ОХУ-ын Алтайн хязгаар болон Алтайн бүгд найрамдах улсад үйл ажиллагаа явуулдаг мал аж ахуйн чиглэлийн “АЛТАЙПЛЕМРЕСУРС” аж ахуйгаас худалдааны санал дэвшүүлж байна

By: Admin
2024-04-19
0
1567

Алтайн бүгд найрамдах улс болон Алтайн хязгаарт үйл ажиллагаа явуулдаг “АЛТАЙПЛЕМРЕСУРС” ХХК нь Бүгд найрамдах Казакстан болон хил залгаа улсуудад мал, мах нийлүүлэх зөвшөөрөлтэй, ОХУ-ын Хөдөө аж ахуйн эрх ашгийг хамгаалах байгууллагаас аттестатчилагдсан аж ахуй юм.

Тус аж ахуйгаас үржлийн болон махны чиглэлийн, тэжээж, нядлаж үйлдвэрт нийлүүлэхэд шаардлага хангахуйц казакын цагаан толгойт, герефорд, Абердин ангус, талын улаан, улаан тарлан, хар тарлан үүлдрийн өсвөр насны үхрүүдийг өргөн шугамаар нийлүүлэхийг санал болгож байна. Мөн сүүний чиглэлийн өндөр ашиг шимтэй семменталь, талын улаан, хар тарлан, улаан тарлан үүлдрийн үнээдийг нийлүүлэхийг санал болгож байна.

Алтайн ноолуурын чиглэлийн ямаа, үржлийн болон мах ноосны чиглэлийн алтай хонь,  “Шинэ Алтай” үүлдрийн мах, сүүний чиглэл мөн уналгын өндөр ашиг туст, насанд хүрсэн адуу болон унага нийлүүлэхийг санал болгож байна. Махны чиглэлийн адууг жил тойрон тэжээгээд хэрэглээнд ашиглахад арвин гарц бүхий мах авах боломжтой.  

 

“АЛТАЙЛЕМРЕСУРС” аж ахуй нь Шебалинскийн районы мал амьтны эрүүл мэндийн хороо, мал, амьтны эрүүл мэндийн станци, мөн АБНУ-ын улсын мал амьтны эрүүл мэндийн хяналтын албатай гэрээтэйгээр дэргэдээ мал амьтны эрүүл мэндийн үйлчилгээг эрхлэдэг. Үйл ажиллагаа явуулсан бүх үеийн туршид мал амьтны өвчиний тохиолдлыг бууруулах болон оношлох сэргийлэх арга хэмжээг тасралтгүй явуулж ирсэн. Казакстан улсын тахлын нөхцөл дэх хөл хориотой бүсд мал амьтныг худалдаалах, нийлүүлэх зөөвөрлөх, тээвэрлэх зөвшөөрөлтэй.

Уулын алтайн мал сүрэг нь Алтай нутагт жилийн бүх улиралд бэлчээрээр тарга тэвээрэг авдаг, байгалийн шалгаралд зохицсон гень удамшил бүхий, алсын зөөвөрлөлт, туувир, тээвэрлэлтэнд үлэмж тэсвэртэй. Тус фирм нь орон нутгийн фермерүүд болон хэрэглэгчдэд зориулагдсан том томоохон хэмжээний худалдаа арилжааг тогтмол зохион байгуулах боломжтой. Худалдааны талбай нь нэг ээлжиндээ 5000 хүртэл толгой том эвэрт мал, 2000 толгой адуу, 10000 толгой хонь, ямаа худалдан борлуулах хүчин боломжтой. Түүнчилэн марал буга, таваас дээш насны болон өсвөр залуу бугын худалдаа, нийлүүлэлтийг зохион байгуулх боломжтой.

CPТ INCOTERMS 2020 г стандартын нөхцлөөр Узбекстан улсад даатгалтай мал, амьтны тээвэрлэлт, нийлүүлэлтийг зохион байгуулах гэрээ, зөвшөөрөлтэй аж ахуй юм.     

 

Үнийн санал

Нэр төрөл

Зориулалт

Үнэ

Казакын цагаан толгойт

Герефорд үүлдэр  

Товарын

1 кг нь 190 рубль /амьдын жингээр/ 

Казакын цагаан толгойт

Герефорд үүлдэр 

Үржлийн

1 кг нь 330 рубль /амьдын жингээр/ 

Казакын цагаан толгойт

Герефорд үүлдэр 

Талын улаан

Хар тарлан

Улаантарлан 

 

 

Сүүний чиглэлийн

 

 

1 кг нь 190 рубль /амьдын жингээр/ 

Казакын цагаан толгойт

Герефорд үүлдэр 

Талын улаан

Хар тарлан

Улаантарлан 

 

 

Сүүний болон үржлийн чиглэлийн

 

1 кг нь 330 рубль /амьдын жингээр/ 

 

 

Хонь

 

1 кг нь 195 рубль /амьдын жингээр/ 

Ямаа

 

1 кг нь 180 рубль /амьдын жингээр/ 

Адуу

Товарын

1 толгой нь 49000 рублээс 

Шинэ Алтай үүлдрийн унаган адуу

 

1 толгой нь 45000 рублээс 

    

ООО "АЛТАЙПЛЕМРЕСУРС"

649100, Россия, Республика Алтай, Майминский район, с. Майма, ул. Алтайская 43 А, офис3, ИНН/КПП 0400014199/040001001,

еmail: altayplem04@mail.ru Tел/ WhatsApp: +7 (960) 967 -79-33

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 1 =

Create Account



Log In Your Account