Геморрагический васкулит /Шенлейн-Генох /-ын өвчтэй хүүхдийн хоолны зөвлөмж

By: Admin
2024-12-23
0
4582

Эрүүл мэндийн зөвлөгөө 

Шенлейн – Генох-ын өвчин гэдэг нь:

Халдвар харшлын шалтгаантай судасны хананы үрэвсэл юм. Уг өвчний үед хоолны дэглэм баримтлах шаардлагатай.

Үүнд: Харшил үүсгэгч хоол хүнснээс татгалзах жимс шоколад, исгэлэн жимсүүд, какао, өндөг /Өдөрт 5-6 удаа бага багаар хооллох ба хэт хүйтэн ба хэт халуун хоолноос татгалзах. Давс өдөрт 8гр хүртэл хэрэглэх.

                        Хориглох хоол хүнс:

  1. Мах,  махан бүтээгдэхүүн
  • Бүх төрлийн хиам, зайдас
  • Өндөг
  • Консервьлсон бүтээгдэхүүн
  1. Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Савласан сүү тараг
  • Жимстэй тараг
  • Өрөм
  • Айраг
  1. Хүнсний ногоо
  • Сонгино
  • Сармис
  • Халуун ногоо
  • Чинжүү
  • Даршилсан ногоо
  1. Хориглох шингэн зүйлс
  • Бүх төрлийн хийжүүлсэн,  өнгөтэй , чихэрлэг ундаанууд
  • Бүх төрлийн жүүс
  • Кофе
  1. Чихэрлэг бүтээгдэхүүн
  • Шоколад
  • Компот
  • Жимсний чанамал
  • Крем
  1. Жимс жимсгэнэ
  • Банана
  • Тоор
  • Мандарин
  • Усан үзэм
  • Киви

Зөвшөөрөгдөх хоол хүнс

  1.  Гурилан бүтээгдэхүүн
  • Талх
  • Цайны боов
  • Цайны печень /янзага, сааль/
  • Хатуу чихэр
  1. Махан хоол
  • Үхрийн махаар хийсэн чанаж , жигнэж, зөвхөн давсаар амталсан хоол / 8гр хүртэл/
  • Будаатай хоол / будааг маш сайн угаасан байх/
  1. Уух шингэн зүйлс
  • Буцалсан ус
  • Чихэргүй байхуу цай
  • Шингэн хярам
  • Сүүтэй цай
  • Цэвэр ус
  • Хар цай
  1. Бусад
  • Бүх төрлийн каш
  • Сүүтэй будаа

Нэмэлт зөвлөгөө:

  • Хэвтрийн дэглэм сахих
  • Хурц үнэртэй зүйлээс хол байх
  • Хөвөн даавуу материалаар хийсэн хувцас өмсүүлэх
  • Маажуулахгүй байх
  • Хувийн ариун цэвэр сайн сахих

                                           Хүүхдийн тасгийн сувилагч: Б. Эрдэнэчимэг. 2020.01.25

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 9 =

Create Account



Log In Your Account