Суудлын авто машин дуудлагаар худалдана

By: Admin
2024-09-19
0
69

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 272 дугаар тогтоолын дагуу Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ХОА18-51 улсын дугаартай, 2001 онд үлдвэрлэгдсэн 2011 онд орж ирсэн, АТ2120098677 арлын дугаартай, 1490 хөдөлгүүрийн багтаамжтай Toyota Carina маркийн тээврийн хэрэгслийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл

  • Тээврийн хэрэгслийн доод үнэ: 1.750.000 /Нэг сая долоон зуун тавин мянга/
  • Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ худалдах доод үнийн 25% буюу 437500 /Дөрвөн зуун гучин долоо мянга таван зуун/ төгрөг байна.

Дэнчин байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР РД: 1597035

Дансны дугаар: Төрийн банк 100160019401

Гүйлгээний утга: Овог нэр, авто машины дугаар

Дуудлага худалдаа болох хугацаа, газар

2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагт Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын нэгдүгээр давхарт 101 тоот хурлын зааланд болно.

Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх:

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2024 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 17:00 цаг хүртэл Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 104 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах:

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Хүнс, хөдөө аж ахуйн газар дээр ирж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 99023542 утсаар авна уу.

ХОВД АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 6 =

Create Account



Log In Your Account