Турк Месхетинчүүдийн төрөлх нутгаа тэмцэх гаслангийн дуун

Кавказийн зангилаа асуудалд

Зохиолч Александр Грибоедевийн “Цээжний гаслан”  хэмээх нэрд гарсан бүтээлийн гол баатар Чацкий “ Эцгийн гэрийн утаа шиг анхилуун, таатай зүйл бидэнд хаа ч үгүй” гэж хэлдэг нь олон үеийнхний сэтгэлийн жигүүр болсоор ирсэн. Гэтэл өдгөө тэр сайхан зүйл хаа сайгүй л “нүдний гэм” болжээ.  Эх орны дайны үед Кавказийн бага угсаатнуудыг албадан дайчлах үйл ажиллагаа явагдаж байсан. Эл үйл явдлын тухайд Турк Месхетинчүүдийн зарим хэсэг нь үзэхдээ 1944 оны 11 сарын 17-нд тэднийг тухайн үеийн Зөвлөлт Гүржийн нутгаас хууль бусаар зайлуулан, дундад азид шилжүүлсэн мэтээр сэжиглэдэг. Тэр цагт Сталины тушаалаар гурван хоногийн дотор  ерэн мянгаас, нэг зуун арван зургаан мянган хүнийг дайчилгаанд татсан бөгөөд өвчин болоод өлслөнгийн улмаас тэдний ихэнх нь зам зууртаа нас барсан байдаг. Турк-Месхетинчүүд 1956 онд төрөлх Кавказдаа буцаж суурьших эрх авсан ч, зонхилох хэсэг нь нэгэнт суурьшиж дассан дундад азийн бүс нутагтаа үлдэцгээжээ. Дараа нь 1989 онд Узбекийн Ферганий хөндийд болсон үндэстэн угсаатны мөргөлдөөний улмаас 70 мянган месхетинчүүд Орос, Казакстан, Азербайжен, Украйн руу дүрвэн очжээ.

Тэр үеэс хойш олон жилийн турш тэд эх нутагтаа буцахын төлөөнөө шаргуу оролдлого хийсээр ирсэн байна.  Юутай ч тэд Крымын Татаруудтай холилдон сууж, Оросын олон бага үндэстний адил тэндхийн газар нутгийг өөрийн эх нутаг гэж үзэх эрхтэй болсон биш гэж үү. Энэ үйл явц тэднийг бүхэлд нь хамраагүй ч гэлээ тэр цагаас хойш бараг 75 жил өнгөрсний дараа энэ үндэстний төлөөлөгчид өөрийн унаган нутгаа сүүлчийн удаа л харах болсон юм. Гүржийн удирдлагуудын өрнүүлж буй Турк Месхетинчүүдийг төрөлх нутагт нь эргээн суурьшуулах замаар өөртэй татах үйл явц нь зөвхөн тэднийг тархаан суурьшуулж буй газар нутаг төдийгүй бүх орон даяар буй оршин суугчдын төлөөнөө Европийн холбооноос санхүүгийн дэмжлэг авах хүсэл сонирхолоос үүдэлтэй байв. Гүржийн Засгийн газрын төлөөлөгчдийн амнаас энэ үг дахин дахин тоть шиг урсан гарч байлаа.

Төрөлх гал голомт нь болох Самцхе Джавахет, Ахалцихе, Абастумани, Имерети, Гурии, Нацминдед болон бусад бүс нутаг, мужуудад эргэн ирж суурьшсан Турк Месхетинчүүд болон тэнд аж төрдөг Армян, Сван хийгээд өөр бусад үндэстэн угсаатнуудын хооронд мөргөлдөөн үүсэхээс Тбилис эмээн бэмбэгнэж, сүүлдээ эргэн суурьшигчдыг буцаан гаргах асуудлыг хэд, хэдэн удаа хөндөж авч үзсэн, улмаар үндэсний цөөнх буюу Месхетинчүүд ч  төрөлх газар орондоо эргэн суурьшихаасаа татгалзсан явдал гарсан. Турк Месхетинчүүдийг буцаахын тулд Армений байгууллагууд Гүржид дарамт шахалт үзүүлсэн, нөгөө талаас Гүрж үндэстнийг төлөөлж буй үндэсний элитүүдийн хэсэг Гүрж улсынхаа нийт хүн амын дунд хэт цөөнх байхгүйн төлөөнөө тэднийг буцаахын эсрэг зогссон (хүн ам зүйн албан ёсны мэдээ зангид Гүрж улсын хүн амын бүрэлдэхүүн дэх цэвэр гүрж үндэстнүүд  байнга цөөнх болж бүртгэгддэг). Месхетиний бүлэг, нийгэмлэгүүд болохоор Гүржийн тэдгээр бүс нутаг, муж, суурингуудад суурьшин суух нь бидний эрх, өвөг дээдэс, ураг удам маань 1944 онд эдгээр нутгийг орхин явсан хэмээн зүтгэцгээх.

Санаснаас Гүрж улс Европын холбоонд элсэхэд Европын холбооноос тавьсан шаардлагын нэг нь Турк Месхетинчүүдэд төрөлх нутагтаа буцаж суурьших боломжийг нь заавал олгох асуудал байсан. Тухайн хууль эрх зүйн дагуу анх 75 Турк Месхетин өрх эргэн суурьших хүсэлтээ өгсөн бол яваа яваандаа нэмэгдсээр 5400 орчим хүн болсон гэж Гүржийн талаас гаргасан албан ёсны мэдээ тайланд буй. Ер нь эргэн суурьшигчдын тоо энэ мэдээ баримтаар зогссонгүй цаашид улам л нэмэгдэх болсон байна. Туркуудыг (Түрэг) эргээн нутаглуулах үйл явц 1980-аад оны хоёрдугаар хагасаас эхэлж, 1989 онд зогссон. Улмаар 1993 онд тун хязгаарлагдмал хэмжээнд дахин сэргээсэн. Гүржийн хууль эрх зүйн байдалтай холбоотойгоор Турк месхетинчүүд эргэн суурьших үндсэн эрхээсээ ухрах хандлагатай болсноор энэ үйл явц зогсозносон хэрэг.

Гүрж улс төрөлх нутагтаа эргэн суурьшихыг хүссэн бүх Турк Месхетинчүүдийг хүлээн авч өөрийн иргэдийн ёсоор амьдруулах эрх зүйн боломжтой гэдэгт итгэх арга байхгүй. Гүрж дэх эргэн сууршигчдын асуудал эрхэлсэн байгууллагын журмаар бол эргэн суурьшихаар хүсэлтээ өгсөн хүмүүсийн өргөдөл хүсэлтийг судлах хугацаа таван жил хүртэл байж болно гэж байгаа. Гүржийн хилийн гадна буй үр хойчис маань орж ирж суурших хүсэлт гаргахдаа ямар шаардлага хангасан байх ёстой вэ гэсэн асуулт Турк Месхетинчүүдийн зүгээс тасардаггүй аж. Тэгвэл энэ шалгуур нь Гүрж хэлийг сайтар мэддэг байх, Гүржийн түүх соёл, хууль эрх зүйг судалж, түүнийг хүндэтгэн, Гүржийн өнөө цагийн нийгмийн амьдралд зохицож, түүний нэгэн эд эс болж нэгдэх чин сонирхолтой гэдгээ эргэн суурьшигчдын асуудал эрхэлсэн яаманд батлан мэдүүлэх шаардлагатай ажээ. Энэ үйл явц Гүрж улсын хувьд урьд нь тэр бүр тохиолдож байгаагүй адармаа төвөг ихтэй зүйл. Тийм болохоор Гүржийн албаны түшмэлүүд Европын зарим оронд ийм асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн туршлагыг судлаж буй. Ингээд олж авсан мэдээлэлдээ тулгуурлан, эргээн суурьшуулах ажлыг зохицуулах ийн төвөгтэй ажлыг дөнгөж л эхлүүлж байгаа гэж болно. Харин үр дүнд нь Гүрж даяар суурьшиж буй түрэгүүдээс /турк/ гадна, өөр газар орноос ирэгсэд буюу эртний уугуулуудын тухайд ч ялгаагүй түгшүртэй байдлыг бий болгож байна.

Архивийн мэдээгээр бол 1944 онд Гүржийн нутгаас зуун мянга илүү Турк Месхетинчүүдийг дайчлан гаргажээ. Тэрхүү дайчлагдан гарч одогсодоос Төв ази болон Азербайженд суурьшин амьтарсаар ирсэн  нь магад хагас саяд хүрч үржсэн байна. Гүржийн нийт хүн амын тоо 3.5 саяас илүүгүй. Гэтэл түүн дээр гаднаас хагас сая Турк Месхетинчүүд нэгмэгдэн орж ирж, нэгэн бүл болно гэдэг тэдний зүрхэнд шар ус хуруулахаас аргаүй зүйл. Харин Турк Месхетинчүүдийн хувьд бол түүхэн буюу төрөлх нутаг орондоо эргэн “эзэн болж”, Гүржийн иргэншил авах нь хамгаас чухал. Яагаад гэвэл тэдний хувьд нэг бол эртний төрөлх орон болох Гүржид үлдэх эс бөгөөс тэндээс гарч дэлхийн хаа нэгтээ орогнон амьдарч болмоор газар буй эсэхийг бэдрэн одох гэсэн хоёр сонголт буй. Кавказийн хэлмэгдсэн (залхаагдсан) ард түмний төлөөх хүмүүнлэгийн нийгэмлэгийн хуралдаанаас чухам ийм хоёр зам байгааг тодорхойлж, зөвшөөцгөөсөн байдаг.

Эргэн суурьшигчдын хувьд бас хэд хэдэн хүлээгдэж буй асуудал байгаагийн нэг нь тэдний үр хойчис эргэн суурьших тухай Гүржийн Засгийн газраас албан ёсны зөвшөөрөл авах асуудал. Гүржийн Засгийн газрын хувьд санаатайгаар турк месхетиний залуу хойч үеийнхний биелүүлэхэд бэрхтэй, чадвар дадлыг шаардаж, бас тэдний хувьд нийцэж дасахад төвөгтэй нийгмийн хамгааллын нөхцөлүүдийг санал болгосон нь юу л бол, эсвэл Европын холбооноос өөрсдийн урьд нь үүрэг чиглэл болгосноо зориуд тасалдуулах зорилготойгоор зохион байгуулсан байж ч болзошгүй. Лавшруулбал Европын холбоо “Эргэн суурьшигчдад үзүүлэх хүмүүнлэгийн тусламж” нэрийн доорх төслөөс бага биш мөнгө хуваан хүүдийлэх зорилгоор “Эргэн суурьшигчдын хүсэл зоригийг боогдуулах” ажиллагааг зориуд зохион байгуулаагүй гэж үү. Гүржийн удирдлага зөвхөн Турк Месхетинчүүдээр зогсохгүй өөрийн нутаг дэвсгэр дээр суурьшигч бусад хүн амын тухайд ч анхаарлаа соргогоор тусгаж байгаа. Өнөөдөр гэхэд тэд Гүржийн Квемо Картлийн бүс нутаг дахь Азербайженчуудыг хавчин гадуурхах, шахалт дарамт үзүүлэх бодлогоо идэвхтэй үргэлжлүүлж байна. Харин үүнд Азербайжены удирдлага хэрхэн хандаж байна вэ? Яагаад Гүржийн Гадаад хэргийн яаманд эсэргүүцлийн нот бичиг өгөхгүй, таг дуугүй байгаад байна вэ. Баку энэ талаар заавал дуугарах ёстой. Өөрийн улсын ард иргэдээ хамгаалах ёстой. Яагаад гэхээр энэ нь томоохоноор барахгүй ард түмнийх нь үлэмжхэн хэсэгт ёс бусаар дээрэнхүйлж байгаа явдал. Азербайжанчуудын гомдлыг Гүржийн цагдаа авч хэлэлцэхгүй нь мэдээж. Тэгтэл Азербайжаны удирдлага өөрийн улсад нь Гүржийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй эрчим хүчний томоохон төслийг алдахгүй байхын тулд ийн дуугүй тэвчих ёстой байгаа ажээ.

Өнөөдөр Кавказийн цөөнх үндэстнүүдийн амьдрал  байдал тун амтгүй, нэг иймшүүхэн л өнгө төрхтэй байна.  Гүржийн эрх баригчид ийм маягаар тэдний асуудлыг хайхрахгүйгээр барахгүй нулиман, тохуурхаж байна. Тиймээс Гүржийн удирдлагуудад хандан “Амьд хүн үгүй бол асуудал үгүй, Ард түмэн үгүй бол бас асуудал үгүй” гэдэг Сталины хатуу зарчмыг сануулах ёстой болжээ.  

Бэлтгэсэн Иван РУСЛАНОВ (Интернет дэх материулуудыг ашиглав)

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ

 

 

 

          

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд