ОХУ-ын хил орчмын бүс дэх Орос хэлний дэлгэрэлт

By: Admin
2024-12-25
0
86

Алтайн Бүгд Найрамдах Улсын Горно-Алтайск хотын төлөөлөгчид Монгол Улсын Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн боловсролын байгууллагуудтай өмнө нь байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хүрээнд 2024 оны есдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд баруун аймгуудад ажиллав.

Уг ажлын хүрээнд “Мэргэжлийн боловсролын чиглэлээр залуучууд, оюутнуудын орос хэлний мэдлэгийг дэмжих нь сайн хөршийн зүй ёсны харилцаа” сэдэвт уулзалт, дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа. Баян-Өлгий аймагт болсон уулзалтанд Мэргэжлийн сургалтын байгууллагын захирал Раушан Хуламбай; Дэд захирал Тогтолханы Нурамгул, мөн сургуулийн багш нар, Баян-Өлгий аймгийн ахмад дайчин Бохай Инабат, Гагаагийн Жаргалсайхан, Озат Жанболат, Ныгмет Сьезгүл нарын хүмүүс оролцлоо. Дугуй ширээний уулзалтыг Алтай, ОХУ-ын гавьяат сэтгүүлч Алексей Ивашкин удирдан явуулав.

 Уулзалтын үеэр Монгол Улсад орос хэл сурах чиглэлээр тулгамдаж буй зарим асуудлын тухайд хөндөн ярилцсан юм.  Үүнд:  Монгол Улсын их, дээд сургуулиудын гадаад хэл, сэтгүүл зүйн тэнхимийн оюутнууд багш нарыг Оросын төрөлжсөн боловсролын байгууллагуудад давтан сургах чиглэлээр харилцан үйлчлэл, дадлагын практикийг өргөжүүлэх, орос хэлийг сурталчлах талаар хамтарсан санаачлагыг хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Мөн  улс төрчид, нэр хүндтэй эрдэмтэд болоод олон нийтийн санаа бодлыг Хоёр орны үр өгөөжтэй харилцааны асуудал руу сайтар чиглүүлж, төрийн байгууллагуудын түвшинд хамтран ажиллах санаачилга дэвшүүлэв.

Түүгээр зогсохгүй Өлгий хотын МСҮТ-ийн механик инженерийн танхимд багашаархан мастер ангийг зохион байгуулан сургалт явуулах болжээ. Энэ нь алсдаа Орос руу ачаа тээвэрлэн зорчих Монгол жолооч нарт шаардлагатай мэдлэг олгоход чиглэгдсэн байна. Уулзалтын үеэр Баян-Өлгий аймгийн ахмад дайчид орос хэлийг гүнзгийрүүлэн судлах шаардлагатайг онцлон санал болгож байв.  Ийм маягийн дугуй ширээний уулзалтыг өмнө нь хэд хэдэн сумдаас гадна Ховд аймагт цахим хэлбэрээр зохион байгуулжээ. Оросын төлөөлөгчдийг Монголын багш нар хийгээд нийгмийн зүтгэлтэн, сэтгүүлчидтэй харилцах үеэр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэх ерөнхий зөвлөмжийг бас боловсруулсан байна.

 Т.Бекболат.

Орчуулсан Г.Төрмөнх.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 9 =

Create Account



Log In Your Account