“Олон улсын Торгоны зам ралли -2025”-Y

By: Admin
2025-07-30
0
81

2025 оны 7-р сарын 19-ний Бямба гарагт раллид оролцогчид хамгийн хэцүү үеүүдийн нэгийг даван туулж, Завханы элсэн дундах сорилтыг давлаа. 419 километрийн 100 гаруй километр нь элсэн манхан байсан бөгөөд үүнийг уралдаанч бүр даван туулж чадаагүй юм. Уралдааны зам дахь газар нутаг нь далайн түвшнээс дээш 2400 метрийн өндөрт байсан зэргээс агаарын сийрэгшилт ихсэж хөдөлгүүрийн ажиллагаанд нөлөөлж байв.

Дагалдан яваа сэтгүүлчид нэгэн чухал баримтыг онцлон тэмдэглэсэн нь: “Торгоны зам” авторалли бол зохион байгуулалтын хувьд өвөрмөц нягт уялдаатай багуудаас бүрдсэн бөгөөд түншүүдийн найдвартай, иж бүрэн дэмжлэгийн ачаар явагдаж буй, хөгжиж буй олон улсын томоохон төсөл юм” гэж үзжээ.

Тэмцээний ерөнхий түншүүд нь PJSC GAZPROM болон Хятадын Автомашин, мотоциклийн спортын холбоо (CAMF), албан ёсны түнш нь Газпромбанк юм. Нэмж дурдахад төслийг КамАЗ, ГАЗ автомашины үйлдвэрүүд, техникийн түнш болох "Делко" тээврийн компани, хөнгөн бартаат замын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч "Оросын механикууд" компани,  даатгалын түнш болох "Согласие" компани, уралдааны түншүүд болох "Газпром Авиа", "Волга-Днепр" компаниуд дэмжиж байгаа юм. "Газпромнефть" шатахуун түгээх станцын сүлжээ нь оролцогчдыг батлагдсан түлшээр хангадаг. Уралдааны багууд маань моторын тос, мөн "Жи-Энержи" явуулын лабораторийн техникийн дэмжлэг авах боломжтой ажээ. Тэрчлэн оролцогчид болон шүтэн бишрэгчдэд раллигийн газруудыг илүү сайн чиглүүлэхэд туслах 2GIS навигацийн үйлчилгээ, "Tricolor" нэвтрүүлгийн "TV Sport" суваг дэмжигчээр нэмэгдэн ажиллах болсон.

Одоо уралдааны үндсэн сэдэв рүү ороё. Уралдааны хамгийн хурдан нь "МАЗ-СПОРТавто" багийн ахлагч, Минскийн туршлагатай тамирчин Сергей Вязович байв. Багийнхан дөрвөн "КАМАЗ-мастер" ачааны машины урд гарч, 4 цаг 41 минут 24 секундийн хуртайгаар уралдааны замыг туулж, тэргүүлжээ. Хоёрдугаар байрт дөрвөн минут хүрэхгүй хугацаанд хожигдсон “Цэнхэр Армада” багийн тамирчин, удирдагч Эдуард Николаев, гуравдугаар байрт “Торгоны зам” раллигийн таван удаагийн ялагч Дмитрий Сотников нар орлоо.

Өмнөх өдөр нь нээлттэй тэмцээнийг тэргүүлсэн Михаил Митяевын хувьд наймдугаар шатандаа элсэнд эвдэрсэнээр уралдааныг өндөрлүүлэв. Элсэнд гацсан LADA Sport Auto Finance багийнхныг зохион байгуулагчид тусгай тээврээр гарааны хэсэгт хүргэсэн бөгөөд уралдааныг үргэлжлүүлэх боломжтойгоор үлдсэн гэсэн үг. Гэхдээ их хэмжээний торгуультай гэдэг нь төвөгтэй зүйл. Монголын тамирчин Хасагхүүгийн Амартүвшин ч мөн адил элсийг давж чадсангүй.

T2 ангиллын цуваа SUV машинуудын багийнхан элсэнд өрсөлдөхгүй байхаар шийдэж, энэ хэсгийг тойрч гарсан. Ийнхүү тус бүр 29 цагийн торгууль авсан бөгөөд нийлбэр дүнгийн байр өөрчлөгдөөгүй: Туркмен улсын тамирчин Максатмырат Данатаров ардаа ирсэн Мердан Тойлыеваас бараг нэг цагаар, харин түүний дараах Мейлиза Абдуллаеваас дөрвөн цаг хагасаар түрүүлсэн нь азтай хэрэг байв.

Мотоциклийн төрөлд Илья Щеглов, Пүрэвдоржийн Мөрөн нарын тулаан наймдугаар шатанд өндөрлөв. Замын элсэн хэсэгт Щеглов мотоциклоосоо унаж, эмнэлгийн тусламж дуудсан. Тэрбээр өмнөх өдрийн уналтын үеэр авсан гэмтэл нь даамжирчээ. Ингэснээр Монгол Улсын тамирчин Пүрэвдоржийн Мөрөн бүхэл бүтэн тусгай үеийг эсэн мэнд давж, эцсийн ангилалд итгэл төгс тэргүүллээ.

Монгол Улсын уралдаанч Пүрэвдоржийн Мөрөн: Энэ хэсгийн уралдаан өндөрлөсний дараа товч ярилцлага өгөхдөө: "Би энэ манханыг үнэхээр тэсэн ядан хүлээж байсан, урдах машинуудын мөрөөр давхиж байсан ч амаргүй байсан. Ер нь өөрийнхөөрөө л замаа гаргадаг. Өнөөдөр хэцүү байсан, санаснаасаа ч урт байсан. Тусгай шатны замын урт 280 километр болно гэж бодсон ч замын саадын зохицуулалтаас болоод 340 км-ыг тууллаа” гэсэн юм.

2025 оны долдугаар сарын 20-ны ням гаригт уралдаанчид Алтай-Ховд чиглэлийн замд гарлаа. Замын урт нь 510.14 километр, тусгай ангиллын замын урт нь 276.66 километр юм. Гол шалгуур бүхий хэсэг нь чулуурхаг тогтоцуудыг туулах бөгөөд багийнхныг онцгой анхаарал халамж шаарддаг мушгирсан чулуурхаг зам дагуу явуулна. Дараа нь тамирчид богино элсэн манхантай, үзэсгэлэнт нуурын дагуух тэгш өндөрлөгөөр  өндөр хурдтай уралдав. Энэ шат өндөрлөхөд уралдаанд дахиад хоёр үе үлдэнэ. 7-р сарын 21-ний даваа гарагт Торгоны зам ралли шийдвэрлэх шатандаа орж байгаа. Оролцогчид Ховд-Кош-Агач гэсэн маршрутаар хурдлаж, Баян-Өлгий аймгийн нутгаар дайран өнгөрч, Монгол улс, ОХУ-ын улсын хилийг даван улмаар хилээс цааш 50 гаруй км уралдаад барианд орно.

Мэдээллийг Дашдоржийн МӨНХБАТ ://webletter.tech сайт/

Орчуулсан Г.ТӨРМӨНХ

AU8

Международное ралли «Шелковый путь -2025»: день за днем 

В субботу, 19 июля 2025 года,  участники ралли  преодолели один из самых сложных  этапов, прошли испытание песками Завхана. Причем  из 419 километров более 100 километров  это были песчаные дюны, справиться с которыми   удалось не каждому гонщику. Тем более что высота над уровнем моря  доходила до 2400 метров, что сказывалось на работе двигателей, ведь воздух был сильно разряжен.

Журналисты, сопровождавшие  эту международную гонку, отметили важный факт: ралли-рейд «Шелковый путь»  - это большой международный проект, который появился и развивается благодаря уникальной сплочённой команде организаторов, надёжной и всесторонней поддержке партнёров.

Генеральными партнёрами соревнования выступают ПАО «ГАЗПРОМ» и Федерация автомобильного и мотоциклетного спорта Китая (КАМФ), официальным партнёром является «Газпромбанк». Кроме того, проекту оказывают поддержку: автомобильные заводы КАМАЗ, ГАЗ, технический партнёр  - транспортная компания «Delko» и производитель лёгкой внедорожной техники «Русская механика», страховой партнёр — компания «Согласие», авиационные партнёры — компании «Газпром Авиа» и «Волга-Днепр». Проверенным топливом участников обеспечивает сеть АЗС «Газпромнефть». Командам доступны моторные масла и техническая поддержка мобильной лаборатории  «G-Energy».  А также к проекту присоединились новые ресурсы: навигационный сервис 2ГИС, который поможет участникам и болельщикам лучше ориентироваться в локациях ралли, и телеканал «ТВ Спорт» вещателя «Триколор».

Быстрейшим же стал лидер «МАЗ-СПОРТавто», опытнейший  спортсмен из Минска,  Сергей Вязович. На дистанцию экипаж отправился позади четырёх грузовиков «КАМАЗ-мастер» и в итоге прошёл спецучасток с лучшим временем — 4 часа 41 минута 24 секунды. Вторым стал пилот и руководитель «Синей Армады» Эдуард Николаев, проигравший менее четырёх минут, а на третьей строчке расположился  пятикратный и действующий победитель ралли «Шелковый путь» Дмитрий Сотников.

Для Михаила Митяева, который накануне вышел в лидеры зачёта «Open», восьмой этап завершился поломкой в песках. Экипаж «LADA Sport Авто Финанс» был доставлен на бивуак транспортом организаторов, он ещё может продолжить гонку, но с большим временным штрафом. Не смог преодолеть пески и монгольский пилот Амартувшин Хасагхуу.

Экипажи на серийных внедорожниках класса Т2 решили не соревноваться в песках и объехали этот отрезок. Таким образом, каждый получил пенализацию в размере 29 часов, а положение в общем зачёте не претерпело изменений:  туркменские гонщики Максатмырат Данатаров опережает Мердана Тойлыева почти на час и ещё четыре с половиной «везёт» Мейлизу Абдуллаеву.

В зачёте мотоциклов на восьмом этапе завершилась борьба Ильи Щеглова и Мурэна Пурэвдоржа. В песчаной секции трассы Щеглов упал с мотоцикла и вызвал медицинскую помощь — проявились последствия полученной во время падения накануне травмы. В итоге  монгольский гонщик Мурэн Пурэвдорж, благополучно преодолев весь спецучасток, возглавил итоговую классификацию с уверенным отрывом.

 Монгольский гонщик Мурэн Пурэвдорж: дал короткое интервью после завершения этапа: «Я очень ждал этих дюн, ехал по следам машин впереди, но это было непросто. Обычно я сам прокладываю себе путь. Сегодня было трудно, он был дольше, чем я ожидал. Я думал, что спецучасток будет 280 километров, а он оказался 340. На 85-м километре я догнал Илью Щеглова, у него возникли какие-то трудности. Я обгонял его очень медленно и аккуратно».

В воскресенье, 20 июля 2025 года,  гонщики отправились  по маршруту   «Алтай — Ховд». Дистанция этапа  510,14 километров, а протяжённость спецучастка — 276,66 километров. Зачётный отрезок расположен  среди скальных отложений и проведёт экипажи извилистыми каменистыми дорогами, требующими особой осторожности. Затем спортсменов ждёт короткий отрезок дюн, а под финиш — скоростной бросок по высокогорному плато вдоль живописного озера.  По окончании этого этапа до конца гонки останется ещё два.

В понедельник, 21 июля,  ралли «Шелковый путь» переходит в решающую фазу. Участникам предстоит совершить настоящий  бросок  по маршруту «Ховд-Кош-Агач»,  проехать по территории  Баян-Ульгийского аймака, в ходе которого  они пересекут   государственную границу Монголии и России. 

Дашдош Мунхбат, по информации https://webletter.tech/

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 2 =

Create Account



Log In Your Account