Төсвийг хариуцлагатайгаар төлөвлөж, боловсруулах нь

By: Admin
2024-12-22
0
1625

- “Ховдын толь сонин” ТББ-аас “Нээлттэй нийгэм форум” үндэсний ТББ-ын санхүүжилт, дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Хариуцлагатай төсөв” төслийн хүрээнд толилуулж байна -

Улсын төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага өндөрсөхийн хэрээр төсвийн ил тод, хариуцлагатай байдал, үр ашгийн асуудлууд чухлаар тавигдах болж байна. Төсөв, санхүүтэй холбоотой үйл ажиллагааг хариуцлагатай, үр өгөөжтэй болгох нэн чухал хүчин зүйл нь түүний бүхий л үе шатанд иргэд олон нийтийн оролцоог сайжруулах, хяналтыг дээшлүүлэх явдал юм. Энэ чиглэлд урьд нь нэлээд анхаарч, төсвийн мэдээллийг ил тод болгох, төсөв боловсруулах үйл явцад олон нийтийг оролцуулах алхмууд хийгдэж байсан бөгөөд 2013 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн “Төсвийн тухай” шинэ хууль, “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд ч энэ үйл ажиллагааг идэвхжүүлэх нөхцөлүүд тусчээ.

Тодруулбал Төсвийн тухай хуулийн 5.Энэ хуулийн 5.1.4-т заасан төсвийн ил тод байдлыг хангасан байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ гээд,

5.1-д: төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх;

5.2төсвийг төлөвлөх, бүрдүүлэх, хуваарилах, тайлагнах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах;

5.3төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангах;

5.4төрөөс үзүүлж байгаа аливаа ажил, үйлчилгээ, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн хүрээнд худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээнд олон нийт хяналт тавих боломжоор хангах;

5.5-д: .хөтөлбөр, төсөл, арга хэмжээний ач холбогдлын эрэмбэ, хэрэгжүүлэх дараалал, арга замыг тодорхойлох шийдвэрт олон нийтийн саналыг харгалзан үзэх;

5.6-д: төсвийн асуудлаар иргэд, төрийн бус байгууллагаас гаргасан санал, дүгнэлтийг эрх бүхий этгээд нь шийдвэртээ хэрхэн тусгасан тухай, төсвийн үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцоог хангаж ажилласан дүнг тэдэнд тухай бүр мэдээлж байх хэмээн заасан байдаг.

Үүнийг хэрхэн зохион байгуулж хэрэгжүүлэх нь юуны өмнө тухайн асуудлыг хариуцсан, төв орон нутаг дахь төрийн эрх бүхий байгууллагын үүрэг байх нь мэдээж, иргэдийн идэвх санаачлага ч үүнд чухал ач холбогдолтой юм. Хуулийн дагуу төсвийг төлөвлөх, боловсруулах түүнчлэн зарцуулалт, тайлагналтанд нь хяналт тавихад иргэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, нөгөө талаас иргэд үүнд идэвхтэй оролцохын тулд төсвийг ямар шатлал, хугацааны дагуу, ямар орчил эргэлтээр хэрхэн төлөвлөж боловсруулж, баталж, хувиарлаж, зарцуулж, тайлагнадаг болохыг сайтар  мэдэж байх нь шийдвэрлэх ач холбогдолтой гэдгийг бодолцон бид энэ удаад төсвийн хуулин дахь орон нутгийн түвшинд хамаарах төсвийн цагалбарын хэсгийг таниулж,сурталчилах, мөнхүү төсвийн талаар иргэдэд ойлгомжтой тайлбарлан таниулах зорилгоор Сангийн яамнаас бэлтгэж гаргасан гарын авлагыг ашиглаж, орон нутгийн төсөвтэй холбоотой гол чухал ойлголтуудыг хялбаршуулсан зурагт мэдээллээр уншигчдад хүргэж байна. “Цагалбар” гэдэг нь дээр дурьдсанчилан төсвийг төлөвлөх, боловсруулах, батлах, хэрэгжүүлэх гэх мэтийг гүйцэлдүүлэхэд хуулийн дагуу мөрдөх ёстой үечлэл, хугацааг нарийвчлан тогтоосон зүйл юм.  

Төсвийн хууль:

8.5. Аймаг, нийслэлийн жилийн төсвийг дараах цаглабарын дагуу боловсруулж, батална:

8.5.1.аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

8.5.2.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 05-ны дотор батлах;

8.5.3.сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

8.5.4.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор батлах;

8.5.5.аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн батлагдсан төсвийг 12 дугаар сарын 31-ний дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.

8.6.Улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв, жилийн төсвийн сар, улирлын хуваарийг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална:

8.6.1.төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчид харъяалагддаггүй төсвийн шууд захирагч төсвийн хуваарийн саналаа жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

8.6.2.төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн хуваарийн саналаа жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

8.6.3.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн жилийн төсөв,жилийн төсвийн хуваарийг жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний дотор батлах.

8.7.Аймаг, нийслэлийн жилийн төсвийн сар, улирлын хуваарийг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална:

8.7.1.аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн сар, улирлын хуваарийг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор батлах;

8.7.2.аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн сар, улирлын батлагдсан хуваарийг жил бүрийн 12 дугаар сарын 31-ний дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.

8.8.Улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв, аймаг, нийслэлийн төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална.

8.8.1.төсвийн шууд захирагч төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг сар бүрийн 02-ны дотор харьяалагдах төсвийн төвлөрүүлэн захирагчид хүргүүлэх;

8.8.2.төсвийн төвлөрүүлэн захирагч тусгай сан, төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг сар бүрийн 04-ний дотор харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

8.8.3.төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг сар бүрийн 06-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

8.8.4.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг сар бүрийн 08-ны дотор нэгтгэн гаргах;

8.8.5.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг сар бүрийн 15-ны дотор нийтэд хэвлэн мэдээлэх.

8.9.Улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв, орон нутгийн төсвийн улирал, хагас, бүтэн жилийн төсвийн гүйцэтгэл, төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланг дараах цаглабрын дагуу боловсруулна:

8.9.1.төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх;

8.9.2.төсвийн төвлөрүүлэн захирагч хагас жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг жил бүрийн 7 дугаар сарын 25-ны дотор гаргаж төсвийн ерөнхийлөн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг дараа оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн тайланг жил бүрийн 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

8.9.3.сум, дүүргийн төрийн сан нь тухайн шатны төсвийн хагас жилийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг жил бүрийн 7 дугаар сарын 25-ны дотор гаргаж дээд шатны төсвийн ерөнхийлөн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг дараа оны 3 дугаар сарын 05-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн тайланг жил бүрийн 3 дугаар сарын 25-ны дотор дээд шатны төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх ба аудит хийсэн тайланг нийтэд мэдээлэх;

8.9.4.аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн тайланг 4 дүгээр сарын 20-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх ба аудит хийсэн тайланг нийтэд мэдээлэх;

8.9.5.төсвийн ерөнхийлөн захирагч хагас жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг дараа оны 4 дүгээр сарын 05-ны дотор төрийн аудитын төв байгууллагад хүргүүлж, аудит хийсэн тайланг жил бүрийн 4 дүгээр сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

8.9.6.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагч хагас жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг жил бүрийн 8 дугаар сарын 25-ны дотор гаргах;

8.9.7.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагч жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг дараа оны 4 дүгээр сарын 15-ны дотор гаргаж, төрийн аудитын төв байгууллагад хүргүүлэх ба төрийн аудитын төв байгууллага 5 дугаар сарын 05-ны дотор аудит хийж, санал дүгнэлт гаргах;

8.9.8.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 02 дугаар сарын 15-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн тайланг 3 дугаар сарын 15-ны дотор харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.

27 дугаар зүйл.Төсвийн төсөл боловсруулахад тавигдах шаардлага

27.1.Төсвийн төслийг боловсруулахад Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шаардлагаас гадна дараах шаардлага тавигдана:

27.1.1.төсвийн зарчмыг мөрдлөг болгох;

27.1.2.макро эдийн засгийн төлөв байдал, дүн шинжилгээ, тооцоонд үндэслэсэн байх;

27.1.3.төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн байх;

27.1.4.жилийн төсвийн хязгаарт үндэслэсэн байх;

27.1.5.төсвийн төслийг хөтөлбөр, төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр тодорхойлсон байх;

27.1.6.төсвөөс санхүүжих бүх байгууллагын төсвийг аль нэг төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөлд хамруулсан байх;

27.1.7.орлого, зарлагыг дотоод гүйлгээнээс бусад нийт гүйлгээний дүнгээр төлөвлөж, бүртгэж, тайлагнах.

27.2.Төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх жилийн төсвийн хязгаар нь дараах шаардлагыг хангасан байна:

27.2.1.төсвийн хязгаарыг урсгал болон хөрөнгийн зардлаар тогтоосон байх;

27.2.2.хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдах шинэ болон үргэлжлэн хэрэгжих төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх эх үүсвэрээр ангилан тусгах.

27.3.Улсын төсөвт хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл бэлтгэх нарийвчилсан зааврыг тусгасан төсвийн удирдамжийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.

27.4.Төсвийн удирдамжид дараах зүйлийг тусгана:

27.4.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тооцоо болон гаргасан шийдвэрийн тайлбар;

27.4.2.Засгийн газрын баталсан жилийн төсвийн хязгаар;

27.4.3.улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний талаарх бодлогын удирдамж;

27.4.4.хөрөнгө оруулалтын төсөл боловсруулахад тавигдах ерөнхий болон тусгай шаардлага;

27.4.5.төсвийн төслийн санхүүжилтийн хүсэлт гаргах ерөнхий нөхцөл;

27.4.6.төсвийн төсөл бэлтгэх тусгай маягт, түүний заавар;

27.4.7.төсвийн төсөл хүргүүлэх хугацаа.

27.5.Орон нутгийн төсвийн төсөл бэлтгэх нарийвчилсан зааврыг төсвийн удирдамжид тусган, аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ.

28 дугаар зүйл.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төлөвлөлт 

28.1.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт эдийн засаг, нийгмийн хөгжлийг урт хугацаанд хангахад чиглэгдсэн, нэгээс дээш жилийн хугацаанд хэрэгжих 30.0 тэрбум төгрөгөөс дээш өртөг бүхий дэд бүтэц, хөгжлийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хамруулна.

28.2.Төсвийн ерөнхийлөн захирагч улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулах төсөл, арга хэмжээний саналаа үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

28.3.Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төсөл, арга хэмжээний тэргүүлэх ач холбогдол, хэрэгжүүлэх дарааллыг дараах зүйлийг харгалзан тогтооно:

28.3.1.улсын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлого;

28.3.2.эдийн засгийн үр ашиг, хөрөнгө оруулалтын өгөөж;

28.3.3.нийгмийн ач холбогдол;

28.3.4.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл;

28.3.5.төрөөс олон нийтэд үзүүлэх үйлчилгээний стандарт;

28.3.6.салбарын хөгжлийн бодлого;

28.3.7.бүсчилсэн хөгжлийн бодлого;

28.3.8.орон нутгийн хөгжлийн хэрэгцээ;

28.3.9.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл;

28.3.10.болзошгүй өр төлбөр болон санхүүгийн бусад эрсдэлийн үнэлгээ.

28.3.11.Өрийн удирдлагын тухай хууль болон Стратегийн баримт бичигт заасан шаардлага.

28.4.Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 28.3.1-28.3.8-д заасныг харгалзан улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдах 30.0 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний төсөл, арга хэмжээнд техник, эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгааг хийнэ.

28.5.Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдах төслийг энэ хуулийн 28.3.9, 28.3.11-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан баталгаажуулна.

28.6.Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 28.3.2, 28.3.3-т заасан эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг харгалзан үзэхэд үр дүнтэй болох нь урьдчилсан судалгаагаар тогтоогдсон нөхцөлд зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоо хийнэ.

28.7.Энэ хуулийн 28.4, 28.6-д заасан судалгаа, тооцоо нь дараах төсөл, арга хэмжээнд хамаарахгүй:

28.7.1.үндэсний аюулгүй байдал, улсын батлан хамгаалах үйл ажиллагаатай холбогдсон төсөл, арга хэмжээ;

28.7.2.байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах, нөхөн сэргээх төсөл, арга хэмжээ.

28.8.Төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дөрвөн жилд нэг удаа баталж, жил бүр тодотгоно.

28.9.Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага жил бүрийн 5 дугаар сарын 15-ны дотор тухайн жилд хийгдэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тодотголын төслийг Засгийн газарт хүргүүлнэ.

28.10.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт төсөв, гадаад зээллэг, тусламж болон концессын гэрээ, Засгийн газрын өрийн баталгаа Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих төсөл, арга хэмжээ хамаарна.

28.11.Хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг харгалзан үр дүнг тооцох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

29 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын төсөвлөлт

29.1.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд шинээр болон үргэлжлэн хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний саналыг үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бэлтгэнэ. Түүнчлэн энэ хуулийн 28.1-д зааснаас бусад, нийт төсөвт өртөг нь 30.0 тэрбум төгрөгөөс бага өртөгтэй хөрөнгө оруулалтын төслийн саналыг төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдамжид заасны дагуу тус тус бэлтгэж үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад энэ хуулийн 8.4.3-т заасан хугацаанд ирүүлнэ.

29.2.Хөрөнгө оруулалтын төслийн саналд үндсэн хөрөнгийн ашиглалттай холбоотой урсгал зардал, орон тоо, санхүүжүүлэх эх үүсвэр зэрэг холбогдох тооцоог хавсаргаж, төсөвт нөлөөлөх ачааллын талаарх дүгнэлтийг гаргасан байна.

29.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн шатны Засаг дарга хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт саналыг дараах байдлаар жилийн төсвийн төсөлд тусгана:

29.3.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон жилийн төсвийн хязгаарт багтаах;

29.3.2.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт багтсан төсөл, арга хэмжээний нийт өртөг, эхлэх болон дуусах хугацаа, төсвийн жилд зарцуулах хэмжээгээр тусгах;

29.3.3.нэг жилийн дотор хэрэгжиж дуусах богино хугацааны хөрөнгийн урсгал засвар, хөрөнгийн шинэчлэл, тоног төхөөрөмж болон бусад хөрөнгийн төслийг хөтөлбөр болон төсвийн ерөнхийлөн захирагчаар тооцож тусгах;

29.3.4.санхүүжүүлэх эх үүсвэрээс үл хамааран төсөл нэг бүрийг бүрэн хэмжээгээр тусгах;

29.3.5.шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртгөөс тухайн жилд ногдох хэсэг нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож тусгах.

29.4.Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана.

29.5.Энэ хуулийн 28.3-т заасан шаардлагыг нийт төсөвт өртөг нь 30.0 тэрбум төгрөгөөс бага өртөгтэй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд нэгэн адил мөрдөнө.

29.6.Нийт төсөвт өртөг нь 30.0 тэрбум төгрөгөөс бага өртөгтэй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоо судалгааг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан хийх бөгөөд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 28.6-д заасны дагуу тухайн хөрөнгө оруулалтын төслийн үр дүнтэй болохыг тогтоосон нөхцөлд төсөвт тусгана.

29.7.Үйлдвэрлэлийн түүхий эдийн үнийн индекс нь батлагдсан төсөвт тооцсон хэмжээнээс хоёр дахин өссөн тохиолдолд түүнийг тухайн жилийн төсвийн тодотголд тусган өөрчилнө.

29.8.Гүйцэтгэгч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хамаарч энэ хуулийн 29.7-д заасан нөхцөл байдал үүссэн нь хөрөнгө оруулалтын төсөвт өртгийг өөрчлөх үндэслэл болохгүй.

Хэвлэх

30 дугаар зүйл.Төр ба хувийн хэвшлийн түншлэл

30.1.Төр ба хувийн хэвшлийн түншлэлийн дараах хэлбэр байна:

30.1.1.төрийн үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;

30.1.2.концессын гэрээгээр гүйцэтгүүлэх.

30.2.Төр ба хувийн хэвшлийн түншлэлийг дараах тохиолдолд хэрэгжүүлнэ:

30.2.1.хувийн хэвшлийн эзэмшиж байгаа техник, технологи, үр ашигтай

удирдлагын арга барилыг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх;

30.2.2.хувийн хэвшил дангаараа хэрэгжүүлэх боломжгүй, төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх;

30.2.3.төсөл, арга хэмжээ нь эдийн засгийн хувьд үр ашигтай нь техник, эдийн засгийн үндэслэлээр нотлогдсон байх.

30.3.Төсвийн санхүүжилтийн дутагдлыг нөхөх, төсвөөс төлөх төлбөрийг хойшлуулах зорилгоор төр ба хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхийг хориглоно.

30.5.Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээ нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.

30.6.Концессын гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, тэдгээрийн хүрээнд үүсэх болзошгүй өр төлбөр, эрсдэлийн тооцооллын тухай мэдээллийг Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тодруулга хэлбэрээр оруулж тайлагнана.

30.7.Концессын гэрээтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 3 =

Create Account



Log In Your Account