Ховд аймаг дахь шашин, сүм хийдийнхны уулзалт, хэлэлцүүлэг явагдлаа

By: Admin
2024-12-24
0
1992

Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн санаачилгаар Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй олон янз шашны байгууллагуудын төлөөллийг оролцуулсан мэдээлэл солилцох үйл ажиллагаа чөлөөт хэлэлцүүлгийг явууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Ховд аймаг дахь Мусульманы шашин, Христос шашны Үнэн алдартан, Протестант, мөн Баптист, Норманы урсгалын сүмүүдийн төлөөллүүд Ховд их сургуулийн дэд захирал шашин судлаач философийн ухааны доктор, дэд профессор Ц.Пүрэвсүрэн, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктор С.Баттулга нар, аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүд, судлаачид, сонирхогчид оролцов.

Доктор Ц.Пүрэвсүрэн баруун бүс нутгийн шашны ерөнхий төлөв байдлын тухай таниулга мэдээлэл хийж, доктор С.Баттулга өнөөгийн олон улсын хүрээн дэх шашин соёлын харилцааны тухай лекц уншсан бол оролцогч шашин, сүм хийдийн төлөөллүүд өөрсдийн сүм хийдийн үйл ажиллагаа, онцлог зүйлсийн  талаар товч танилцуулав. Мусульман шашны сүмийн үйл ажиллагаа нь Ховд аймаг дахь казак иргэдийн нэлээд хэсгийг хамруулан үйл ажиллагаа явуулдаг бол Баптист сүм нь 2008 оноос хойш Ховд аймагт ажиллаж эхэлсэн, библийн сургаалийг дэлгэрүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлдэг, цуглаанд тогтмол оролцдог 200 орчим итгэгчтэй, харин Евенгелийн холбоо нь 1992 оноос хойш Ховд аймагт суурьшсан, үйл ажиллагаанд тогтмол оролцдог 485 итгэгчтэй, сүмийн үйл ажиллагааг сонгогдсон хүмүүс гурав гурван сараар ээлжилж удирддаг аж.

Хэлэлцүүлэгт оролцогсод цаашид ийм чиглэлийн санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулж байх нь боломжтой гэдэг дээр санал нэгдсэн бөгөөд өөр өөрсдийн шашны үндсэн сургааль номлолын гол зарчим агуулага, ертөнцийг үзэх үзлийн онцлог зүйлсийн  талаар сонирхолтой мэдээлэл солилцож байсан юм.  

      

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 2 =

Create Account



Log In Your Account