БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын онц үр дагавар

By: Admin
2024-12-22
0
414

БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтаас гарах шийдвэрүүд АНУ-д ноцтой үр дагавартай бөгөөд энэ нь мэдээж таагүй нөлөөгөө үзүүлнэ гэж Америкийн санхүүгийн шинжээчид үзэж байна. Тухайлбал шинжээч Жеймс Рикардс Орос болон БРИКС-ийн түншүүд энэ удаад ам.долларыг орлох шинэ валют бий болгох бүрэн боломжтой гэж мэдэгдэв.

“БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр шинэ оролцогчдыг зарлана. Гишүүнчлэлийг өргөжүүлэх нь төлбөрийн чадвартай санхүү мөнгөний системийг эхлүүлэх гол нөхцөл  учраас энэ нь их чухал юм” гэж Америкийн шинжээч мөн хэлсэн байна.

Шинжээчийн хэлсэнчлэн оролцогч улс орнууд болон БРИКС-т шинээр элсэх, эсвэл тус байгууллагатай ямар нэг хэлбэрээр харилцах сонирхолтой улс орнууд шинэ мөнгөн тэмдэгтийг ашиглаж, өөр хоорондоо төлбөр тооцоо хийхэд бэлэн байгаа нь бодит асуудал юм.

Нэмж дурдахад, БРИКС-ийн түнш биш бусад улс орнууд ч мөн адил төлбөрийн шинэ системд нэгдэх боломжтой. Учир нь тэд БРИКС-ийн гишүүн хийгээд гишүүнээр элсэж буй улс орнуудтай худалдааны түншлэлээ цааш бэхжүүлэх нь магад хийгээд БРИКС-ын орнууд төлбөрийн шинэ системд нэгэнт шилжсэн нөхцөлд түүнд татагдан орохоос өөр нөхцөлгүй. Улс орнууд үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байгаа нь төлбөрийн шинэ системийн ирээдүйн зураглал болно.

Энэ нь үйл байдал долларын уналтын гарааг эхлүүлж, аажмаар өөрчлөлтийн үйл явцыг бодитой болгох нь ойлгомжтой юм.  

Атабек


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 8 =

Create Account



Log In Your Account