Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форум эхэллээ

By: Admin
2024-12-21
0
1701

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 8-дугаар форум БНХАУ-ын ӨМОЗО-ы Хянган аймгийн Рашаан хотод өнөөдөр эхэллээ. Энэхүү форумд манай улсаас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй төв, орон нутгийн 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож байгаа ажээ.

Энэхүү хэвлэл мэдээллийн форумыг 2009 онд анх  зохион байгуулсан юм байна. Харин 2014 оноос эхлэн Монгол, Хятадад жил бүр ээлжлэн зохион байгуулах болжээ.

Урьд нь энэ чиглэлээр хийгдсэн үйл ажиллаганыхаа талаар “юмны учир мэдэхгүй хэдэн охид хүүхнүүдийг Хятадад дагуулж аваачаад, дараа нь түүнийгээ магтан бахархсан өнгө аястай хэдэн “зохион бичлэг” хийлгэж түгээсэн хэмээн шүүмжлүүлээд авсан нь ч бий.   

Өнөөдөр нээлтээ хийсэн Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форумын үеэр МҮОНРТ, ЕТV, “Боловсрол суваг” зэрэг телевизүүд Хятадын хэвлэлийн байгуулагуудтай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 8 =

Create Account



Log In Your Account