл ард олныг нөмөрч, дээд засаглалаас Армянчуудыг хууран мэхлэх явдлууд ч гарсан. Харин Армянчууд юу бодож байсан бэ гэвэл эдгээр шалтгаанаас болоод дайжиж, цагаачилахаас аргагүй байсан. Өнөөдөр тэд түүхэн эх орон руугаа эргэх үү, эсвэл яах вэ? Хаа нэгтээд цугларан нэгдэж болох газар бий юу гэдэгтэй тулгарсаар. Хэн нэг нь эх орондоо буцаж очихыг хүсэвч, бас айдастай. Юунаас тэр вэ? Улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд тогтворгүй байдал нүүрлэсэн, хамгийн гол нь америкийн нөлөө амьдралын бүх орчинд шургаж, бүүр үндэстний хэвшил, ёс заншилд нь хүртэл нэвтрэх болсон. Ийм нөхцлөөс дайжихаас ч аргагүй, эх орондоо байгаа армянчууд бол дайвалзан ганхаж буй завин дээр байгаагаас өөрцгүй байна. 

Сүүлийн жилүүдэд Армяны төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд илт мэдэгдэхүйц долгион, давалгаан үүсэв. Өнөөдрийн байдлаар Армяны шүүх яаманд хэдэн мянгаар тоологдох төрийн бус байгууллага /НПО/ бүртгэлтэй байна. Тус бүгд найрамдах улсад Америкийн нөлөө идэвхтэй нэвтрэх болсон цагаас эхлэн хэт барууны түрэмгий хандлага ч эрчимжэв.  Зөвлөлт холбоот улс задарсаны дараа юуны өмнө АНУ-ын конгресс дахь Армяны лобби бүлэг болон төлөөлөгчийн газартай /төрийн департмент/ нягт холбоотойгоор Америкчууд Армяны Ассамблейг бий болгосон нь Америкийн нөлөөний түрүүч, /тэргүүлэх үйл явдал/ байлаа. Ингээд Ассамблейн нөхөрсөг хамтын ажиллагааны нэрийн дор Армений бүгд найрамдах улс болон Нагорны Карабахын бүгд найрамдах улсын хоорондын харилцааны асуудлыг тандан судлах бодлогыг хэрэгжүүлэх болж Ассамблейн сонирхлын хүрээнд  Батлан хамгаалах яамны сайд Сержа Саркисяны Орос дахь эдийн засгийн сонирхолын тухай асуудлыг хөндөж гаргаж ирснээр Батлан хамгаалахын сайд, бүх цэргийн ерөнхий командлагчыг эдийн засгийн болон бусад асуудлаар шалтаглан нэр хүндийг нь гутаах боломж нээгджээ. Ийнхүү Армян дахь АНУ-ын сонирхол биелж, зорилгоо амжилттай хэрэгжүүлэх болсон. Турк, Азарбайжан, Гүрж, Иран, ОХУ-тай хил залгадаг Армян улсын хувьд тэдэнтэй эдийн засгийн болоод цэргийн талаар  ч нягт харилцаатай байх нь мэдээж. Үндэсний аюулгүй байдлын шинжээч Труман Даниел Гейнорын саналаар дээр дурьдсан улсуудад нөлөө үзүүлэх, нэвтрэх хөшүүрэг болгон ашиглахад хамгийн тохиромжтой орон бол Армян улс.  Эхний ээлжинд Иран, Оросыг онилж байгаа. Чухамдаа Армений банк АНУ-ын хууль журмыг тойрон Иранд олон улсын валютын гүйлгээ хийхийг зөвшөөрдөг. Армений энэхүү ээлжит дэглэм нь Иранд АНУ-ын хууль журмыг тойрч болох бололцоог олгож байгаагаараа, давуу нөхцөл байдлыг бий болгосон ололттой зүйл мэт харагдах ч үнэндээ бол АНУ-ын Иран руу нэвтрэх хөшүүрэг болж байгаа юм. Ингэснээр АНУ Ирантай харилцах асуудлаа шийдчихэж байгаа хэрэг.  Гэтэл бас Армян улс бол Оросын гол түншүүдийн нэг. Орос, Армян хоёр “Үндэсний нэгдэл”-ийн /ООН/ чиглэлээр болон гадагшаа чиглэсэн улс төрийн талбар дээр ч хамтран ажилладаг. Оросын эзэмшдэг бүс нутгийн эрчим хүчний системд Армян улс гол үүрэг гүйцэтгэдэг ба Иран руу эрчим хүч экспортлоход түшиц газар нь болдог. Түүнчлэн Иран, Персийн булангийн чиглэл дэх олон улсын автозамын сүлжээний гол зангилаа болдог.  Чухам эдгээр л АНУ-ын шууд сонирхолыг татаж хорхойг нь хөдөлгөж байгаа. Тэрбээр өөрийн эрчим хүчний системийн нөлөөний хүрээг тэлж, Европ, дараа нь Кавказ руу нэвтрэх төлөвлөгөөнд нь Армян чухал хэрэгтэй. Энэ бүх ашиг сонрхолын шалтгаантайгаар АНУ Армянд өнгөт хувьсгал хийхийг санаархсан хэрэг. Үнэндээ Армянд Америкийн Ассамблей ажиллах болсон гэдэг нь магадтай зүйл. Түүний лидер нь хэн байв? Раффи Ованнисян. Өнгөрсөн зууны 80-аад оноос АНУ-ын нэртэй их сургуульд суралцаж, улмаар багшлах болж, цааш нь Лос Анжеласын янз бүрийн өмгөөллийн танхимуудад ажиллах болсон. 1989 онд Спитакийн газар хөдлөлийн бүсийн сэргээн босголттой холбоотойгоор Армян дахь Америк Ассамблейн гол байгууллага болох Армяны өмгөөллийн холбоог үүсгэн байгуулсан. Харин 1991 онд Раффи Ованнисян гэнэт хараат бус Армяны гадаад хэргийн сайд болов. Өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Р.Ованнисян маань улс төрийн гол хүчний нэг болох “Өв уламжлал” /Наследия/ намаас дэвшиж 36 хувь орчимын санал авсан, сонгуулийн үеэр Украйнд өрнөсөн үйл явдал түүнд өгөөш болж, тэрээр Украйны ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй, санаа сэтгэл нэг гэдгээ илэрхийлж байв. Эхний өдрөөс л тус улс дахь барууныхны “хараат бус” улс төрийн лидерүүдийн нэгдэл идэвхтэй явагдаж байгааг анзаарч болохоор байв.  Энэ үйл явцууд хувьсал өөрчлөлтийн суваг, гольдролоор урсаж, нүдэнд харагдахгүй донсолгоон, бутаргалт явагдсаар, бүүр  Засаглалын  шинж төлөв нь ч байраа солиход хүргэжээ.

Жишээлэхэд 1990 -ээд оны эхэнд тэр чиглэлийн ашиг сонирхолыг өмгөөлөн хамгаалагч  Жирайр Липаритян Армений Ерөнхийлөгчийн тэргүүн зөвлөхөөр, Сепух Ташчян эрчим хүчний салбарын удирдагчаар томилогдсон байсан, Армян дахь дэлхийн банкны суурин төлөөлөгч байсан Ваграм Нерсисянц одоо Армян улсын төв банкны захирал болсон байгаа нь тохиолдлын зүйл биш. АНУ-ын дипломат төлөөлөгчийн газар, элчин сайдын яамтай зэрэгцээд Их Британи, Франц, Герман, Польш, Швейцари зэрэг барууны орнуудын ижил төрлийн байгууллагуудын хэрэгжүүлдэг хүний эрхийг хамгаалах, хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжих, хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулах, оюутнууд болон мэргэжилтэн солилцох, мэргэжилтнүүдийг өөрийн оронд туршлага судлуулах зорилготой гэж тайлбарлан төрөл бүрийн төслүүдийн санхүүгийн  ашиг сонирхол ч энд байгаа нь илэрхий.

Бие даасан буюу өөрийн орлогоор амьдарч, оршин тогтнодог байгууллага, хувь этгээдүүд ихэвчлэн гаднын санхүүгийн дэмжлэг, техникийн тусламжыг түшиглэхээс аргагүй байдаг агаад хөндлөнгийн олон улсын этгээд, гадаадын байгууллага, өөрийн оронд байгаа дипломат төлөөлөгчийн газрууд болон бусад чиглэлийн олон улсын байгууллагуудтай нягт харилцаатай ажилладаг. Эдгээрээс зонхилох нөлөө бүхий томоохонууд нь гэвэл USAID, Евроазийн хамтын ажиллагааны сан, (Eurasia Partnership Foundation), Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлаг (SDC), Лондон дахь Британийн олон улсын хөгжлийн салбар зөвлөл (БӨШБ), Германы хамтын ажиллагааны байгууллага (GTZ)зэрэг юм. Улс оронд өрнөж буй ихэнх идэвхтэй үйл ажиллагааг Засгийн газрын бус байгууллагууд явуулж байгаа бөгөөд тэд хангалттай дэмжлэг хийгээд суурь чадавхитай болж байгаа явдал нь чөлөөт өрсөлдөөний хуулиар (либерализм)явагдаж буй үйл явц огтхон ч биш. Энэхүү төрийн бус байгууллагуудын /НПО/-гийн явуулж буй үйл ажиллагаа нь Засгийн газрын түвшин дэх харилцаа, хамтын ажиллагаа, гадаад хамтын ажиллагааны бүтэц дэх зарим хариуцлага бүхий тусламж, тэтгэлэгээс онхи ялгаатай зүйл. Ерөнхийлөгчийн албаны түшмэлүүд, түүнчилэн түншлэлийн байгууллагын төлөөллүүд ханаа байна тэнд Засгийн газрын шугамаар явагдаж буй тэтгэлэг, хувиарлалтанд хяналт тавих мониторингийн бүлгүүд ажиллаж байна. Сангийн яамны албан ёсны мэдээллээс үзэхэд 2015-аас 2017 оны хооронд 31 байгууллага Засгийн газрын шугамаар нийтдээ 6.2 сая долларын тэтгэмж авчээ. ОУ-ын гэгдэх төрийн бус байгууллагуд нь /НПО/ армянчуудыг ийнхүү гадаад улс төрийн ажиллагаанд хангалттай хэмжээгээр татан оруулсан байна. 

 

Оросоос Армянд байгалийн хий нийлүүлэхдээ хэтэрхий өндөр үнэтэйгээр нийлүүлдэг гэсэн яриа хэдийнээс гарах болсон. Үүн дээрээ дөрөөлөн, “Кремлийн хорон санаат империалистууд”-д хариуцлага оногдуулах гэгч зохиомж бий болгон удаа дараагаар уриалга гаргаж, хатган дэвэргэж байгаа зэрэг нь жинхэнэ солиорол эхлэж байгаагийн илрэл юм. Үүнтэй дагалдан үүсч буй зарим нэг жижиг сажиг зүйлд анхаарал хандуулахгүйгээр гол асуудлыг авч үзвэл  Оросын байгалийн хийн нийлүүлэлтийн үнэ өсөх үйл явц нь Армяны Засгийн газрын хувьд гэнэтийн санамсаргүй зүйл огт биш, анхандаа тэд аядуу дуугай байсан нь ямар учиртай байхав. Түүнтэй адил Оросоос нийлүүлдэг “цэнхэр түлшний” хувиралалт, дамжуулалтын асуудал бол мөн л тэдний сонирхолыг гойд татаж буй сэдэв юм. Гагц эдгээрийн эрх эзэмшлийн төлөө Кремлтэй тэмцэх нь тэдний гол асуудал авч, үүнийгээ аль болох нуух нь бас чухал зүйл нь. Тэрээр патентийн талаар ямар ч сонирхол байхгүй гэж байгаа хэрнээ Оросын бүгд найрамдах улсуудад гуравдагч улсуудаас гадаад хэлээр сургалт явуулдаг сургуулиуд нээхээ шууд зарлаж буй. Энэ нь тухайн орны олон түмнийг санхүүгийн эх үүсвэр болгон ашиглах, үндэстний бодлогоос нь ялгаатай өөр арга аргачиллаар сургалт явуулах замаар Армян дахь эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн орчинд тэмцэлдээн, сөргөлдөөнийг бий болгоход чиглэгдэнэ. Үр дүнд нь “иргэний нийгэм” гэсэн нэрээр халхавч хийсэн барууны сангуудын үйл хэрэг Армянд хэлбэржин тогтож, барууны “ашиг завшигч эзэд”-ийн үзэл суртал, ашиг сонирхлын түрэмгийлэл давамгайлна.

Үүнийг ажиглаваас АНУ тэргүүт барууныхны сөрөг бүтцийг нутагшуулах үйл явц л харагдана. Вашингтон болон түүний холбоотнууд нь чиглэсэн орнууддаа тогтворгүй нөхцөл байдлыг бий болгох, улс төрийн нөхцлийг ганхуулах, хүн амын дундах сөрөг санаа бодлыг өдөөн турхирах туршилтуудыг идэвхтэй явуулж буй. Чухам иймээс дэлхийн улс орнуудад цагаачилж яваа Армяны уугуул иргэд эх орон луугаа буцаж очихгүй байна. Давтан үгүүлэхэд тэдэнд тогтвортой байдал л хамгаас чухал. Тэд төрөлх орондоо очоод өрсөлдөөн сөргөлдөөний бодлого үйл хэргийг эрхлэж, түүгээр чадваржихыг хичээж буй Засгийн газрын бус байгууллагуудтай баяртайгаар мэндчилэх, сайшаан дэмжих боломжгүй юм. Гэтэл зарим талаар Армяны нийгэм, эдийн засгийн тулгамдсан хурц асуудлуудын тухайд хэрэг болмоор, алдмааргүй шийдэл, шийдвэрүүд ч тэнд бий. Үүнтэй зэрэгцүүлээд ОХУ болон Армяны БНУ хоорондын улс төр, цэрэг стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогоос зайлсхийхгүйгээр, барууны өгөөмөр тэтгэлэгээр хийгдэж буй сөрөг бүтэц тогтолцооны эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулах бодлогыг дэвшүүлэн тавьж болно.

Иймээс Армяны Засгийн газар Засгийн газрын бус секторуудад хийгдэж байгаа гадаадын санхүүгийн тэтгэлэгүүдийг бүх түвшинд нь хуулиар хязгаарлах, мөнхүү улс оронд ардчиллын боловсрол гэх далбаан дор явагдаж буй үзэл сурталын машины бүтэц, эрэг шургуудад ч нэн хянамгай хандах хэрэгтэй болж байна.

Иван РУСЛАНАВ (Интернет дэх материалуудыг ашиглан бэлтгэв)  

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ  

   

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд