Улсын Ерөнхийлөгч Ховд аймагт ажилласан нь

By: Admin
2024-12-24
0
777

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дагалдагсдын хамт 2023 оны 4 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Ховд аймагт зочлоод буцсан. Ерөнхийлөгчийг Ховд хотын төв талбайд цэрэг жагсааж угтан авсны дараа аймгийн удирдлагууд аймгийн ажил байдлын тухай товч танилцуулж, харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, зарим төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай мэдээлэл өгсөн. Энэ уулзалтанд зөвхөн төрийн албан хаагчдыг оролцуулсан юм.  

Xuuk

Үүний дараа Ерөнхийлөгч аймгийн Онцгой байдлын газар, Ардын армийн 123 дугаар ангиар орж байдалтай цухас танилцсан бөгөөд албан хаагчдын ажил байдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын оролцоо, хичээл зүтгэл, манлайлал чухал хэрэгтэй” гэсэн байна. Төрийн тэргүүний хувьд орон нутагт төрийн алба хашиж байгаа хүмүүсийн цалин, нийгмийн халамж, баталгааг нь хангах чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж, шаардаж ажиллана хэмээн амлахаа мартсангүй. Улмаар Шижигтийн хавцалд баригдаж эхлээд буй УЦС-ын барилга дэд бүтцийн ажлын байдалтай танилцах зуур Эрдэнэбүрэн сумаар орж албан хаагчидтай уулзан, “Ховд Эко” Цемент” үйлдвэрийн нээлтийн ёслолд оролцоод нийслэлийн зүг буцсан.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэхүү өндөр албан тушаалд сонгогдсоноос хойш анх удаа Ховд аймагт ирж байгаа атлаа иргэд олон нийттэй уулзалгүй буцсан нь түмний гайхлыг төрүүлэв. Тэр тусмаа Улсын ерөнхийлөгчийн ажлын гол чиг шугам нь ард түмнийг сонсож, тэдэнтэй зөвлөлдөж, эв нэгдэл, энх тунх оршихуйн гүүр болох явдал гэдгийг бодолцож үзвэл ард иргэдтэй заавал уулзаж санаа бодлыг нь сонсох учиртай билээ. Албаны эх сурвалжаас сонссоноор Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймагт авч ирсэн тул тухайн гишүүний санал болгосон хөтөлбөрөөр л ажилласан болж таараад байгаа.      

Ерөнхийлөгчийг дагалдагсад буюу үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан хүмүүс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн салбарын зарим байгууллагууд мөн газар тариалан эрхлэгчидтэй уулзаж зарим нэг мэдээлэл өгөхдөө "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөтөлбөрийн хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан Улсын хэмжээнд эргэлтийн хөрөнгийн 110.0 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 5.0 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудаар дамжуулан олгохоор болсны 90 тэрбумыг нь үр тарианы үйлдвэрлэлд, 20.0 тэрбумыг хүнсний ногооны үйлдвэрлэлд чиглүүлнэ. Газар тариалангийн үйлдвэрлэлийн барилга байгууламж болох зоорь, агуулах, үр тарианы үтрэм, өвлийн хүлэмж барих, услалтын систем байгуулахад зориулж Улсын хэмжээнд нийтдээ 232.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгоно, техник, технологийн шинэчлэл хийх, механикжуулалтыг сайжруулах зорилгоор тухайн жилд худалдан авсан техник, тоног төхөөрөмжийн үнийн дүнгийн 50 хувийг тариаланчдад буцаан олгох, бордоог хөнгөлөлттэй нөхцөлөөр өгөх зэрэг арга хэмжээг салбар яамнаас авч хэрэгжүүлээд байна” хэмээн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны чиг үүрэгт хамаарах зарим ажлаас ярьжээ.  

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 6 =

Create Account



Log In Your Account