Гүржийн “Ирээдүйг сайжруулах алхам” хөтөлбөр тус улсыг 10 алхамаар хойш нь чангааж байна

Кавказийн зангилаа асуудалд

1992 онд Гүрж улс Абхазийг хамаарах буюу шүүн таслах эрхийнхээ дор, цэргийн хүчээр дагуулж, эрхшээлдээ авах гэсэн боловч, Сухумд өрнүүлсэн энэхүү дарамт шахалт үзүүлэх оролдлого нь бүтээгүй юм. Ингээд цэргийн эргэлт хийж чадсангүй. 2008 оны 8 дугаар сарын сүүлчээр Гүржийн зэвсэгт хүчин Цхинвальд хотод шилжин байрлаж байсан энхийг сахиулагчид руу довтолж, зөвхөн цэрэг дайчдаар зогссонгүй энгийн оршин суугчдын цусыг ихээр асгаруулсан. Энэ зэвсэгт мөргөлдөөний үр дүнд Орос улс Гүржийн бие даасан хоёр бүс нутаг болох Абхази болон Өмнөд Осетийн тусгаар эрхийг хүлээн зөвшөөрүүлсэн. Түүнээс хойш 11 жил өнгөрөхөд ямар өөрчлөлт гарав? Эхлээд сайн талын өөрчлөлт байгаа эсэхийг авч үзье.

Ямар ч асан Абхази болон Өмнөд Осетийн бүс нутгийн хил орчимд Гүржийн зүгээс буун дуу сонсогдохгүй болжээ. Энэ сайн хэрэг, гэвч Гүржийнхэн орон нутагт байрлаж буй эрлийз цэргүүдийн хүрээнд АНУ болон барууныхны Оросын эсрэг үзлийг өөгшүүлэн дэвэргэх, Кавказ хэзээ ч “халуун цэг” байгаагүй хэмээн хилийн орчимоор буй өөрийн хүмүүст тулган ухуулах оролдлогыг хийсээр байна. Гүржийн Засгийн газар өнөөдөр Абхази болон Өмнөд Осетийг тусгаар улс биш гэж ер хэлж чадахгүй байгаа. Гэсэн ч өөр нэг бус буруу санаа цухалзсааар буй нь ....Гүрж улс 2010 оноос хойш “Оросын нөлөөний хүрээнд орсон” өөрсдийнх нь нэрэлдэгээр /Оросын булаан эзэлсэн/ нутаг дэвсгэр дэх Гүрж улсын паспорт аваагүй  оршин суугчид, иргэдэд чиглэгдсэн “Зөвлөн туслах үйлчилгээ” гэгчийг явуулах болсон. Үүний хүрээнд тухайн бүс нутгийн оршин суугчид, иргэдийг Тбилисийн тэргүүлэх эмнэлэгүүдэд үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх болсон. Энэ тэдний Абхаз болон Өмнөд Осетийд хэрэгжүүлэх, далд утгаар нууцлан томъёолж нэрэлсэнээр “Түдгэлзэгсдийг хамтын ажиллагаанд татан оролцуулах” гэгч стратегийнх нь нэг хэсэг бөгөөд эрүүлийг хамгаалах болон боловсролын салбарт тэдэнд давуу боломж олгох үйл ажиллагаануудыг явуулж буй, Гүржийн хэвлэл мэдээллийнхэн үүнийг нь их л магтан сайшаацгааж буй юм.  Жилийн өмнө дахиад Гүрж – Абхаз - Өмнөд Осетийн энхийн фронт гэж нэрэлсэн нэгэн санаачлага гарган суртал ухуулгаар “галлаж” эхэлсэн.

Гүржийн Засгийн газар эгээ “эзлэн түрэмгийлэл рүү” буцаж эргэсэн тэрхүү шинэ төлөвлөгөөгөө олон сайхан амлалтаар өнгөлөн хучсан “Ирээдүйг сайжруулах алхам” нэрийн дор хэрэгжүүлэхээр хичээж, худалдааг өргөтгөх, хөнгөвчлөх замаар Абхаз, Өмнөд Осетийн хил орчим дахь, хилийн шугамаар зааглагдсан тусгаар улсын оршин суугчдад шинэ боломж олгох нэрээр тэднийг  боловсролын үйлчилгээнд хамруулах зэрэг ажиллагааг өрнүүлж байгаа. Энэ нь бүс нутгийн оршин суугчдад гарц боломж нээж өгч байгаа юм шиг харагдавч, үнэн хэрэг дээрээ тэр боломжийг нь хязгаарлаж буй зүйл юм. Юу гэвэл энэ үйл явцаа Гүржийн төв засгийн газраас бүрэн хянах боломжгүй, харин үр дүнд нь Гүржийн иргэд Европийн холбооны улсууд руу дөтлөх, тийшээ гарцгаах явдал өргөжихид дөхөм болох нэг шалтгааныг бүрдүүлж буй хэрэг. Өдгөө тэнд Шенгений орнуудад визгүй зорчих, чөлөөт худалдааны эрхийг нээлттэй байлгах талаар ид яригдаж байгаа билээ. Европын холбоо Гүржийн Засгийн газрын энэхүү санаачлага, мэдэгдлийг сайшаан дэмжсэн гэдэг нь мэдээжийн хэрэг бөгөөд энэ нь Гүржийн оршин суугчдыг хилийн бүс рүү түлхэж суурьшуулах нэг алхам болж байгаа юм.

Энэ оны зургаан сарын сүүлч гэхэд энэ үйл явц илэрхий идэвхжиж буй нь ч ажиглагдах болов. Гүржийн үндсэрхэхгчид ялих шалихгүй өчүүхэн төдий шалтаг гармагц түүнийг Оросын эсрэг хандлага руу гулсуулж, өдөөн дэвэргэх агаад бүүр Гүржийн эрх ашигт хор холбогдолтой алив тохиолдол, нөхцөл байдал бүрийг тийн гуйвуулах хандлага цухалзсаар. Гэвч Гүржийн дотоодын, энгийн оршин суугчид, орон нутгийн улс төр судлаачдын хувьд нөхцөл байдлыг арай ухаалгаар харж, Засгийн газрынхаа дэвшүүлж хэрэгжүүлэх гээд буй шинэ тутам санаачлагын үр өгөөжид ихээхэн эргэлзээтэй хандаж буй. Яагаад тэр вэ? Тэд үүнд тун хөнгөхөн хариулт өгнө. Хомсхон төсөвтэй Гүрж улсыг Европын холбооноос өгсөн чиглэл заавар, тэдний тусламжинд дулдуйдан залуурдлаа гэхэд Ерөнхийлөгч Саакшвили дараагийн удаад Гүрж орны дотоодын бүх хүн амынхаа хүсэн хүлээж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэж, наад захын дэмжлэгээр хангаж чадахгүй. Тэдний дэвшүүлсэн “Ирээдүйг сайжруулах алхам” хөтөлбөрийн хүрээнд урьдчилан харж байгаачилан Абхаз болон Осетийд хамаатай оршин суугчдын боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ тэргүүлэх зэргийн ач холбогдолтой байгаа бол Гүржийн нутгийн гүн дэх бусад иргэд, оршин суугчдын хувьд ч түүнээс дутуугүй нийгмийн үйлчилгээ дэмжлэг шаардлагатай буй. Энэ үүднээсээ дээрх санаачлага, хөтөлбөр нь Гүржийн нийгмийн дотоодод таагүй хийгээд ихээхэн төвөг бэрхшээлтэй нөхцөл байдлыг бий болгож байгаа. Төвийг сахисан улс төрчдийн бодлоор бол энэхүү санаачлага нь Хүмүүнлэгийн үйлсийн гэх ямар нэг “дохио зангаа”-г хүлээн авч, нутагшуулж буй явдал гэх. Саакшвилигийн Засгийн газар хэзээнээс төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хүрээнд гэх олон санаачлагыг дараа дарааллуулан зарласан нь “Нутаг дэвсгэрийг эзлэн түрэх”, “Түдгэлзэгсдийг татан оролцуулах” зэрэг болно.

Эцсийн дүндээ төвлөрлийг сааруулах гэгч энэ хөтөлбөрийг хэрэгжилт зарим талаар тодорхой үр дүн гэх юм бараг харагдахгүй байгаа нь илэрхий буй. Тухайлахад: Абхаз болон Өмнөд Осетийн оршин суугчдыг Гүржид эмчлэх, эмнэлгийн тусламжинд хамруулах үйл явдлыг авч үзэж болно. Энэ үйл явдал л гэхэд Гүржийн тал болон тэдний харилцааны тусгал болж чадахгүй, хүн амын төвлөрлийг сааруулах, эсвэл эмнэлгийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах зүйл болж чадахгүй билээ. За бусад чиглэлийн хувьд ч гэсэн амжилт нэн тааруухан. Боловсролын салбар дахь төслийнх нь хувьд гэхэд ер боловсрогдоогүй зүйл ажиглагдаж буй нь хэлний саадыг тооцоолоогүй байх жишээтэй. Юу гэвэл Абхаз, Өмнөд Осетийн сургуулиудад Гүрж хэл үздэггүй. Иймээс Гүржийн их, дээд сургуулиудад тухайн бүсээс оюутан элсүүлэн авах хүсэл байвч боломж нь хаагдмал байдаг. Тэгэхээр хилийн шугамаар зааглагдсан оршин суугчдын дунд идэвхтэй харилцаа үүсгэх мөнөөх төлөвлөгөөгөө нь өсвөр хойч үеийнхний эрх ашгийн үүднээс шууд сөрөг үр дүнд хүргэнэ гэсэн үг. Хил гаалийн бүс дэх худалдаа, дэд бүтцийг хөгжүүлэх асуудал ч гэсэн адил. Юу гэвэл Гүржийн зарим иргэдийн түрэмгий зан авир, бас зэвсэг, мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх гэсэн удаа дараагийн оролдлогын улмаас Абхазийн тал өөрийн улсынхаа хилээр Гүржийн талаас энгийн бичиг баримтаар нэвтрүүлэхийг хориглочихсон. Оросын хилийн цэргийн албаныхан Абхаз- Гүржийн хилийн шугамын дагуу хяналт шалгалтын чиглэлээр ажиллаж байгаа боловч Гүржүүд эртнээс санаархсан арга сэдлээсээ буцахгүй л байгаа.

Тэдний зүгээс манай шинэ хөтөлбөр нь хувьсгалын талаар ямар нэг санаа оноо агуулаагүй, зөвхөн “дэлхийн төвлөрлийг сааруулах хөтөлбөр”-ийн хүрээнд захиргааны байгууллагын удирдлагын үйл явцыг сайжруулах явдал гэцгээж буй. Тэгсэн атал Гүржийн Засгийн газраас Европын холбооны худалдааны чөлөөт бүс рүү визгүй зорчих арга хэмжээ авч байгаа нь Абхаз, Осетийг энэ үйл явц руу аажмаар татан оруулах, бизнесийн хувь сонирхол дээр нь дөрөөлөх талаар найдлага тавьсаар байгаагийн илрэл юм. Харин Абхазийн Засгийн газар, Гадаад хэргийн яам үүн дээр маш хянамгай, болгоомжтой хандаж, Гүржийн “Ирээдүйг сайжруулах алхам”  хөтөлбөрөөс зайлсхийж буй. Гүржийн Засгийн газрын санаачилсан Абхаз, Өмнөд Осетийг нөлөөндөө татан оруулах зорилготой “Ирээдүйг сайжруулах алхам” гэх энэ хөтөлбөр нь Лондон болон Вашингтоноос санхүүжилттэй хийгээд, амжилттай хэрэгжих дүр зураг бараг л үгүй, хариуцлагатай хянуур хандахгүй бол барууны банкууд Гүржийн түшмэлүүдтэй хамсаж, тонуул хийсэн лугаа болж мэдэх юм. Чухам тиймэрхүү шалтгаанаар “Үл зөвшөөрөгсдийг татан оролцуулах” гэх энэ хөтөлбөр үйл явцтайгаа олон жилийн турш зууралдан бөөцийлсөөр буй ч үнэндээ амжилт олоогүй юм.

Абхазид дарамт шахалт үзүүлэх санаагаа хэрэгжүүлэхүйц нөөц нь шавхагдаж дуусаж буй Гүрж улсын удаах шийдвэр нь өөрийн улстай нөхөрсөг харилцаатай гэж санагдсан ямар нэгэн дэлхийн нийгэмлэгт хандаж жагсаал хийх, үнэн санаа, цаад санаархалаа элдэв гадаад нэр томъёогоор халхалсан санаачлага гаргах зэрэг болжээ. Бүгд найрамдах Абхаз улс бол тусгаар тогтносон, хараат бус улс. Харин Гүржийн үзэл санаагаар бол ирээдүйд төсөөлж буй тогвтортой хөгжил цэцэглэлтэнд хүрэхийн тулд Абхаз улс Гүржтэй сугадалцан алхаж, хөлөө зөөсөн газар нь зөөж, тавьсан газар нь тавих гэх мэтээр, “Ирээдүйг сайжруулах хөтөлбөр”-ийг бараг нэгдсэн улсын зарчмаар хэрэгжүүлэх нь чухал гэх. Абхазийн Гадаад хэргийн яамны тооцож буйгаар бол тийм байх боломж тун хомс. Учир юу гэвэл энэ нь (алтернатив) олон хүчин зүйл, нөхцөлдлөгөөс хамааралтай. Тэд “Дэлхийн төвлөрлийг арилгах”, “Гүржийн нэгдмэл нутаг дэвсгэрийг бий болгах” «оккупированных» территорий Грузии» гэх тэр төсөөлөлдөө хүрнэ гэвээс бараг 10 жилийн төлөвлөгөө хэрэгтэй. Харин бодит байдал дээр тэд нэг л газраа эрэгцэж, бүүр хойшоогоо цухран, суун тусах болов (Абхазийн хилийн хориг гэх мэтийг авч үзвэл) Ер яаж ч бодсон энэ нь бүтэлтэй юм болох шинж алга. Гүржийн Засаглал өмнө нь ямар байлаа, одоо ямар байна. Бас тэдний холбоотон гэх Европийн холбооны чиглэл заавар тэдэнд ямар ч олигтой үр өгөөж авчирсангүй.

Бэлтгэсэн Иван РУСЛАНОВ (Интернет дэх материулуудыг ашиглав)

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд