ОХУ-ын АБНУ-ын Горно-Алтайска хотын төлөөлөгчид Баян-Өлгийд айлчилжээ

By: Admin
2024-12-23
0
2773

         Горно-Алтай хотын IV хурлын депутат, бизнес эрхлэгчдээс бүрдсэн төлөөлөгчид 2022 оны зургадугаар сарын сүүлчээр Монгол Улсын Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллажээ. Энэхүү айлчиллын зорилго нь хоёр талын засаг захиргааны төлөөллийн байгууллагуудын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чиглэгдсэн дугуй ширээний уулзалтыг зохион байгуулах явдал байв. Одоогоос хоёр сарын өмнө Горно-Алтайска Нийгмийн асуудал, спорт, залуучуудын бодлогын байнгын хорооны дарга Алексей Ивашкин, Бүгд Найрамдах Алтай улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Андрей Архипов нар Баян-Өлгийд очиж энэхүү уулзалтын сэдэв болон товын талаар ярилцсан.

             Уулзалт Баян-Өлгий аймгийн Тамгын газрын хурлын танхимд болсон бөгөөд ОХУ-ын АБНУ-ын төлөөлөгчдийг хотын дарга Юрий Нечаев тэргүүлж. Бүрэлдэхүүнд нь Алексей Ивашкин, мөн бизнесийн нийгэмлэгийн төлөөлөгчид болох Сергей Белобородов, Владимир Галкин нар байсан бол Монголын Баян-Өлгий аймаг талаас аймгийн Засаг даргын орлогч С.Хонаев, Х.Арман, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, ЗДТГ-ын ТЗУ-ын хэлтсийн дарга Д.Ербор, хэвлэлийн албаны дарга Х.Анар нар оролцсон. Халуун дулаан, найрсаг уур амьсгалтай явагдсан энэхүү уулзалтаар тээвэр, гаалийн логистик, автозамын дэд бүтцийг хөгжүүлэх, Горно-Алтайск болон Өлгий хот хооронд шууд автобусны үйлчилгээ бий болгох, бизнес эрхлэгчдийн хоорондын шууд харилцааг өргөжүүлж, олон улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Мөнхүү ойн аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав. Ялангуяа Монгол Улсад гоёл чимэглэлийн мод, сөөгний суулгац нийлүүлэх, мөн хотын хатуу хог хаягдлыг цуглуулах, боловсруулах, аймгийн сургуулиудад орос хэлийг гүнзгийрүүлэн судлах гэхчилэн бусад асуудлууд ч хэлэлцээрийн үеэр яригдав.  

 Ivashkin BU

             Төлөөлөгч Алексей Ивашкин Оросын их дээд сургуулиудад монгол мэргэжилтэн бэлтгэх асуудлыг онцолсон нь тодорхой учир шалтгаантай байв. Тодруулбал барууны хориг арга хэмжээнүүдтэй холбоотойгоор ОХУ-аас Азийн хэд хэдэн оронд байгалийн хий нийлүүлэх шаардлагатай болсон. “Сибирийн хүч-2” хийн хоолой Монголын тал нутгаар дайран өнгөрнө. Тиймээс хийн хоолой, компрессорын станцуудад орос хэлтэй мэргэжилтнүүд ажиллах шаардлагатай болж байгаа. Эдгээрийг зөвхөн Орос улсад бэлтгэдэг. Ольхон гол дээр усан цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа бөгөөд удахгүй Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр барих ажил эхлэхээр болсон байна. Иймд Монголын залуу ажилчдыг ОХУ-д сургах нь зайлшгүй асуудал болжээ.

             Товчхонд нь дүгнэвэл дугуй ширээний уулзалт ярилцлагын сэдэв нь ОХУ-ын АБНУ-ын Горно-Алтайск хот болон Монгол улсын Баян-Өлгий аймгийн төлөөллийн байгууллагуудын харилцан үйлчлэлийн тухай байсан хийгээд ярилцсан асуудлуудаар тодорхой тохиролцоонд хүрч, санамж бичигт гарын үсэг зурав. Хотын дарга Юрий Нечаев Монголын төлөөлөгчдийг 2022 оны есдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд болох Горный Алтай хотын өдрийг тэмдэглэх арга хэмжээнд албан ёсоор урьсан юм. Төлөөлөгчид урилгыг мөн халуун дотноор хүлээн авав. Уулзалтанд оролцогчдын зүгээс уг уулзалт болон соёлын хөтөлбөрийг зохион байгуулсан ОАТО-ны дэд ерөнхийлөгч Ханат Черияздан, Баян-Өлгий аймгийн Авто бизнес эрхлэгчдийн орлогч дарга Тилеубай Сайдолда нарт онцгой талархал илэрхийлсэн юм.

             Дмитрий СОКОЛОВ.

 

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 4 =

Create Account



Log In Your Account