Францын эрэгтэй волейболын баг "Токио 2020" олимпын наадмын аварга боллоо

By: Admin
2024-12-22
0
2205

Францын волейболын баг өмнө ердөө дөрвөн удаа олимпын эрх авч байсан бөгөөд нэг ч удаа шигшээ тоглолтонд шалгарч үзээгүй ч “Токио 2020” олимпын наадамд “Лондон 2012” олимпын аварга ОХУ-ыг 5 сетээр буулган авснаар анхны алтан медалиа хүртлээ.

Тэд финалд 2:0-ээр илүүрхсэнийхээ дараа адил 2:2 болж, тав дахь сетийн сүүлээр Жан Патри давуулалтаар оноо авч 13:11 –ээр холдуулсаны дараа холбогч Антуан Бризард дамжуулалтаар ирсэн хоёр дахь бөмбөгийг шууд хуурч 14:11 болгосон бөгөөд Максим Михайловын цохилт талбайн гадна унаснаар францчууд 15:12 харьцаатай ялалт байгуулав.

Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод Аргентины баг Бразилыг 25-23, 20-25, 20-25, 25-17, 15-13 харьцаагаар буулган авснаар 33 жилийн дараа хоёр дахь хүрэл медалиа хүртлээ. Аргентинчуудаас энэ спортын төрөлд авсан цорын ганц медаль нь 1988 онд Сөүлд хүрэл медалийн төлөө тоглоод Бразилийг мөн хожиж байжээ.

Эмэгтэй багийн хувьд 8 дугаар сарын 8-нд аваргын төлөөх тоглолт АНУ болон Бразил улсын хооронд болох юм. Америкчууд 2008, 2012 онд алтан медалийн төлөөх тоглолтод Бразилд хожигдож байсан түүхтэй. Харин хүрэл медалийн төлөө Серби, Өмнөд Солонгосын багтай тоглоно.

Бразил улс эрэгтэй, эмэгтэй заалны волейболын тэмцээнд дөрвөн удаа дараалан алтан медаль хүртсэн бөгөөд эрэгтэйчүүд 2004, 2016, эмэгтэйчүүд 2008, 2012 онд аваргын цол хүртэж байсан юм.

Г.Мичидмаа


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 7 =

Create Account



Log In Your Account