Орон сууцны халаалтыг зогсоох хугацааг хойшлуулжээ

By: Admin
2024-12-21
0
2004

                Ховд аймгийн төвд 05 дугаар сарын 01-ээс халаалт зогсдог. Харин энэ жилийн тухайд тухайн хугацаанд халаалтыг зогсоовол орон сууцны оршин суугчид ялангуяа хүүхэд, хөгшид даарч зутрах улмаар өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй байгаа бөгөөд иргэд оршин суугчдын зүгээс халаалтын хугацааг сунгаж өгөхийг хүссэн санал хүсэлтийг аймгийн Засаг даргад олон дахин хүргүүлсэн байна.

                Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав иргэдийнхээ уг хүсэлтийг үндэслэн, хоёр дулааны станцын удирдлагуудтай зөвшилцөжээ. Ийнхүү зөвшилцсөний дагуу 05 дугаар сарын 08 хүртэл орон сууцны оршин суугчдыг халаалт, дулаанаар хангахаар шийдвэрлэж, 04 дүгээр сарын 30-ны өдөр "ЦАХИМ"-аар гэрээ байгуулахаар болсоныг мэдэгдэв.

               Тухайн аймаг, бүс нутгийн халаалт эхлэх, дуусах хугацааг Эрчим хүчний сайдын тушаалаар тодорхой заасан байдаг. Ховд аймгийн хувьд жил бүрийн 10 дугаар сарын 01-нд халаалтаа эхлүүлж, дараа оны 05 дугаар сарын 01-нд дуусгах хугацаатай. Дээр үгүүлсэн иргэдийн хүсэлт болон аймгийн Засаг дарга дулааны станцын удирдлагуудын хоорондын зөвшилцөлийн улмаас энэ хугацааг өөрчилж, жил бүрийн 09 дүгээр сарын 15-аас дараа оны 05 дугаар сарын 15 хүртэл нийт 8 сарын хугацаанд хэрэглэгчдийг халаалт дулаанаар хангаж байх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг Ховд аймгийн Засаг даргаас Монгол улсын Эрчим хүчний сайдад албан ёсоор уламжилсан байна.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 6 =

Create Account



Log In Your Account