Хэлэлцүүлэг хийж байна хэмээн хуурдаг арга мэх давтагдаж байж болзошгүй

By: Admin
2024-12-25
0
828

Засгийн газраас Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд иргэд, олон нийтээс санал авах ажлын хүрээнд ажлын зургаан хэсэг орон нутагт томилогдон ажиллаж байгаа гэжээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Баасандоржоор ахлуулсан ажлын хэсэг Увс, Баян-өлгий, Ховд аймагт ажиллаж хэлэлцүүлэг зохион байгуулсан тухай мэдээ гарчээ. Гэвч уг хэлэлцүүлгийн тухай зар мэдээлэл огт түгээгдээгүй нь учир дутагдалтай.    

3 дугаар сарын 21-ны өдөр Ховд аймгийн Нутгийн удирдлагын ордонд болсон хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Баярсүх нар болон иргэдийн төлөөлөл, оюутан залуус, төрийн албан хаагчдын төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийлсэн хэмээн Засаг даргын Тамгын газрын мэдлийн цахим сайтад нийтлэгдсэн байна. Харин эл хэлэлцүүлэгт тухайн асуудлаар тодорхой үндэслэлтэй санал өгөхийг хүсэж буй судлаачид, дурын иргэд, олон нийт зэрэг ач холбогдолтой хүмүүсийн оролцох бололцоо хумигдмал, нэг мэдэхэд “тэнд тийм хэлэлцүүлэг болсон” гэсэн учир битүүлэг мэдээ нийтлэгдэх төдийгөөр уг ажил өрнөж байгаа нь нэн тоогүй санагдаж байгаа юм.  

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 5 =

Create Account



Log In Your Account