Байгаль орчин, аялал жуулчлалын яамны "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох II" төслийн Ховд аймаг дахь нэгжид орон нутаг хариуцсан ажилтан шалгаруулж

By: Admin
2024-12-25
0
2011

БАТЛАВ:

"БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ II"

ТӨСЛИЙН ЗАХИРАЛ                                             Б.ОЮУНСАНАА

Огноо: 2020 оны 08 дугаар сарын 18 өдөр

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сэргээн босголт зээлийн банк (KfW)-аар дамжуулан "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II" төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төсөл нь Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) менежментийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүсийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. 

Тус төслийн хүрээнд Ховд аймаг дахь төсөл хэрэгжүүлэх нэгжид Орон нутаг хариуцсан ажилтан сонгон шалгаруулж авна.

EРӨНХИЙ ШААРДЛАГА: Орон нутаг хариуцсан ажилтан нь тухайн орон нутагтаа бүтэн цагаар ажиллана. 

А. Ажлын цар хүрээ (i)  Төслийн хүрээнд хийгдэж буй бүрэлдэхүүн хэсэг бүрийн ажилд орон нутгийн зохицуулагчийн  хүрээнд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;

(ii)  Төслийн хүрээнд орон нутагт хийгдэж буй аливаа ажлын гүйцэтгэл, талуудын оролцоо шийдвэр, хэрэгжилтэнд төслийн ажилтны зүгээс хяналт тавих, зөвлөн туслах, хамтран ажиллах, төслийн удирдлагыг мэдээлэлээр хангах;

 (iii)  Төслийн хүрээнд улсын болон орон нутгийн хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад өгсөн тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт, барилгын ажлын бүртгэл, тооллого, мониторингийн ажлыг хийх, тайлагнах;

(iv)  Сум орон нутгийн удирдлага, хамгаалалтын захиргаадыг мэдээллээр хангах, төслийг төлөөлөн аливаа үйл ажиллагаанд оролцох;

(v) Орон нутгийн удирдлага, хамгаалалтын захиргаад, бусад хамтрагч байгууллагуудтай хийх хурал, уулзалт, сургалт, кампанит үйл ажиллагаа зэрэг арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, хурлын тэмдэглэл хөтлөх;

 (vi)    Мэдээ тайлан тухай бүр хүргэх

(vii)    Төслийн удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох бусад шаардлагатай ажил үйлчилгээг гүйцэтгэх;

(viii)    Төслийн зохицуулагчийн өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх.

Б. Ур чадвар болон туршлагад тавигдах шаардлага

Ажилд горилогч нь дор дурьдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Байгаль, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Төрийн болон ТББ-д 5-аас дээш жил ажиллаж байсан туршлагатай;
  • Олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрт 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Монгол Улсын Засгийн газрын хууль тогтоомж болон бусад олон улсын санхүүгийн байгууллагын бодлого, удирдамж, журмын талаархи ойлголт, мэдлэгтэй байх;
  • А3 сертификаттай бол давуу тал;
  • Хэл яриа, бичгийн харилцааны чадавхитай монгол хэл дээр бичиг баримт боловсруулах чадвар (гар бичмэл, нэр томъёо, товчлол тэмдэглэгээг ойлгож тайлах, бичиж боловсруулах, хүмүүсийг сонсох, ойлголцох, нээлттэй харилцах, хамтран ажиллах г.м);
  • Монгол, англи хэлний аман болон бичгийн зохих хэмжээний мэдлэгтэй байх;
  • Компьютер, интернет болон дотоод сүлжээ, компьютер технологийн чадвар эзэмшсэн байх, MS Office (Word, Excel, Publisher гэх мэт);
  • Мэргэжлийн дагуу программ болон бусад тооцоолох программуудыг эзэмшсэн байх;
  • Олон хоног томилолтоор ажиллах, ачаалал даах, багаар ажиллах чадвартай байх;
  • Цаг барих, зохицуулах ур чадвар, сахилга бат өндөртэй, харилцааны соёлтой, ёс зүйтэй байх.

В. Ажилд горилогч дор дурьдсан материалуудыг ирүүлнэ.

  • Тухайн албан тушаалд өргөдөл гаргаж буй шалтгаан болон ажил горилогчийн туршлага, ур чадвар нь ажлын байрны шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж буйг тайлбарласан захидал (хамгийн ихдээ 2 нүүр);
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Бүх диплом, гэрчилгээний хуулбар;
  • Өмнөх ажил олгогчийн 2-оос доошгүй тодорхойлолт (гаргасан хүний утас, имэйл хаяг);
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар.

Дээр дурьдсан баримт бичгийг битүүмжилсэн дугтуй (хандаж буй ажлын байрны нэрийг тодорхой бичнэ)-д хийж, 2020 оны 8 дүгээр сарын 24-ны өдрийн 10.00 цагаас өмнө дор дурьдсан хаягаар биечлэн хүргүүлнэ үү. 

Хаяг: Ховд аймгийн ЗДТГ 101 тоот

Тодруулга шаардлагатай бол u_ochir@yahoo.de мэйл хаяг, 95179564 утсаар холбогдоно уу.

Анхаарах зүйлс:

• Бүрэн бус материалыг шалгаруулалтанд оруулахгүй.

• Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.

Зөвхөн хураангуй жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барьж, ярилцлагад дуудах бөгөөд шаардлагатай тохиолдолд ажлын туршлагыг нотлох баримт бичиг болон диплом, гэрчилгээ болон холбогдох бичиг баримтын эх хувийг шаардана.

-оОо-


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 9 =

Create Account



Log In Your Account