Зэрэг сумын 23.0 мянган толгой мал бусад сумдын нутагт өвөлжиж байна

By: Admin
2024-11-23
0
1652

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Зэрэг суманд ажиллах үеэрээ “малчдадаа туслах” аяны хүрээнд цугларсан бээлий, шүдэнз, малын нэмнээ, тэжээл, давс, гурил зэргийг малчин өрхүүдэд хүргэж, тэдний санал хүсэлтийг сонслоо. Зэрэг сум нийт 196071 толгой малтай бөгөөд одоогоор өөр аймаг, сумдын нутагт 23354 толгой мал өвөлжиж байна. Сумын нийт нутгаар 10-15 см зузаан цасан бүрхүүл тогтсон бөгөөд агаарын температур өдөртөө хасах 23-25 хэм, шөнөдөө 38-40 хэм хүрч хүйтэрч байна. Нэгдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар тус суманд нийт 975 мал хорогдоод байна. 

Зэрэг сумын хувьд энэ жил 3514 тн хадлан, 303.4 тн гар тэжээл, 327 тн хужир шүү бэлтгэж, дотоодын махны үйлдвэрүүдтэй мал, мах нийлүүлэх гэрээ хийж 60.0 мянга орчим толгой малын борлуулалт хийжээ.

Ажлын хэсгийнхэн иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтаараа Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2017 онд хийсэн бүтээн байгуулалтын ажлууд, өвөлжилт,хаваржилтийн төлөв байдал болон Засгийн газрын шийдвэрийн дагуу ноосны урамшууллаар малчдад хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл олгох тухай, сум орон нутгийн хэмжээнд тусгагдсан томоохон хөрөнгө оруулалт, төсвийн талаар тус тус мэдээлэл хүргэж, иргэд хөдөлмөрчдийн санал хүсэлтийг сонссон. Мөн Зэрэг сумын 30 гаруй аж ахуйн нэгж, албан байгууллагыг нэгдсэн дулаанаар хангаж буй “Тээлийн илч” ОНӨТҮГ-ын уурын зуухны үйл ажиллагаатай танилцлаа. Тээлийн илч ОНӨТҮГ нь 4 ээлжийн 16 галчтай. Өдөрт 8-9 тн нүүрс ашигладаг. 1.2 мв болон 1.8 мв-ын хоёр тогоо, 10 гаруй нацос ажиллуулж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа ажээ.

Ж.Саруул

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 6 =

Create Account



Log In Your Account