УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 208 хүн Үндэсний Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлж байв. Ингээд мөрийн хөтөлбөр нь хэрэгжих боломжтой хэмээн адитын байгууллагаас дүгнэсэн бие даагчид энэ сарын 21-ний дотор СЕХ-нд баримт бичгээ хүлээлгэн өгсөн.
Тэгвэл тэднээс тавдугаар сарын 28-ны байдлаар Сонгуулийн Ерөнхий Хороо/СЕХ/ 121 бие даан нэр дэвшигчийг бүртгэж, баталгаажуулжээ.
Хуулийн дагуу СЕХ нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтийг шийдвэрлэх, нөхөн бүртгэж болох юм. Ингээд тавдугаар сарын 30-нд нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа дуусна.
Үүний дараа СЕХ нэр дэвшигчийн үнэмлэхийг зургаадугаар сарын 2-ны өдөр олгож, нийтэд мэдээлэх юм.
2020 оны тавдугаар сарын 28-ны байдлаар Ховд аймаг буюу УИХ-ын 16-р тойрогт Ө.Алтай, Д.Ууганжаргал нар нэр дэвшихээр нэр нь тодорчээ.
Ө.Алтай нь 1991 онд төрсөн. Хайспийдгрупп ХХК-ийн захирал, Кайёо бусдад туслах нийгэмлэг НҮТББ-ын ТУЗ-ийн дарга, хувийн компани нь Хан-Уул дүүргийн цөөнгүй орон сууцны СӨХ-ийг хариуцдаг байна.
Д.Ууганжаргалын хувьд 1991 онд төрсөн, Ховд аймгийн Булган сумын ИТХ-ын төлөөлөгч гэхээс өөр тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байна.